Гурван жирэмслэлт тутмын нэг нь өсөлтгүй байна

Манай улсын хэмжээнд өсөлтгүй жирэмслэлт өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүнийг эхчүүд агаарын бохирдол, хоол хүнстэй холбон тайлбарлаж буй.

Өсөлтгүй жирэмслэлт гэж юу болох, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Хатагтай” эмнэлгийн эмч, анагаах ухааны доктор О.Отгонболдтой ярилцлаа.

-Өсөлтгүй жирэмслэлт гэж юу вэ. Яагаад ийм төр­лийн жирэмслэлт үүсдэг талаар яриагаа эхэлье?

-Жирэмслэлтийнхээ хуга­цаанд хүүхэд хэвлийдээ амьгүй болохыг өсөлтгүй жирэмс­­лэлт гэдэг. Ийм жирэмслэлт үүсэх шалтгаан маш олон. Манай орны хувьд өсөлтгүй жирэмслэлтийн нийт тохиолдлын 70 хувь нь үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин, үрэвслээс шалт­гаалдаг. Өөрөөр хэлбэл өсөлт­гүй жирэмсэлсэн эх­чүүдийн 70 хувь нь урьд нь үр хөндүүлж байсан гэсэн үг. Энэ нь судалгаагаар тогтоогдсон. Тэгэхээр охид, эмэгтэйчүүд аль болох үр хөндөлт хийлгэхгүй байх хэрэг­тэй.

Мөн эхчүүдийн 10-15 хувь нь цусны бүлэг таарахгүй буюу резус хасах цустайгаас өсөлт­гүй жирэмсэлж байна. Хүнд дөрвөн бүлгийн цуснаас гадна хасах, нэмэх гэсэн цус байдаг. Энэ цустай хүмүүсийг сүүлийн 15 жил оношилдог болсон.

Харин 5-6 хувь нь эхийн савны төрөлхийн гаж хөгж­лөөс болдог. Тухайлбал сав дутуу хөгжсөн, хүүхдийнх шиг жижигхэн савтай, хоёр салаа савтай гээд төрөл бүрийн гаж хөгжил байдаг.

-Тэгвэл хоол хүнс, агаарын бохирдол өсөлтгүй жирэмс­лэлт үүсэхэд нөлөөл­дөг үү?

-Өсөлтгүй жирэмслэлтэд хоол хүнс, эм тариа нөлөөлсөн судалгаа байдаггүй. Урагт бол нөлөөлдөг. Агаарын бохир­дол ч бас урагт тодор­хой хэмжээгээр нөлөөлнө үү гэхээс өсөлтгүй жирэмс­лэлтийн шалтгаан болдог­гүй. Тэгээд ч агаарын бохир­долгүй 20, 30 жилийн өмнө ч өсөлтгүй жирэмслэлт байж л байсан.

-Ураг өсөлтгүй болсон гэдгийг яаж мэдэх боломж­той вэ?

-Үүнийг тийм амархан мэдэх боломжгүй. Ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Харин эмнэлэгт үзүүлж, эхо аппаратын тусламжтай оно­шилж болно. Сүүлийн үед эмэгтэйчүүд жирэмсний эхний гурван сардаа эход харуулчихдаг болсон учраас ийм төрлийн жирэмслэлтийг эрт оношлох боломжтой болжээ.

-Өсөлтгүй жирэмслэлт удвал ялзарч, саваа авахуулах болдог гэж сонс­сон. Энэ үнэн үү?

-Өсөлтгүй жирэмслэлтээ мэдэхгүй удаан явбал хүүхэд дотроо ялзраад халдварын голомт сепсисийг үүсгэдэг. Сепсис гэдэг нь цусан халдварыг хэлдэг. Халд­варын голомтод тодорхой хэм­жээний цус байдаг. Тэр халд­вартай цус нь эрүүл цусанд нэвтэрч, хаа сайгүй идээ бээр үүсгэдэг нь хамгийн аюултай хүндрэл юм. Хэдий ялзарсан савыг мэс заслын аргаар авдаг ч эхийн амийг нь аварч чадахгүй байх тохиолдол гардаг. Өнөө үед өсөлтгүй жирэмслэлтийг 30 хоногийн дотор оношилдог болсон учраас хүндрэл гарах нь харьцангуй багассан. Ер нь оношлогдохгүй байсан ч 80 хувь нь өөрөө зулбачихдаг. Өөрөөр хэлбэл саван дотор хэвийн жирэмслэлт явагдаагүй л бол сав өөрөө базлаад гаргачихдаг юм.

-Өнөөдөр нийт жирэмс­лэл­тийн хэдэн хувийг өсөлтгүй жирэмслэлт эзэлж байна вэ?

-Гурван жирэмслэлт тутмын нэг нь өсөлтгүй байна. Ойролцоогоор 30 хувь­тай гэсэн үг. Тэгэхээр өсөлт­гүй жирэмслэлт үүсэхгүй бол Монголд төрөлт 30 хувиар нэмэгдэнэ. Аль ч улс орны төрөлтөд өсөлтгүй жирэмс­лэлт саад болдог.

