Цөцгийтэй шарсан мах

8458Орц: Үхрийн буюу гахайн зөөлөн ясгүй мах
- 500 грамм мөөг (хар мөөг байж болно)
- лууван 1ш
- бөөрөнхий сонгино 1ш
- нунтагласан хар чинжүү
- амтлах төдий цөцгий 200 мл
- цөцгийн тос (шарах хэмжээгээр)

Бэлтгэх арга: Сонгино, лууванг нимгэн хэрчиж ургамлын тосонд зөөлөртөл шарна. Махыг барагцаагаар 1.5-1.5 хэмжээгээр хэрчинэ. Гүн хайруулын тавгаа халаагаад цөцгийн тосоо хайлуулна. Дээрээс нь махаа хийж шарна. Дараа нь сонгино луувангаа хийнэ.

Мөөгөө 4 хувааж хэрчихдээ жижигүүдийг нь хэрчихгүй ч байж болно. Шарж байгаа махан дээр мөөгний хэмжээ 2 дахин хутгаж шарна. Дараа нь давс, нунтагласан хар чинжүүгээр амталж шарна.

Цөцгий хийж хутгаад хайруулын тавгаа таглаад галыг нь багасгаж 20 орчим мин жигнэнэ. Бэлэн болсон сүмс нь нэлээд өтгөн болсон байх ёстой. Бэлэн болсон хоолыг чанасан төмс, броккол буюу бусад чанамал төрөл бүрийн ногоотой ч өгч болно.


Цөцгийтэй шарсан мах
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.