30-39 насандаа хамгийн эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой

Close-up Of A Mother Loving Her Baby Boy

эхчүүдийг бодвол 30-39 насандаа нярайлсан ээжүүдэд хамгийн эрүүл, ухаантай үр хүүхэд заяадаг гэнэ. Ийм дүгнэлтэд Лондонгийн эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн /Их Британи/ эрдэмтэд хүрээд байгаа юм.

Судлаачид, эхийн нас нь тээж буй хүүхдэд нөлөөлдөг эсэхийг судалж үзэхээр шийдээд, Millenium Cohort Study програмын тусламжтайгаар 18 мянган хүүхдийн мэдээллийг нягталжээ.

ur

Ингээд ээжнийхээ 30-39 насанд төрсөн хүүхдүүд сэтгэн бодох чадвараараа залуу ээжүүдийн болон 40-49 насны ээжүүдийн төрүүлсэн хүүхдүүдээс хавьгүй илүү байдгийг тогтоосон байна. Мөн 40 гаруй насны ээжүүд залуу эхчүүдийг бодвол хүүхэдтэйгээ бага тоглодог гэсэн дүгнэлт хийжээ.

“30 гаруй насны хүүхнүүдийн амьдрал тогтворжиж, төлөвлөж жирэмсэлдэг, боловсрол мэдлэг эзэмшсэн, орлого ахиу, амьдралын эрүүл хэв маяг сахьдаг, жирэмсэн үедээ хүүхэддээ их анхаарал тавьдаг зэрэг нь нөлөөлдөг бололтой” гэж судалгааны удирдагч Элис Гоисис ярьжээ. Тэрээр мөн: “Энэ насны ээжүүд тамхи татах нь бага, эсвэл тамхинаас татгалзахдаа бэлэн, хүүхдээ хөхөөр хооллох сонирхолтой, хүүхдүүддээ үлгэр уншиж цагийг өнгөрөөх дуртай байдаг” гэжээ.

jiremsen3

Түүнчлэн судлаачид 40-өөс дээш насандаа нярайлсан 53 ээжийг нэмж судалсан гэнэ. 1980 оноос хойш Британийн эхчүүдийн төрөх нас хойшилсоор, тухайн үед 24.5 настай /дунджаар/ амарждаг байсан бол одоо 28.1 болжээ.

Британийн судлаачид үүнээс өмнө эхчүүдийн наслалтад хүүхэд төрүүлэх нь ямар нөлөөтэй байж болохыг судалсан билээ. Хүүхэдтэй эхчүүд хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүдийг бодвол эрт нас барах эрсдэл нь 20%-иар бага байна гэж дүгнэж байсан юм.

эх сурвалж: everyday.mn


30-39 насандаа хамгийн эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.