Эдүгээ 20 настай реалити шоуны од, загвар өмсөгч Кендалл Женнер анхны үнсэлтийнхээ талаар өөрийн вэбсайтдаа бичжээ. “Викториа Секрет” дотуур хувцасны брэндийн шоунд загвар өмсч ирээдүйтэй модель гэдгээ харуулсан Кендалл бага сургуулийн тавдугаар ангид байхдаа Чад гэх хөвгүүнд үнсүүлж байжээ.
Тухайн үед тоглоом тоглож байхдаа үнсүүлэх хатуу шийтгэлтэй нүүр тулсан аж. Гэвч найзуудынхаа өмнө үнсэхээс ичсэн тул нуугдсан ч, охин дүү Кайли Женнер нь нууцаар харчихсан гэнэ. Чад хүү жүжигчин Ларри Уилкоксын хүү бөгөөд Ларригийн тоглож байсан телевизийн “Chips” гэх олон ангит кинонд Кендаллын эцэг Кэйтлин Женнер ч мөн тоглож байсан юм. Харин Чадын хувьд одоо Канадын Конкордиа их сургуульд сурдаг байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Даваа