Ц.Лувсанбалдан: Монгол банхар бол дэлхийн уугуул нохой

Монгол банхар сонирхогч Ц.Лувсанбалдантай ярилцлаа. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг эдийн засагч, эрх зүйч мэргэжлээр төгссөн тэрбээр сүүлийн 6 жил Монгол банхарын нутагшил, үүсэл гарвал, физиологийн талаар судалгаа хийжээ. Тэрбээр Монгол банхар гэдэг нь сүүлийн үед гарч ирсэн нэр. Уг нь “гарз” хэмээн нэрлэж байгаад олз, омог, гарз гэдэг үгийн утгаас болоод монголчууд “гарж” хэмээн нохойгоо нэрлэж байсан хэмээн яриагаа эхэлсэн юм.

- Монгол банхарын үүсэл, гарвалын талаарх судалгааны ажлаасаа танилцуулна уу?

- Дэлхийн нохой судлалын холбоо гэж бий. Монголын нохой судлалын холбоо ч байдаг. Дэлхий дахинд нохойны үүсэл гарвалыг урдаасаа хойшоо чиглэсэн гэж түүхэнд бичсэн байдаг. Нохойны үүслийг Энэтхэгийн хар чоноос үүдэлтэй ч гэдэг. Непал, Гималайн өвөр, Төв Ази, манай Монгол нутгаар монгол банхар тархсан байдаг. Миний судалгаагаар бол бас Майскийн номд ч байдаг шүү дээ. Ертөнцийн тав дахь усан галав юүлсний дараа анхны эх газар Очирваань хайрхан, Отгонтэнгэр ил гарчээ. Дээрээс нь түүхэн баримтаас харж байхад бидний өвөг дээдэс нохойтой харьцах ёс заншил нь агуу байж. Та бид бүгд мэднэ. Айлаас гөлөг авахад өдөр судар харж, сүү бариад очдог биз дээ. Нохойгоо үхэхэд аманд нь шар тос үмхүүлээд сүүлийг нь тайрч хойдхийн буяныг үйлддэг. Айлын шинэ бэр хүртэл анхны шөнөө хоночихоод ургахын улаан нарнаас хамгийн түрүүнд нохойгоо хооллож, зул, хүжээ өргөж, хадам эцэг, эхдээ цайгаа чанаж барьдаг уламжлалтай. Судлаад байхаар дэлхий дахинд нохойг яг энэ улсаас, тэр үндэстнээс гаралтай гэсэн яв цав баримт байдаггүй ч логикийн хувьд бодоод үзэхээр Хүннү гүрний Атилла хаан, Чингис хаан хоёрыг дайн тулаанд нохой маш их ашигладаг байсан гэдэг. Дэлхийд хамгийн өндөр үнэтэйд ордог мастиф гэж Түвдийн нохой нь явж явж үүсэл гарвал нь Монгол нохой болж таарсан. Хамгийн өндөр үнэтэй 1 сая 500 мянган доллар, сая еврогоор зарагддаг. Түвд мастиф гэж англичууд л өгсөн нэр.

