Жеймс Бондод самбо бөх заана

52bc632dec53034074cce4be509e1624Олон улсын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Василий Шестаков Английн алдарт тагнуулч Жеймс Бондын цуврал киноны дараагийн ангид тоглох жүжигчдэд үнэ төлбөргүй самбо бөх заах хүсэлт тавьсан байна. Ингэснээр киноны зодоонтой хэсгүүд үнэмшилтэй болж, шүтэн бишрэгчдийн тоо өснө гэж тэр үзэж байгаа аж. Василий Шестаков хүсэлтээ 007 агентийн сүүлийн дөрвөн ангид Жеймс Бондын дүрийг бүтээсэн жүжигчин Дэниэль Крейг, найруулагч Сэм Мендес болон  Columbia Pictures, Metro Goldwyn Mayer компанид илгээжээ.

Тэрбээр “Энэ кино дэлхийн кино урлагийн түүхэнд өөрийн гэсэн байр суурьтай, хүн болгон сонирхон үздэг бүтээл. Жеймс Бондын дүрд хэн тоглосон ч гэсэн хүмүүс түүнийг эр зориг, тулааны урлагийн оргил хэмээн хүлээж авдаг. Залуучууд шүтэн биширч, үлгэр дууриал авдаг билээ. Тэгвэл самбо бөх энэ киног улам мэргэжлийн болгож, зодооныг нь жинхэнэ мэт үнэмшилтэй болгож чадна. Би ч гэсэн цагтаа орлон тоглогчоор кинонд тоглож байлаа. Тийм болохоор ямар ч киноны зодоонтой хэсгийг анхааралтай ажигладаг. Самбо бөх бол зодоонтой киног төгс болгох цорын ганц тулааны урлаг” гэж ярьсан байна. Хэрэв Жеймс Бондыг бүтээгчид саналыг хүлээн зөвшөөрөх юм бол Олон улсын самбо бөхийн холбоо болон ивээн тэтгэгчид гарах бүх зардлыг даана гэж тэр амалсан юм. Тус холбооны гишүүн 86 холбоо дэлхийн өнцөг булан бүрт оршдог тул дасгалжуулагч багш, бэлтгэл хангагч нарыг хаана ч гарган өгөх чадалтай гэнэ.

М.Сугар-Эрдэнэ

time.mn


Жеймс Бондод самбо бөх заана
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.