Дэлхийн мисс болох магадлалтай оролцогчид

d miss“Дэлхийн мисс 2015” тэмцээний ялагч энэ сарын 19-нд тодрох билээ. БНХАУ-ын Саньяа хотноо финалын өмнөх шалгаруулалтууд амжилттай зохион байгуулагдаж буй. Интернэт хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгаар титмийн эзэн болох магадлалтай 10 гоо бүсгүйг танилцуулж байна.

 

 

Колумбын гоо бүсгүй

 

 

Тус улсыг төлөөлөн Мариа Алежандра Лопес гэх бүсгүй оролцож байна. Тэрбээр 1994 оны долоодугаар сарын 14-нд төржээ. Биеийн өндөр 178 см. Испани, Франц, Англи хэлтэй. Колумбын их сургуулийн инженерийн ангид суралцдаг.

 

 

Хонконгийн гоо бүсгүй

 

 

Хонконгийг төлөөлөн Лоуса Мак оролцож байна. Тэрбээр 1992 оны есдүгээр сарын 11-нд мэндэлжээ. Англи, Орос хэлтэй. Сэтгэл зүйч мэргэжилтэй. Өндөр 172 см.

 

 

Австралийн гоо бүсгүй

 

 

Австралийн гоо бүсгүйг Тесс Александр гэдэг. 1991 онд төрсөн. Биеийн өндөр 175 см. Англи, Итали хэлээр ярьдаг. Оддын хувийн дасгалжуулагч.

 

 

Британийн гоо бүсгүй

 

 

Британийн гоо бүсгүйг Наташа Хэммингс гэдэг. 1995 оны хоёрдугаар сард Лондон хотноо мэндэлсэн. Биеийн өндөр 175 см. Англи, Герман хэлтэй. Англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй.

 

 

Германы гоо бүсгүй

 

 

Германы гоо бүсгүйг Албижона Мухарремаж гэдэг. Тэрбээр 1996 оны нэгдүгээр сард Польш улсад мэндэлжээ. Биеийн өндөр 175 см. Герман, Албани, Англи хэлтэй. Даатгалын мэргэжилтнээр суралцаж байна.

 

 

Индонезийн гоо бүсгүй

 

 

Тус улсыг төлөөлөн Мариа Харфанти оролцож байна. 1992 оны аравдугаар сард төрсөн. Биеийн өндөр 173 см. Индонез, Англи, Япон, Хятад хэлээр ярьдаг. Телевизийн найруулагч мэргэжилтэй.

 

 

Нигерийн гоо бүсгүй

 

 

Нигерийг төлөөлөн Уноаку Аняадике оролцож байна. 1994 оны арванхоёрдугаар сарын 9-нд мэндэлсэн. Биеийн өндөр 183 см. Хамгийн өндөр оролцогч. Англи хэлтэй. Сэтгэл зүйчээр суралцаж байгаа.

 

 

Украины гоо бүсгүй

 

 

Украины гоо бүсгүйг Кристина Столка гэдэг. 1997 оны нэгдүгээр сард төрсөн. Биеийн өндөр 173 см. Украин, Англи, Орос хэлтэй. Оюутан.

 

 

Тайландын гоо бүсгүй

 

 

Тус улсыг төлөөлөн Таняачанок Мооннинта оролцож байна. 1993 оны зургаадугаар сарын 30-нд төрсөн. Биеийн өндөр 170 см. Тайланд, Хятад, Англи хэлтэй. Сэтгүүлч мэргэжлээр суралцдаг.

 

 

Венеусэлийн гоо бүсгүй

 

 

Венеусэль улсыг төлөөлөн 24 настай Анаела Галанте Салерно оролцож байна. Испани, Англи хэлтэй. Модель мэргэжилтэй.

 

Б.Дэлгэрцэцэг


Дэлхийн мисс болох магадлалтай оролцогчид
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.