20-иод настнуудын хийдэг хамгийн том 13 алдаa

Screen-Shot-2013-02-10-at-6.16.58-PMАмжилттай явахад зөвхөн боловсрол ба авьяас л хангалттай гэж бодох

Өндөр ур чадвар, байгалиас заяагдсан авьяас, шилдэг их сургуулийн диплом нь бүгд л үнэхээр хэрэгтэй зүйлүүд. Гэхдээ энэ бүгд байлаа ч хүссэн ажилдаа орно гэсэн үг биш. Хүнд хөдөлмөрч зан байхгүй бол юу ч байхгүйтэй адил.

Эрүүл мэндээ хайхрахгүй байх.

Нас ахих тусам ид залуу халуун байсан шигээ наргиж цэнгэн явж чадахгүй болсноо хүн ойлгодог. Тэрэн шиг архи хэтрүүлэн уух, тамхи татсаар байвал нас ахих тусам бие муутай, эрт хөгширсөн, чадамжгүй хүн болно.

Мөнгө хуримтлуулахгүй байх.

Тэтгэвэртээ гарна гэдэг зүйлийг битгий хол байгаа хийсвэр ойлголт юм шиг бодоорой.

1003 хүн дээр хийгдсэн судалгаагаар 18-29 насны хүмүүсийн 69% нь ямар ч тэтгэврийн хадгаламж байхгүй байсан байна. Үнэндээ хол юм шиг санагдаж байгаа боловч аль болох эртнээс тэтгэвэртэй зориулж мөнгө хадгалж эхлэхгүй бол мөнгөгүй хөгшин болсон хойноо асар ихээр харамсахад хүрнэ шүү.

l_20150617173408_c4ca4238a0b923820dcc509a6f75849b

Мөнгийг аз жаргал гэж бодох.

Алдар нэр, зузаан түрийвч мэдээж таньд элбэг хангалуун амьдралыг авчирч чадна. Гэхдээ аз жаргалтай амьдрахад бол зөвхөн энэ бүгд хэрэгтэй биш. Хэрвээ та өөрийнхөө мөрөөдөл хүсэл эрмэлзлээ хөөхийн оронд мөнгө дагаж амьдарвал бүхэл амьдралдаа харамсахад хүрнэ.

Амьдрал хэцүү болж эхлэхэд амархан бууж өгөх.

Хайртай хүнээсээ салах, ажлаасаа халагдах, дөнгөж эхэлсэн бизнесээ дампууруулах зэрэг хүнд хэцүү үйл явдлууд анх тохиолдох үед бидэнд бүгдэнд нь л амиа хорломоор хэцүү санагдана. Гэлээ ч үүнээс болж бууж өгөхийн оронд гаргасан алдаануудаасаа суралцаж бүх зүйлийг илүү сайжрах боломж болгон ашиглаж байгаарай.

Бусдаар өөрийнхөө амьдралыг зуруулах.

Дөнгөж сургуулиа төгсөн ажил, амьдралынхаа гарааг эхэлж байхад туршлагүйгээсээ болж бусдын үгэнд автан нэг л мэдэхэд өөр хүмүүсээр амьдралаа заалгаж эхлэхэд амархан байдаг. Харин амжилт бол чи өөрөө өөрийгөө хэрхэн харахаас шалтгаалдаг яагаад гэвэл чи өөрийгөө яаж харж байна бусад хүмүүс чамайг бас тэгж харж эхэлдэг.

l_1442906354_cb45c421d773b5c12bb871250a156099

Тэвчээргүй байх.

Дөнгөж 30 хүрээд чи өөрийн байртай, гэр бүлтэй, тогтсон ажилтай заавал байх албагүй. Амьдрал урт тиймээс тэвчээртэй байж одоогийн хийж чадах юмандаа анхаарлаа төвлөрүүл.

Бүх хүмүүст таалагдах гэж оролдох.

Хамт ажиллагсадтайгаа сайхан харилцаатай байна гэдэг хэн хэндээ хэрэгтэй зүйл. Гэхдээ сайхан харилцаа гэдэг мөнх биш.  Ажил дээр жаахан зөрчилдөөн гарангуут л хэтэрхий хувийн байдлаар хүлээн авч гомдсондоо ажлаа хаяж явж болохгүй.

Бүх найз нөхдийн үерхэл үүрдийн гэж бодох.

Оюутан цагийн бүх сайн найзууд чинь чамтай үргэлж хамт байна гэж бодож байна уу? Зарим нь тэгэх л байх гэхдээ ихэнх нь хаа нэгтэй өөрсдийнхөө зүйлийг хийгээд явж байх болно. Бүх найзууд чинь нэг газар амьдрахгүйгээс хойш хэн нь чамд үнэ цэнэтэй, хэнд нь цаг заваа зарцуулахыг шийдэх л хэрэгтэй.

Танилын цар хүрээгээ тэлэхгүй өнгөрөх

Өөрийн мэргэжлийн салбарынхаа хүрээнд найз нөхөдтэй болох нь чухал. Гэсэн хэдий ч харилцдаг хүмүүсийнхээ хүрээг тэлж байхгүй бол үзэл бодол чинь нарийсаж нэг мэдэхэд л жижигхэн хүн болж хувирсан байна.

Бонус: Чамайг хүрээлж байгаа хүмүүс чиний амжилттай байх үгүйд шууд нөлөөлж байдаг. Тэд чиний юу өмсөж хэр зэрэг эрүүл мэнддээ анхаарч дасгал хийдгээс авахуулаад ямар үзэл бодолтой хэр их орлоготой байхад чинь хүртэл нөлөө үзүүлэх болно. Тиймээс амьдралаа аз жаргалаар дүүрэн байлгамаар байгаа бол өөрийнхөө хүндэлдэг сайн хүмүүстээ цагаа зарцуулж сөрөг энергитэй, уруу татагчдаас холхон явах хэрэгтэй.

Бүх юмыг зөвхөн 2 туйлтай харах.

Ихэнх 20-иод настангууд аливаа юмыг заавал 2 туйлаар харж шийдвэр гаргадаг. Жишээ нь мэргэжлийнхээ замыг сонгохдоо тэд сонголтоо нэг бол зөвхөн өөрсдөд нь ашигтай эсвэл зөвхөн бусдад ашигтай гэж хардаг байна. Гэвч амьдрал дээр чамд ашигтай зүйл бусдад бас тустай байж болдог.

Заяаны ханьтайгаа учирна гэж эндүүрэх

Төгс үерхэл хайрыг олох биш харин бүтээдэг байх ёстой.  Хайрыг бүтээх биш өөрсдөд дээр нь ирнэ гээд юу ч хийдэггүй 20-иод настнууд 30 хүртлээ ганц бие явдаг бол зарим нь 30 гарсан хойноо ч өөрийнхөө гэрлэх төгс хүнийг хайсаар л байдаг.

Одоогоос олон жилийг урьдчилаж төлөвлөх.

Яг үнэндээ хаана юу хийж явахаа урьдчилаж харна гэдэг хэцүү. Тиймээс 5, 10 жилийн дараахийг яг таг төлөвлөх гэж цагаа үрсний хэрэггүй. Харин хамгийн ойрын зорилгууддаа анхаар.


20-иод настнуудын хийдэг хамгийн том 13 алдаa
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.