Фэйсбүүк вирусээс хэрхэн сэргийлэх вэ?

facebook_2704219b“Facebook” сүлжээнд аюултай вирус маш хурдан тархаж эхэллээ. Тодруулбал, тус вирус нь “Facebook Chat”-аар дамжин хэрэглэгчийн компьютер, гар утсыг гэмтээдэг байна. Хэрвээ вирус танд тархах нөхцөл үүссэн бол хаанаас, хэн нэмсэн нь мэдэгдэхгүй олон тооны групп чатад та нэмэгдсэн байх болно. Тэрхүү чатын notification нь ирэхдээ “Таны үүсгэсэн групп чатанд … хүн тэгэж бичлээ” гэх мэтээр ирнэ. Хэрэглэгч та чат руу ороод тэнд байгаа ямар нэгэн линк дээр бүү дараарай. Вирус тараах линкүүд ихэвчлэн “Энд дарж вирусны программ татаж авна уу?”, “Энд …-ний нүцгэн бичлэг тарсан байгааг үзнэ үү?” гэх мэт англи тайлбартай байдаг. Эсвэл ямар ч тайлбаргүй байж болно.
Хэрвээ та линк дээр дарах л юм бол вирус таны компьютерт халдах болно. Мөн чатыг гүйлгэж үзэхгүйгээр шууд гарах нь илүү аюулгүй байх юм.

Вирустай чатаас хэрхэн гарах вэ?
1.Чат руу орно.
2.”Options menu” хэсэг дээр дарна.
3. “Leave Conversation” буюу чатыг орхих хэсгийг дарна.
Энэхүү вирус нь халдварлахыг оролдсон хүнээ маш олон групп чатанд нэмдэг тул та энэ үйлдлийг чат тус бүр дээр хийх ёстой болно.

Зурагт вирус ямар байдлаар тархаж байгаа дүрслэсэн байна.

144947827856654886df288


Фэйсбүүк вирусээс хэрхэн сэргийлэх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.