Их алхвал таргалахгүй

алхах
Миний хань хүүхдийн эмч. Сүүлийн үед хүүхэд, залуус таргалж, мяраалан, зүрх судасны өвчинд нэлээд өртөх болсонд эмзэглэн ярих нь олшров. Хүүхдээрээ шахуу залуусын харвин унжин, амьсгаадан шатаар арай ядан өгсөхийг харахаар өрөвдөлтэй санагддаг юм. Би урьд нь сониндоо “Алхах сайхан” нийтлэл бичсэнийг зарим уншигч санаж байгаа байх.
l_20150619075526_8f14e45fceea167a5a36dedd4bea2543
Алхахын ач тусын туай “Дал” сонины сүүлчийн дугаарт нийтэлжээ. Тус сонины “Мэдлэгийн сан” буланд “Сүүлийн үеийн мэдээгээр манай хүн амын хоёр иргэний нэг нь таргалалттай болжээ. Явган явахаа больж машин, мотоцикль, автобус хөлөглөн, хотжиж, суугаа болцгоосноос биеийн жин нь голчлон нэмэгдэж байгаа юм.Хамгийн энгийн гарц гэвэл явган явах.
Үүнд: 12 хүртэлх насны хүүхэд өдөрт 15000 алхах, охид 12000, тавиас дээш насны эрчүүд өдөрт 12000, эмэгтэйчүүд 11000 алхах, жараас дээш насныхан өдөрт 8000 алхаад байвал таргалахгүйг өрнөдийн эрдэмтэд судалжээ” гэжээ.
ff911bd2eea368c5original
Дээрх тоо нэг их мэт санагдаж мэдэх. Зориглож, алхаад эхэлбэл явах тусам бие хөнгөрч, тавираад алхахын сайхныг аяндаа мэдрэх болно. Өдрөөс өдөрт алхалтын тоо, хурдаа нэмбэл хөлс чийхарч, жин нэмэхгүй, тогтворжино. Таргалахад ташуур өгч буй бас нэгэн зүйл бол хоол хүнс.
1d1974fdab0defb2875afdd5f7312a34
Цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүн, чихэр саахар гээд алив амттанаас татгалзаж, бүхэл үрийн гурил, хүнсний хивэг, зажлахад шажигнадаг байцаа, лууван, бууцай жууцай мэт хүнсний ногоог ихээр хэрэглэвэл хоол хүнс биед зохирч, шингэц нь сайжран таны бие жавхайгаад ирэх буй за.
0_15ddce
Ойр тойрныхон болон үр хүүхдээ тар­ галахаас сэргийлье гэвэл их л алхуулахаас эрхэм зүйл үгүй.
run_tips

Эх сурвалж http://www.info.mn


Их алхвал таргалахгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.