Universe best songs нэвтрүүлгийн хөтлөгч Одка “хувийн нүүр хувиргагч”-тай болсон талаараа цахим ертөнцийн найзууддаа гайхуулжээ. Тэрбээр шинэ жилийн цэнгүүндээ зориулан нэгэн найзаараа нүүр будалт хийлгэсэн аж.
Түүний тэрхүү гайхалтай найз хэн бэ гэж үү? Тэр бол “Киви” хамтлагийн ахлагч Ука байжээ. Укагийн хувьд дуулахын хажуугаар фото моделийн ажлыг сонирхон хийж, хамтлагийнхаа бүсгүйчүүдийн стиль имиджийг тодорхойлдог билээ.
Түүнчлэн тэрбээр ойр дотныхоо бүсгүйчүүдэд хувцаслалт болон нүүр будалтын зөвлөгөө өгдөг аж. Энэ ч утгаараа найзууд нь түүнийг “Бидэнд үргэлж санаа тавьдаг сайн бүсгүй” хэмээн магтдаг юм билээ.
www.mnews.mn