ЭХНЭР – НӨХӨР – ХАРИЛЦАА

Гэр бүл судлаач Шинжлэх ухааны

доктор Т. Намжил /зөвлөмж /

Эрх биш анхаарвал зүйтэй асуудал:

“Би ч аав ээждээ хайртай, миний аав, ээж ч надад хайртай гэж итгэж байна. Харин би гэрлэсэн учраас үргэлж нөхрийнхөө төлөө бүгдийг зориулж, бүх хүчээрээ чармайсан. Гэвч нөхөр маань тийм биш юм шиг байна. 7 хоног бүрийн эцсээр хөдөө байдаг гэрлүүгээ хэл чимээ ч өгөлгүй явчихдаг байсан. Эхлээд маш их санаа зовж ууралдаг байсан ч нөхөр маань урдаас “Би зүй ёсны ажил хийж байхад чи юу гэж байгаа юм бэ?” гэж тоодоггүй байсан. Сүүлдээ би 7 хоногийн эцсээр аавынхруугаа явдаг болсон боловч сэтгэл тайван байдаггүй. Удахгүй хүүхэд төрөх гэж байхад манайх гэдэг айлын ажил зуун задгай байдаг. Түүн дээр хадам ээж ирсэнгүй гэж үргэлж гомдоллох юм. Бас намайг нөхрөө хүндэлж асарч чаддаггүй, тиймээс “хайртай хүү маань тураад байх юм” гэж хадам ээж санаа зовдог.”

couple_fighting_640

- Тэр эмэгтэй цаг ямагт ээжийг анхаарч, ээждээ дэндүү хайртай учраас үргэлж өөрт нь гомдоллож ууралдаг нөхрөө үзэн ядаж салах хүсэл төрдөг гэнэ. Үнэхээр өрөвдмөөр хэцүү хэрэг.

Бид тэр эмэгтэйг тайтгаруулан нэлээд ярилцаад нөхөр нь тийм байдгийн учир нь өссөн гэр бүлийн орчин, сурсан зуршилд нь байгааг ойлгож, нөхөр нь муу зуршил, буруу бодлоо засахад их хугацаа хэрэгтэй гэдгийг ухааруулж өгөөд, түүнийг ч бас төрсөн гэрлүүгээ байнга явж болохгүй. Харин амар тайван гэр бүл бүтээхийн төлөө хоёулаа бүхий л чадлаараа зүтгэхийг зөвлөсөн . Зөв биз.

Өөр нэгэн асуудал: Залуу /нөхөр/ ээжтэйгээ хоёул амьдардаг. Цөөхүүлээ учир ганцаардмал амьдарч ирсэн. Гэвч ээжийнх нь зуучлалаар арай олуулаа нэг айлын отгон охинтой танилцаад гэрлэх болжээ. Гэтэл эхнэр нь айлын отгон охин болоод замбараагүй өссөнөөс ч тэр юм уу амьдралын байдал нь мөн л эмх замбараагүй аж. Тиймээс нөхөр нь ээжтэйгээ түүнийг ойлгож, хайрлаж алдааг нь засуулахыг хичээж. Гэтэл эхнэр нь огтхон ч засарсангүй, хүний үгийг хүлээж авдаггүй учраас болж л өгвөл төрсөн гэрлүүгээ явчихдаг байв. Хэд хэдэн удаа гэрлүүгээ буцаад явчихад нь уучлал гуйгаад, дагуулж ирдэг байв. Харин энэ удаа хүүгээ авч яваад нэг насных нь ой өнгөртөл буцаж ирээгүй байв. Хүүгээ харах хүсэл маш их байгаа боловч эхнэрийнхээ алдааг уучилж чадахгүй, цааш тэсвэрлэх ч аргагүй болсон учраас тэрээр огт эвлэхгүй сална гэж шийдээд байжээ.

- Гэрлэлт гэдэг маань нөхөр, эхнэр хоёр бие биедээ 100% өөрийгөө зориулах учиртай. Ихэнх хүмүүс эхнэр, нөхөр хоёр бие биедээ 50%-иар туслаад 100% болно гэж боддог. Энэ бол маш том эндүүрэл болно. Бие биенээ нөхөр нь эхнэртээ 100% зориулж, эхнэр нь нөхөртөө 100% зориулж байж сая бүрэн дүүрэн нэгдэл болно.