-Эндээс үзэхэд өсөлт­гүй жирэмслэлт өсөх ханд­лага­тай байна гэж ойлгож болох уу?

-Ерөнхийдөө таны асуусантай санаа нийлж байна. Гэхдээ 20-30 жилийн өмнө өсөлтгүй жирэмслэлт бай­сан. Тэр үед хүмүүс энэ талаар сайн мэдэхгүй, эхо ховор байсан болохоор оношлогдохгүй байж байгаад зулбадаг байлаа. Сүүлийн үед жирэмслэлтийн эхний нэг, хоёр сартайд нь оношлоод, зулбахаас нь өмнө эмнэлэгт хэвтүүлж цэвэрлэгээ хийх зэргээр эмчилдэг болсон.

-Өсөлтгүй жирэмслэлтээс урьд­­чилан сэргийлэх бо­ломж­­той юу?

-Боломжтой. Ялангуяа эмэгтэй хүн жирэмслэхээсээ өмнө эмчид үзүүлэх хэрэг­тэй. Надад бэлгийн замын өвчин, үрэвсэл байна уу, би урьд нь үр хөндүүлж бай­сан, дараагийн хүүхдээ төрүүлэх боломжтой юу гээд санаа тавибал өсөлтгүй жирэмс­лэлтээс 100 хувь хамгаалах боломж­той.

-Өсөлтгүй жирэмслэлт эмч­лэгддэг үү?

-Бүрэн боломжтой. Юунаас болсон байна гэдгийг нь оношлоод дараа нь эм­чилгээ хийдэг. Эмчилгээг дан ганц эмэгтэйд нь биш, түүний найз залуу, эр нөхөрт давхар хийнэ. Бүр хасах цустай хүнд хүртэл гаднаас захиалгаар иммуноглобулин вакцин авч ирж, хийж эмчилдэг. Харин төрөлхийн савны гажигтай эмэгтэйн 5-6 хувийг л эмчлэх боломжгүй.

-Нэгэнт жирэмсэн болсон бол яах вэ?

-Ямар нэгэн үрэвсэлт өвчин, бэлгийн замын өвчин­тэй бол, мөн хасах цустай эхчүүд шинжилгээ өгөөд эмчийн хяналтад орно. Үүний дараа эмчилгээнд хам­рагд­вал өсөлтгүй жирэмс­лэлтээс сэргийлэх боломжтой.

-Хасах цустай эхчүүд гээд яагаад онцлоод байгаа юм бэ?

-Хасах цустай эмэгтэй хүн нэг л хүүхэд гаргадаг. Харин хоёр дахь, гурав дахь жирэмслэлт нь өсөлтгүй явагдах аюултай байдаг. Ерөн­хийдөө нэгээс илүү хүүхэд төрүүлэх боломжгүй гэсэн үг. Ийм учраас нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд тусгай вакцин хийлгэдэг. Үүний дараа хэдэн ч хүүхэд төрүүлж болно. Хасах цустай эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд төрүүлсэн хүүхдүүдээ бас хасах цустай байна уу, үгүй юу гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Хүүхэд хасах цустай байх нь аюул­тай.

-Тэгвэл ураг өсөлтгүй болчихвол дараа дахин жирэмслэх боломжтой юу?

-Нэг, хоёр удаа өсөлтгүй жирэм­сэлсэн бол дахиж хүүхэд­тэй болохгүй байх гэж айдаг эмэгтэйчүүд олон бий. Тэгвэл ийм зүйл огт байдаггүй. Эмчилгээ хийлгэчихвэл дахиад хичнээн ч хүүхэдтэй болж болно. Өсөлт­гүй жирэмслэлтийг бүрэн эдгээж болдог. Эрэг­тэйчүүд тохиолдлын харил­цаанд орохоосоо өмнө байнга хам­гаалалт хэрэглэж занших хэрэг­тэй. Эмэгтэйчүүд доороосоо даарч үрэвсэхгүй байх, бэлгийн замын өвчнөөс сэргийлэх нь чухал юм.
ugluunii soninпродвижениепродвижениераскруткавзлом пароля в одноклассниках без программаквалоо ценаполучить займ онлайн на карту срочноjuegos de casino gratis tragamonedas para descargarbeirut escortsbedava casino oyunlar? slotNew online casinos ukперелет москва танзаниябоди братевооформить кредитную карту мастеркардкилиманджаро турагентствотанзани¤банк михайловский кредит наличными на любые целимаршрут на гору килиманджароденьги в долг бизнес планграфический дизайн эторазработка приложений для андроидст 185 ук украинысайт визитка самомукерамическое покрытиестатистика запросов google adwordsдом из sip панелеймикоплазма у мужчин симптомыдома ижевск


Гурван жирэмслэлт тутмын нэг нь өсөлтгүй байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.