- Үнэтэй байдгийн гайхамшиг нь юу юм бэ?
- Түвдээс олж аваад Англид Виктория хаанд бэлэглэсэн. Тэгээд Түвд мастиф гэж нэрлэсэн. Хэрвээ Монголоос олоод аваачсан бол монгол мастиф л болсон байгаа шүү дээ. Тухайн үед Түвд мастиф гэж бүртгэгдэж байхад Монгол улс Манжийн дарлалаас гараагүй, манай улс бараг газрын зураг дээр байхгүй байсан үе. Судалгааны ажлаар Түвд, Буриалд, Тува, ӨМӨЗО, Монголын баруун аймгаар явлаа. Түвдийн нохой судлаачтай уулзаж түвд банхарын гарал үүслийн талаар нэлээд мэдэж авлаа. Гарал үүслийн талаар түүх шашдирт нарийн бичиж үлдсээсэн зүйл байдаггүй. Хамгийн анх түүхэнд бичигдэхдээ Чингис хаантай холбоотой бичигдсэн байна лээ. Чингис хаан монгол банхарыг дэлхийд алдаршуулсан. Улс орныг дайлаар мордохдоо 30 мянган монгол нохойтой, цэрэг армитай байж. Дайн тулаанд нохойг маш их ашиглаж байсан. Түвдийг эзэлсний дараа тэнд нохойныхоо баазыг байгуулсан гэж түүхэн баримт байна шүү дээ. Монголчууд арслантай авдар хэрэглэдэг шүү дээ. Нэг төгрөгт хүртэл арслан шиг зураг байдаг. Энэ бол арслан биш монгол нохой. Монгол зургийн зураачид ч үүнийг нотолдог. Нохойг эртний монгол зургийн аргаар гурван дугуй дүрсээр зурдаг. Эхнийх дугуй нь толгой, хоёр дахь нь цээж, гурав дахь нь сүүл. Маш эртнээс уламжилж ирсэн монгол зургийн арга. Монгол, Түвд банхар жаахан ялгаа бий. Энэ нь үүлдрийн ялгаа биш. Зөвхөн амьдрах орчноос үүссэн ялгаа гэж ойлгох хэрэгтэй. Нохой ярихаар заавал газар нутгийн нэр ус яригддаг. Хүн хаана амьдарч байна вэ, тэнд нохой байж л байдаг. Монголчууд ялангуяа удам судар ярих их дуртай улс шүү дээ. Генетикийн удмаа хадгалж явдаг байгалийн гуравхан амьтан байдаг. Хүн, нохой, морь. Хурдан удмын морины үр төл нь хурдан л байдаг. Анч нохойн удам анч, сайн нохойных хоточ, бөх хүний хүүхэд бөх, эрдэм номтой хүний хүүхэд хүртэл арай өөр байдаг шүү дээ. Тэр байтугай монголчууд малаа түмд хүрэхэд нь нохойн буян хишиг хэмээн нохойны эдүүрийг мөнгөлдөг байж. Хоточ нохой маань ерөнхийдөө малч нохой л  гэсэн үг л дээ. Оросын эрдэмтэн, нохой судлаач Галина Егорская гэж эмэгтэй 1978 оноос хойш Монголын аймаг бүрээс нохой аваад Санктпетербургт нохой үржүүлж байгаа юм билээ. Тэр хүн дэлхийд номер нэг Бельгийн цусны төвд монгол нохойн цусыг шинжлүүлж үзсэн байсан. Монгол нохой чонотой хамгийн адил үзүүлэлт гарсан. Яагаад чонотой тийм ойр байна вэ гэхээр хөдөө хээр гараад явахаар өөрөө идэш тэжээлээ олж иддэг. Ер нь манай Монголчуудын нохой тэжээх арга барил ч гадаадынхаас өөр. Одоогийнх шиг тусгайлан хоол хийж өгөөд байдаггүй. Тогооны угаадас, хусам өгдөг. Хөдөөний нохой өөрөө хээр явж оготоно, тарвага, зурам барьж иддэг. Мөн монгол банхарын бас нэг гайхамшиг нь байгалаасаа зөнч. Монголд 1957, 58, 59 онд баруун таван аймгийг дамнасан хүчтэй газар хөдлөлт болсон гэдэг. Би өөрөө 2009 онд Японы эрдэмтэдтэй хамт газар хөдлөлтөөс үлдсэн газрын гавыг судалж явсан. Нэг айлд ороход маш сонин түүх ярьсан л даа. Тухайн үед нутгийн айлд нэг муу монгол банхар малд явдаггүй, үс ноосондоо баригдчихсан, хотонд хуцдаггүй. Хөгширсөн идэхээс өөр юм мэддэггүй гээд адлагддаг байж. Тэгсэн гэнэт нэг өдөр нохой нь гэр рүү нь давхиж ороод орон дээр унтаж байсан өлгийтэй хүүхдийг зуугаад гараад давхисан байгаа юм. Гэрийнхэн хашгиралдаад бүгдээрээ нохойны араас том жижиггүй хашгираад гүйгээд байж. Гэтэл хэдхэн минутын дараа ард нь газрын гаваар гэр хот нь орсон гэдэг. Тэр айл ад үзээд байсан нохойныхоо ачаар бүгд амьд мэнд гарчээ. Бидний амийг аварсан ачтан гэж үхэн үхтэл нь хүндэлдэг болсон гэдэг.