Нөхөр, эхнэрийн зан чанарын ялгаа буюу хүний сайн, муу зан чанар ч тэднийг нэгдмэл байхад саад болж болно. Ихэнх хүмүүс өөртөө байхгүй бусдын давуу талд хөтлөгддөг. Үүнээс болж эхнэр, нөхрийн зан чанар, үзэл бодлын байр суурь зөрчилдөх явдал их гардаг. Үерхэж байх явцад бүгд л сайхан харагдаж байсан нөхөр , эхнэр хоёрын байдал, хурим хийгээд амьдралаа зохиох явцад гарсан бэрхшээлд тулгамдан аргагүй зэвүүцэх сэтгэл төрүүлэх нь ч бий.

Эхнэр, нөхөр 2 нэгдэхэд саад болдог зүйл юу байдаг вэ? /Жишээ нь: эрхэмлэдэг зүйлийн ялгаа, үзэл бодлын, оюун санааны тал, мөнгөний асуудал зэрэг бодит нөхцлүүдийг бодож үзээрэй/.

Эхнэр , нөхөр хоёр нэгэн биеэр хамтдаа зан чанартаа анхаарахын тулд юу хийж болох вэ?/ сонирхдог зүйл, найз нөхдийн харилцаа зэрэг бодит боломжтой зүйлүүдийг бодож үзээрэй/.

2495

Хадам ээж сайн бол …

Би ч гэсэн гэрлэснээсээ хойш хадам ээжтэйгээ өдгөө хүртэл амьдарч байна. Бид чин сэтгэлээсээ бие биенээ хайрлаж хүндэтгэдэг. Би хадам ээжээсээ авсан хайрын ачийг яаж ч хичээгээд ч хариулж чадахгүй. Би хадам ээжийнхээ бүх сайн талуудыг хүндэтгэж баярлаж талархдаг боловч эрх мэдэл, мэдлэгээрээ далимдуулан өөрийн бодлоор зөрүүдэлдэггүй нь хамгийн сайхан чанар.

Нийтлэг асуудал

Манай гэрийнхэн бие биенийгээ ямар хэмжээнд ойлгож, хайрлаж байна вэ? Хэрэв ойлголцож, хайрлаж чаддаггүй хүмүүс байгаа бол түүний учрыг бодож үзэцгээе.

Танай гэр бүлд ямар асуудал тохиолдож байв? Түүнийг чухам яаж шийдсэнээ ярилцацгаая. Хараахан шийдэж чадаагүй асуудал байвал яаж шийдэж болохыг ярилцаарай.

Эрэгтэй , эмэгтэй хоёрын илэн далангүй харилцаа гэдэг нь маш онцгой харилцааг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, эхнэр нөхөр хоёрын харилцаа бол хамгийн ний нуугүй харилцаа гэж хэлж болно. Эрэгтэй, эмэгтэй хоёр бие биедээ сэтгэлтэй болж, бие биенээ илүү их сонирхож , зөвхөн хоёулаа харилцах үед ний нуугүй найз нөхөд боллоо гэсэн үг. Энэ үед хамгийн чухал нь хариуцлага.

Заримдаа хариуцлагагүй, бат итгэлгүйгээр өөр нэг хүнтэй үерхэж эхэлбэл санаандгүй асуудлууд гарч, сэтгэл зүрхээ шархлуулж магадгүй. Хэрвээ эрэгтэй, эмэгтэй хоёр илэн далангүй харилцаатай больё гэвэл юуны өмнө гэрлэнэ гэсэн зорилготой байх ёстой гэдгийг онцлон хэлмээр байна. Үүнийг магадгүй орчин үеийн залуус үгүйсгэх байх. Гэвч би илүү их онцгойлон хэлмээр байна. Яагаад гэвэл энэ нь хамгийн аюулгүй зам учраас тэр. Гэрлэнэ гэж нэгэнт шийдвэр гаргасан бол бүхий л амьдралын турш явах, хэзээ ч эргэж буцаж болшгүй зам. Тийм учир харамсах зүйл байхгүй зөв шийдвэр байх ёстой.

happy-family

Ариун биеэ хадгалах нь…

Хос хоёр хурим хийхээр болзсон боловч ариун байдлаа заавал сахих хэрэгтэй. Эрэгтэй , эмэгтэй хоёр нэгдэх дэс дараа нь маш нарийн, эхлээд оюун санаагаар нэгдэж, эцэст нь биеэр нэгддэг. Биеийн нэгдэл гэдэг нь хуримын ёслолоор дамжуулан хууль ёсны байх ёстой.

