Леди Гага хүчирхийллээс үлдсэн ул мөрөө дэлгэв

lady2Поп дуучин Леди Гага жилийн өмнө Ховард Стернийн шоунд оролцож байхдаа 19 настайдаа өөрөөсөө 20 насаар ах, алдарт хөгжмийн продюсерт хүчиндүүлж байснаа ярьсан билээ. Тухайн үед тэрбээр энэ тухайгаа анх удаа ам нээж байгаа гэж байсан.
Тэгвэл тэр саяхан энэ явдлаас болж олон жил яаж зовж шаналсан тухайгаа ярьжээ. Дуучин бүсгүйн хэлсэн үгийг “The Hunting Ground” хэмээх хүүхдийн лагерь дээрх хүчирхийллийн тухай өгүүлдэг баримтат киноны нээлтийн үеэр сонсгосон байна.
lady1
Стефани “Би энэ тухай долоон жилийн турш хэнд ч юу ч яриагүй. Тэр ч байтугай энэ талаар яаж бодохоо ч мэддэггүй байсан. Үүнийг хэрхэн хүлээж авахаа мэдэхгүй байлаа. Харин болж өнгөрсөн зүйл намайг бүрэн өөрчилсөн. Удаан хугацааны турш би энэ бүхэнд “Миний хувцаслалтаас л болсон. Ер нь миний өдөөн хатгах дуртай зангаас л болсон. Би л ийм сэдэл төрүүлсэн. Энэ миний л буруу” гээд өөрийгөө буруутгадаг байсан” хэмээжээ.
lady
Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам Леди Гага энэхүү хэрэгт зөвхөн хүчирхийлэгч л буруутай гэдгийг ойлгосон гэнэ. Дуучин бүсгүй өөрийнх нь түүх яг ийм байдалд орсон олон хүний сэтгэл санааг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Тиймээс ч “Тоглолт хийж байхдаа би өмнөө олон сайхан залуусыг хардаг. Тэдний олонх нь дотроо аймшигт нууж агуулж байгаа гэдгийг ч мэддэг. Гэхдээ зовлонгоо дотроо битгий хадгал. Яг л ялзарсан алим шиг гаргаж шид. Зүгээр л хог хаягдлаасаа сал. Энэ бүхнээсээ хамтдаа ангижирцгаая” хэмээн уриалжээ.

Леди Гага хүчирхийллээс үлдсэн ул мөрөө дэлгэв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.