Олон улсын миссийн дөрвөн том тэмцээний нэг болох тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн А.Баярцэцэг оролцсон билээ.
Тэрээр тэмцээний шүүгч, шүүмжлэгч нараас өндөр үнэлгээ авч, гоёлын даашинзны үзүүлбэрээр алт, бүтээлч сэтгэлгээний төрөлд алт, фото төрөлд алт, богано даашинзны үзүүлбэрээр хүрэл медаль хүртэж “Авьяасын төрөл”-д шилдэг 12, финалын шалгаруулалтаар шилдэг 16-т багтжээ.
Энэхүү тэмцээн нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүүхэд залуучуудад экологийн мэдлэг боловсрол олгох, улс эх орноо дэлхийд сурталчлан таниулах зорилготой.
Иймээс тус тэмцээний ялагч гоо бүсгүй тухайн жилийн байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд “Эх дэлхийн мисс” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч төлөөлөгч болдог аж.
Эх сурвалж http://www.info.mn