Хурим хийх хүртлээ биеэ хадгалж чадаагүй олон эмэгтэйтэй уулзаж зөвөлгөө өгч байсан. Хэдийгээр азаар гэрэлсэн ч, сэтгэл нь гонсгор байдгийг олон удаа мэдэрсэн. Тэр дундаас хамгийн гол нь бие биенээ хүндэлдэггүй явдал. Ялангуяа эмэгтэй хүн илүү. Уулзах учрах үеэ хүртэл ариун биеэ хадгалж ирсэн эхнэр, нөхөр хоёр үлдсэн амьдралдаа бие биедээ гайхамшигтай итгэж, найдан, эхнэр нөхөр хоёрын харилцаанд аз жаргалыг амсаж чадна.

Зүрх сэтгэлээсээ хайрлах:

Хүн хүнээ сэтгэл зүрхнээсээ хайрлана гэдэг маш сайхан зүйл. Гэвч нэг нэгнээ түшиж тулж, үр ашигтай үерхэж чадахгүй юм бол, харин ч энэ сайхан бүхнийг устгах үерхэл нөхөрлөл болж хувирна. Хайртай хоёр хурим хийх хүртлээ үерхэж дасах үе нь маш гүнзгий утга учиртай. Энэ үеэ яаж өнгөрүүлнэ, амьдрал тань энэ үе шиг л байх болно. Бүтээлчээр амьдардаг гэр бүл болохын тулд, бүтээлч үерхэл нөхөрлөлийг бий болгох хэрэгтэй. Бүтээлч үерхэл гэдэг нь өөрсдийн зан төлөвийг төлөвшүүлэхэд тусална гэсэн үг. Бусдад ч сайн нөлөө үзүүлж чадна.

Өөдрөг сэтгэл

Дэлхий дээр маш олон янзын ааш зантай хүмүүс байдаг боловч би ерөнхийд нь 2 төрөлд хуваан авч үзье. Нэг хэсэг нь юмыг болохгүй, бүтэхгүй гэсэн талаас үздэг хүмүүс. Нөгөө хэсэг нь болно, бүтнэ гэдэг талаас үздэг хүмүүс юм. Энэ нь өөдрөг ба гутрангуй үзлээс жаахан өөр. Юмыг болохгүй гэсэн талаас нь үздэг хүмүүс нь өөртөө болон иргэн тойрныхондоо сэтгэл хангалуун биш хандан, байнга гомдоллон дургүйцдэг. Ийм хүмүүс нь ганцаараа байх тохиолдолд ч гэсэн өөртөө шүүмжлэлтэй хандаж дургүйцэн гомдоллож байдаг. Харин юмыг болно, бүтнэ гэсэн үзэл бодолтой хүмүүс гэдэг нь өөртөө болон иргэн тойрныхоо хүмүүст сэтгэл хангалуун өөдрөг ханддаг юм. Ийм хүмүүс бүх зүйлийг боломжтой мэт санаж, сайн сайхнаар бодно.

Мэдэхэд илүүдэхгүй

Америкийн Чикаго хотод залуучуудын асуудлыг эрхэлдэг нэгэн хүн залуу гэмт хэрэгтнүүдийн гэр бүлийн байдлыг судалсны үр дүнд ихэнх тохиолдолд зүй бус ёсны гэр бүлд өссөн хүмүүжсэн залуучууд байгааг мэджээ. Өөрөөр хэлбэл эцэг эхийнх нь үүрэг солигдчихсон гэр бүлд юм уу эсвэл эх нь толгойлж буй гэр бүлд өссөн хүүхдүүд байсан. Эдгээр хүүхдүүд нь сэтгэлдээ эсэргүүцэл ба танхайрлыг тээж, түүнээсээ болж янз бүрийн гэмт хэрэг үйлддэг юм.

Ярилцахад учир бий.