- Монгол нохой дархлаа сайтай, зөнч гэж хэллээ. Өөр монгол нохойн ямар гайхамшиг байдаг юм бол?
- Монгол нохой өөрөө угаасаа гайхалтай. Аливаа орчинд дасан зохицох чадвартай. Сэтгэлзүйн хувьд мэлен холек тал руугаа. Юм сурахдаа гадны нохой шиг хурдан шалмаг сүрхий биш. Байгалаасаа зөнгөөрөө юмыг мэдэрдаг. Шаардлагатай үед л хүч чадлаа гаргадаг. Юм бүхэн рүү үсэрч цовхчоод байдаггүй. Аливаа зүйлийг зааж сургах гээд нэмэргүй. Өөрийн зөнгөөрөө амьдардаг нь уугуул шинжийг нь баталж өгдөг. Хүүхэд, хөгшид, малд ээлтэй. Ан гөрөө хийж хоол тэжээлээ олдог учраас тулаанч, арга зальтай. Монголчууд сайн нохойг дагуулаад гөлгөн нохойг нь тавьчихдаг. Сургадаг арга барил нь тэр. Түүнээс биш гадаадынхан шиг бүх зүйлийг заагаад байдаггүй. Гичий нохойны гөлгийг алчихаад цус нөжөн дээр нь ан хийлгэх амьтны арьс шир, баас, шээсийг нь шингээдэг. Гичий нохой өсөрхөөд үнэрийг нь авсан цагт тухайн анг хэзээ ч хаядаггүй. Яг л барихаас нааш салдаггүй. Нохойгоо үржүүлэхдээ хүртэл өөрийн гэсэн онцлогтой. Нохойг хэт хамаагүй үржүүлдэггүй. Эр нохойгоо авч үлдээд, ганц хоёр сайн охин гөлөг аваад бусдыг нь заазалдаг байж. 20, 30 эр нохойн дунд өссөн охин нохой яг чоно шиг болдог. Хоёрхон эм нохойг байгалийн шалгарлаар хамгийн хүчтэй эр нохой нийлж үр удмаа үлдээдэг. Харин сүүлийн үед манай хөдөөнийхөн эр нохойгоо өвөлжөөндөө буунгуут жингэр эргүүлээд явчихдаг гээд хөнгөлөөд засчихдаг. Эргээд чоно гэдэг амьтан чинь зассан, засаагүй нохойг дуугаар нь ялгадаг. Аким гуайн “Тэнгэрийн нохой” гэж номд байдаг даа. 10-аад хот айлын нэгээс бусдынх нь малыг чоно сэглээд хаячихсан. Нэг л айл зүгээр өнгөрч. Яагаад тэр айл үлдсэн бэ гэвэл нохойгоо хөнгөлөөгүй байсан юм билээ. Ер нь байгалийн хуулиараа нохойны үүлдэр сайжраад ирдэгийг манай цөлх өвгөчүүл мундаг мэддэг байж дээ.

- Та бүхэн “Монгол цус” гэж баримтат уран сайхны кино хийж байгаа гэсэн. Киногоороо юу өгүүлэх вэ?
- Нүүдэлчин Монголын ахуй амьдралд нохой гэдэг амьтан салшгүй холбоотой. Кино маань 40-65 минутын баримтат уран сайхны бүтээл. Яагаад кино хийх болов гэхээр сүүлийн үеийн хойч ирээдүй залуус маань монгол нохойгоо танихаа больсон. Нохой сонирхогчдын хооронд Түвд, Монгол банхар адил өөр гээд талцаж зөрчилддөг. Үүнийг газар дээр нь судалж байж нотлох шаардлагатай байлаа. Ер нь монгол банхарыг судлах хүсэлдээ хөтлөгдөж явсаар кино хийхэд хүрсэн.
Дэлхийн аль ч өнцөг буланд Монгол хүн хүрсэн байна тэнд заалттай монгол банхар очсон байх юм билээ. Монгол банхарын гайхалтай чадварыг кинонд харуулна. Хонь сайн хариулдаг банхар байхад анч банхар бас байна. Урт холын замыг туулах чадвар, генетикийн онцлог, тайван амгалан ч хэрэгцээтэй үед хэнээс ч юунаас ч айхгүй хотоо айлыг хамгаалаад гарч байгаа зэрэг олон сайхан сонирхол татахуйц баримтыг манай киноноос үзэх болно. Бид судалгааны ажпаа хийх гэж олон ч газрын хаалга татаж гуйлга гуйсан. Бидэнд Батбилэг захиралтай “Тэгшт плант” компани санхүүгийн тусламж үзүүлсэн.
- Ярилцсанд баярлалаа.

 

24 цаг.мн
продвижениеtopodin.comсайтавзлом wi fi онлайн бесплатночехол для apple macbook pro 13 retinaбыстрый займ денег на картуjugar bingo automatico gratisfemale escorts in dubaibeetle mania deluxeBlackjack insuranceтурция туры цены 2015 майфитнес клуб для детейсрочно нужны деньги гомельзаповедник нгоронгоротанзани¤ заповедник нгоронгоробанк михайловский кредитный калькуляторденьги в долг молдовакредитная карта оставить заявкуgig caricaturist in new yorkмагазин посудыоздоровительные путевки в болгариюebay germany translatedorder caricatureполотенцесушители водяныеsip строительствохламидиозастоимость путевки в


Ц.Лувсанбалдан: Монгол банхар бол дэлхийн уугуул нохой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.