Элгийг амттай шарах арга

4HealthyHair06Элгийг шарж чадахгүй хүн байхгүй биз. Гэхдээ илүү амтлаг болгоё гэвэл:

Орц:
- 500 грамм элэг
- 2ш өндөг
- Аяга гурил
- Амтлагч
- Зориулалтын үүрмэг талх

Бэлтгэх арга: Элгээ уртааш нь нимгэхэн хэрчинэ. Бага зэрэг хөлдүү байхад нь хэрчвэл зүгээр шүү. Нимгэн хэрчиж бэлтгэсний дараа гуриланд өнхрүүлнэ. Гуриланд өнхрүүлэхээс өмнө давс, нунтагласан хар перец зэрэг амтлагчуудыг хийж болно.

Үүний дараа өндгөө сайтар хутгаж, гуриланд өнхрүүлсэн элгээ хийнэ. Өндгөнд дүрсний дараа үүрмэг талхан дээр 2 талаас нь өнхрүүлнэ. Хайруулын тавгаа тосолж сайтар халаасны дараа элгээ шарна. Явц дунд галыг нь багасгана.

Ингэж шарсан элэг их зөөлөн, амттай болдог. Жигнэсэн будаа, чанасан гоймон, төмс зэргийг хачирт нь өгч болно. Ийнхүү болгосон элгийг хиамны оронд талхан дээр тавин идэх боломжтой.


Элгийг амттай шарах арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.