Эхнэр , нөхрийн аль нэг нь хэт үглээ бол ярилцахад төвөгтэй. Хэтэрхий яншаа /нөхөр/, эхнэрээ бодох бүрдээ айдас төрдөг нөхөр /эхнэр/ нь хэрэггүй юм эхэлж яриад эхнэрийн нь яншилт эцэс төгсгөлгүй урсчих вий гэж айн амаа хамхичих тохиолдол ч байдаг. Хамгийн сайхан яриа бол эхлээд нэгнийхээ ярианд анхаарлаа хандуулах явдал. Хэлэх үгээ цэгцлэн уялдаа холбоотой илэрхийлж сурах хэрэгтэй.

Нэгнийгээ мэддэг байх нь ярианы хамгийн үндсэн чухал хэлбэр юм. Эрэгтэй, эмэгтэй хоёр бие биенийгээ нэг бүрчлэн мэдэх. Энэ нь гэрлэж байгаа юм биш. Үндсэндээ бие биенийгээ хайрлаж итгэж байгаа учраас үлдсэн амьдралаа зориулахаар шийдэж буй юм.

Нөхрийнхөө эсвэл эхнэрийнхээ дур хүсэл, заншил, сонирхол, өссөн орчин, зан чанар үзэл бодол зэргийг нь мэдэж ойлговол илүү ярилцаж чаддаг.

Надад ярих зүйл байна гээд нэгнийхээ үзэл бодол, байдлыг харгалзан үзэхгүйгээр зүгээр ярьчихалтай биш, хариулт сонсох ч юмуу бүрэн ярилцаж чадахгүй болох тохиолдол заримдаа байдаг.

Ялангуяа нэгнийгээ ядарч байгаа эсэх, сэтгэл нь тавгүй байгаа эсэх, гэдэс нь өлсөж буй эсэхийг ажиглан тохирсон үед нь яриагаа эхлэх ёстой.

Жишээлбэл, бүхэл өдөржингөө хүүхдийнхээ асуудалтай зууралдан ядарсан эхнэр нь нөхрөө ирмэгц тэрхүү байдлыг гарган ярихад нь төсөөлөөгүй байдлаар хариулж, бие биенийхээ сэтгэлийг сэвтээж тэр асуудлын шийдэлтэнд тус болдоггүй үе ч бий.

Эхнэр , нөхөр хоёр бие биендээ “Баярлалаа” гэдэг үгийг чөлөөтэй байнга хэрэглэвэл тэр гэр бүл дулаахан харьцаатай байж болох төдийгүй хүүхдүүдийнхээ ч баярлах сэтгэлийг мэддэг болгон өсгөж чадна.

Эхнэр, нөхөр хоёр ярилцахад саад болж буй зүйл юу болох, түүнийг шийдэх арга замыг шүүн ярилцаж байхыг хичээгээрэй.

ААВ ТА …

Аав хүн өөрчлөгдөж байж нийгэм өөрчлөгдөнө.

Аав хүний гэр орноо /эхнэр, хүүхдээ/-соо хөндий байдаг учир юу вэ?

Аав та бодоод үз дээ.

Та өөртөө Яагаад? Надаас болж болох уу? гэсэн асуултыг тавиарай.

Аав та өөрөө эрүүл саруул байж чадвал

гэр бүлүүд сайн сайхан байх учиртай

- Эхнэртээ хир зэрэг халамж тавьж, хайраа үзүүлж чаддаг билээ?

- Хүүхдүүдээс аавдаа юуны учраас дургүй болдог вэ?

- Юунд архи балгадаг болов, Юунд шөнө дөлөөр гэртээ ирэх гэдэг вэ?

- Эхнэр чинь аав танд хаалгаа тайлахгүй, “Хэн бэ?”, “Яах гээд байгаа юм бэ?” гэдэг. Хариуд нь “Оръё оо”, “Орж унтаад явъя” гэдэг.

Чухам эдгээрийн цаад учир юунд байна вэ?

Үүнд олон зүйлээр хариулж болно.

Тухайлбал,

- Ажил гээд, зав муутай гээд гэртээ оройтож ирнэ. Ажилтай завгүй байгаагаа гэр бүлдээ их зүйл хийж байгаа, Болж л байна гэж боддогтой холбоотой. Энэ нь хэрэг дээрээ тийм биш байна. Гэр бүлд хүүхдүүд ээжтэйгээ, найзуудтайгаа дотно, илүү харилцаатай байдаг, болдог байна.

