Нүд бол бурхан оршин байдгийн баталгаа

SONY DSCЭрт цагт Дарвиныг шаналгасан нэг ийм асуулт байсан гэдэг.

Яагаад, нүд шиг ээдрээтэй нарийн бүтэц байгалийн шалгаралаас төрсөн юм бол?

Амьд биеийн биологид үүнээс илүү ойлгомжгүй, авцалдаагүй үзэгдэл гэж үгүй мэт.

Дарвины амь амьдралаа зориулсан Хувьслын онол гээчид нь, нүдний хэт нарийн бүтцэд өгөх тайлбар байгаагүй юм. Нүдний нарийн бүтцийг тайлбарлах шинжлэх ухааны тайлбар олдоогүйн учир,

шашны номлогч William Paley нүд бол “Бурхан оршин байдгийн баримт” гэж хүртэл хэлсэн байдаг.

Үнэхээр, нүд хэмээх эрхтэн ямар замналаар хувьссан юм бол??

540 сая жилийн тэртээ байгальд Кембрийн тэсрэлт (Cambrian Explosion) гэх цуутай “шоу тоглолт” болжээ. Яг тэр үеэр асар их хэмжээний зүйлийн төрөлжилт тэсрэлт мэт өрнөсөн явдал байв. Яг энэ тэсрэлтийн заагаар гэв гэнэт амьтадын бүхий л төрөл зүйлүүд ярайтал бүрдсэн байна. Энэхүү их тэсрэлтээс өмнө дээд төрөлт амьтад үнэхээр байгаагүй юм уу, эсвэл ердөө л ул мөр нь олдохгүй байгаа юм уу гэдэг бол оньсогоноос ч цаадах яриа. Харин оньсогоноос наадах үнэн гэвэл, дээрх их тэсрэлтээс хойшхи амьтад үсрэнгүй хувьсалт хийсэн явдал юм.

Яагаад гэнэт огцом хувьссан юм бол?

Үүнийг тайлбарлах гэсэн оролдлогуудын нэг нь Andrew Parker–ийн 1998 онд дэвшүүлсэн
Тэр үеэс амьтад нүдтэй болсон юм  гэдэг таамаглал байдаг.

Амьтны түүхэнд хамгийн анх нүдтэй болсон амьтан Гурван дэлбээт (Trilobite) гэх шавьж байсан гэдэг.

Нүдтэй болсон тэрээр бусдаас үнэмлэхүй давуу талыг олжээ. Яадаг ч бай, тэрээр бусдын хувьд үл үзэгдэгч. Харин сохор идэшнүүдээ Trilobite зоргоороо зооглодог байсанаас зайлахгүй.
maxresdefault
Гэвч нүд хэмээх тусгай лиценз нь зөвхөн түүний эзэмшилд удаан байсангүй, нүдтэй амьтад ар араасаа төрөн гарч ирэв. Ийнхүү зэвсэг агссан цэргүүд адил, нүдтэй болсон амьтад хоорондох хөгжлийн өрсөлдөөн ширүүсч, эгшин зуур төрөл зүйлийн тоо хэмжээ нь баримжаагаа алджээ.

Энэн бол Andrew Parker–ийн “Гэрэл тусах тухай таамаглал” (Blink of an Eye) дээр суурилсан Кембрийн тэсрэлтийн тайлбар. Гэрлийг илүү нарийвчлалтай мэдэрдэг болсоноор, амьтдын хувьсал эрс түргэсчээ гэсэн үг.

Ингэхэд нүд маань өөрөө хэрхэн хувьсаж ирсэн юм бол?

Нүдийг хамгийн энгийнээр “бөмбөлөг” гээд төсөөлөхөд болно. Гэрлийг мэдэрдэг бөмбөлөг.

Гэвч, ердийн нэг бөмбөлөг бол гэрэл хаанаас ирж байгаа нь тодорхойгүй. Мэдэрч чадах нь зөвхөн, “гэрэлтэй байна уу, харанухуй байна уу” л төдий.

Тэгж байтал, тэр бөмбөлөг дээр хотгор үүсэв. Энэ хотгорт гэрэл болон сүүдэр тогтоно. Энэ гэрэл сүүдрийг мэдэрснээр, гэрэл аль зүгээс ирж байгаа нь илүү тодорхой болж ирэх юм.

Энэ хүрээд арай хийж амьтад хоолоо (эсвэл дайсан) хаахнуур байгааг мэддэг болсон байна. Үр дүнд нь амьтдын хөгжил шинэ шатанд гарчээ. Дарвины хувьслын онолоор, нүдний ээдрээтэй нарийн бүтцийг бүрэн тайлбарлах боломжгүй гэдэг.

Нүд бүтээ
гэж хэн ч тушаагаагүй байхад, тэд сайн дураараа нүд бүтээчихнэ. Тэр ч бүү хэл “юу дуртайгаа хий” гээд орчныг нь бүрдүүлээд орхичих төдийд тунчиг уран нарийн хийцтэй чамин амьтан бүтээчихдэг байна. Энэ бол тархи тооцож сэтгээд хийчих дайны зүйл огтхон ч биш. Ёстой л “Бурханы бүтээл” гэж дуу алдмаар…

Эсүүд ямар ч тушаал зааварчилгаагүйгээр, туршилт бүтэлгүйтлийг тасралтгүй давтана. Урагшаа 3 алхлаа гэж бодтол, хойшоо 2 алхана. Яг л “согтуу хүн” шиг сэлгүүцнэ.

Гэвч энэ сэлгүүцэл нь боломжит бүхий л вариантыг турших процесс тул, огтхон ч дэмий сэлгүүцэл биш юм. Үр дүнд нь, ухамсарт тархи сэтгэж үл хүрэх товхийсэн бүтээлийг ч хийчихдэг болохоор.

Нэг бодлын, залуу хүмүүс хий дэмий сэлгүүцэх нь, огтхон хий дэмий явдал биш ч юм шиг. Тойрч гарахын аргагүй чухал хувилбаруудыг туршиж дуусгах аян ч юм билүү. Тэр ч бүү хэл, эрдмийн оргилд гарсан их хүн ч бай, хичээнгүйлэн сэлгүүцэх хэрэгтэй мэт.

Хүмүүс бид утгагүй хийгээд дэмий гэж тооцсон болгоноо тэвчиж хориглож суусаар урагш ахих, нүд мэт гайхамшгийг бүтээх газар үлдэхгүй болох вий дээ.

38992015671181b9402521


Нүд бол бурхан оршин байдгийн баталгаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.