- Аав та өөрийгөө ямар орчинд ямар илүү дэг журам, зарчимтай Өрх бүл, гэр бүлд өсч байсан билээ? гэдгээ эргэн бод доо. Нилээн дэг журамтай, эмх цэгцтэй байхыг хичээдэг зан араншингаараа өөр шиг чинь адил биш орчинд өссөн эхнэрээ “Ингэчихгүй”, “тэгсэнгүй яасан юм бэ?” гэх зэргээр эхнэртээ шаардлагаа нэг биш удаа тавьсаар байх нь түүний дургүйг хүргэдэг байна.

- Хүүхдүүдийнхээ өмнө “Би ямар аавын байр сууринд байдаг бол?” гэж бодно уу. Нэг юм бодогдож байгаа биз. Дүгнэлт өгч болмоор байна уу? “ААВ ГЭЖ ХЭН БЭ?”

“Та аавынхаа сайн талыг юу гэж боддог вэ?”

“Таны аавын сул тал юу бол?”

Аав таныг юмуу өвөөг нуруугаа үүрээд явдаг бол хүү чинь юмуу ач чинь мөн л нуруугаа үүрээд явдаг болдог жишээтэй.

- Аав та хүүхэддээ 7 хоног бүр амьдралын тухай ярьж бай. Яагаад гэвэл хүүхэд чинь байнга үүнийг хүсч байдаг.

- Аав та өдрийнхөө ажилд түүртэж ядраад гэртээ ирсэн ч, хүүхдэдээ ярилцах, тоглох цагийг заавал гаргаж байхыг хичээгээрэй.

“Хэрэгцээг хангах нь гэр бүлийн нэгдсэн байдлыг бий болгодог”.

Аав та ажлаасаа гэртээ ирээд ямар зүйл хийж тус болдог гэж боддог вэ?

Бодоод үзээрэй.

“Аав болох нь амархан.

Аавын үүргийг гүйцэтгэх нь хэцүү” гэдэг.

Судалгаанаас үзвэл 100 эр хүний 25 хувь нь гэр бүлдээ юу ч хийдэггүй. Төдийлөн гүйцэтгэх үүрэггүй байдаг аж.

Аав хүн та гэр бүлийнхнийгээ өөрийнхөөрөө байлгахыг хичээдэг үү?

- Хичээдэг ч байж болно. Хэрвээ хичээвэл гэр орныхон хөндийдүү байхад хүрдэг. Тийм биз дээ.

- Ажил төрөл чинь бүтэмжтэй, сэтгэл өндөр гэртээ ирдэг. Гэтэл эхнэр, хүүхдүүд өөрөөр олон зүйл хүсдэг, хэлдэг. Тийм биз дээ.

- Ажил төрөлдөө ядраад ч юмуу, ажил төрөл бүтэмжгүй болоод сэтгэл үймрээд /стресс/ ээ гэртээ тайлах юмсандаа гээд иртэл гэр орныхон маань харин стрессэд оруулахад хүргэдэг.

Яавал зүйтэй бол:

Аав та өөрийнхөө үзэл бодлыг өрх гэрийнхэндээ тулгах нь хүчирхийлэл болох уу?

Та бод доо.

Аав та гэрийнхэн, ялангуяа хүүхдийнхээ сэтгэл зүрхэнд нэгэн мөчид болгоомжгүй, бодолгүйгээр хэлсэн үг нь шархыг үүсгэдэг. Ингэснээр хүүхдээс чинь огт өөр /магадгүй уруудах/ зам руу ороход хүргэдэг.

Монголчууд “Үг их хүчтэй” гэдэгдээ. Ер нь нэг л үг хүн /хүү/ ийг өгсүүлж ч болно. Уруудуулж ч болдог.

Тэгэхээр хэлэх үгээ бодож хэлэх. Үүнтэйгээ хүүхэддээ ч сургах хэрэгтэй.

Аав та эхнэр, ялангуяа хүүхдийнхээ юу хэлж байгааг хариуцлагатай сонсож байх нь чухал.

Зүгээр л ярилцах нь хамааралгүй. Тэдний /хүүхдийн/ сэтгэлгээ нээгдтэл яриулж, ярилцах учиртай.

Хайрыг байнга сэргээж, хэрэгжүүлж чаддаг байх ёстой.

 

Эх сурвалж: http://www.gerbul.mn


ЭХНЭР – НӨХӨР – ХАРИЛЦАА
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.