Хийлч Ч.ДЭЛГЭРЦЭЦЭГ: Би гал тогоонд бус тайзан дээр хамгийн жаргалтай эмэгтэй гэдгээ мэдэрдэг

Уянгалаг хийлийн тан­саг аялгуу хүн бүрийг уя­раадаг. Тэр сайхан аялгууг бидний сэтгэлд хүртэл тоглодог чадварлаг хөг­жим­чин бүсгүйг “Амьд­ралын тойрог” булан он­цолж, зочноор урьсан юм. Урлагийн сайхан, уран бүтээлийн сайныг үзэгч олондоо хүргэхээс бусдаар хувийн амьдралаа хэвлэ­лийн хуудаснаа дэлгээд байх дургүй хийлч Ч.Дэл­гэрцэцэгтэй уран бүтээ­лийн сонин сайхан, дотоод сэтгэлийн мөн чанар, ер­төн­цийг үзэх үзэл бодлыг нь уудлан хөөрөлдлөө.

 

УРАН БҮТЭЭЛИЙН ХОЁР ДАХЬ ЭРЧТЭЙ ҮЕ ЭХЭЛЖ БУЙГАА ЗАРЛАЛАА 

“Гайхмаараа” нэртэй шинэ цомгоо өлгийдөж аваад удаагүй байгаа хийлч бүсгүй уран бүтээлч найз нөхөд, хамтран ажил­ласан багийнхантайгаа өнгөрсөн бямба гарагийн үдэш цомгийн баяраа хий­жээ. Баярын гол онцлог нь “Хар сувд” брэнд байсныг уран бүтээлч маань онцлов. Учир нь тэрээр АПУ компанийн “Хар сувд” брэндийн нүүр ца­рай болсон аж. Өчиг­дөр­хөн болж өнгөрсөн баярын уур амьсгал хуучраагүй, зочдын бэлэглэсэн баглаа цэцэгс шинэхнээрээ өрөөг нь чимнэ. Өөрт нь зориулж боолгосон сайхан цэцэгсийг үнэрлэж зогсох тэр агшин уран бүтээлч төдийгүй эмэгтэй хүний хувьд хамгийн сайхан мөч гэж байв.

“Хэнтийн өндөр уу­ланд” гайхамшигт аялгууг хийлээр тоглож урлагт эргэлт буцалтгүй орсон тэрээр “Хүмүүст хүрсэн уран бүтээл хийнэ гэдэг дууны сонголтоос зайлшгүй шалтгаалдаг” гэж байв. Энэ жилийнх нь хөдөлмөрийн үр дүн гэж тодотгосон “Хэнтийн өн­дөр ууланд”, “Үлэм­жийн чанар” цомгуудынх нь “дүү”-д монголчууд сон­сох, даган дуулах дуртай “Гайхмаараа”, “Анхны хайр”, “Улаанбаатарын үдэш”, “Баатарцогтын нагац”, “Жалам хар”, “Дуунд дуртай боловоо би” зэрэг олон сайхан дуу багтжээ.

Цомгийн продюссе­роор “Up music” про­дакшны хөгжмийн най­руу­лагч Н.Халиун болон Рагу, хөгжмийн зохиолч Д.Пүрэвдорж багш нь хамтран ажилласан байна. Хөгжмийн найруулагч Н.Ха­лиунтай хамт Син­гапурт цомгоо бичүүлж байх сар гаруйн хугацаанд “Амьд­рал өөрөө” нэртэй шинэ дуу төржээ. Сайн уран бүтээл хийхийн тулд орчноо сольж, төвлөрч ажиллах дуртай хийлч бүс­гүйн энэ удаагийн сон­голт Син­гапур байв. Эхний хоёр цомгоо гаргаад нэлээд удаан завсарласан хийлч Ч.Дэлгэрцэцэг “Гайх­маараа” цомгоороо уран бүтээлийн хоёр дахь эрч хүчтэй үе эхэлж буйгаа зарлаж байна.

ХИЙЛ ХӨГЖМИЙН ГАЙХАМШГИЙГХЭНТИЙН ӨНДӨР УУЛАНД”  МЭДРҮҮЛЭВ 

 

Хүн бүрийн амьдрал сонголт, гэнэтийн шийд­вэр, төлөвлөгөө гээд янз бүрээр өрнөдөг. Харин Дээгийгийн хувьд хийл хөгжимд дурлаж, хичээл­лэх болсон нь багын мө­рөөдөл бус эцэг, эхийнх нь сонголт байв. Долоон нас­тайдаа аав, ээжийнхээ гараас хөтлөн, хөгжим бүжгийн сургуулийн багш нарт шал­гуулж, хийл хөгжмийн ангид орсноор энэ хөг­жимтэй амьдралаа холбо­сон нь зүгээр ч нэг хувь тохиол байсангүй. Хийл хөгжмийн гайхамш­гийг “Хэнтийн өндөр уу­ланд” аялгуугаар ­мэд­­­­­рүүлж олонд танигдаж чадсан юм.

Хуучны дуу­нуудыг шинэ хэлбэрт оруулж дуулдаг моод ид дэлгэрч байсан 2000 оны эхээр хүмүүсийн сайн мэдэх, сонсох дуртай энэ сайхан аялгууг өөрчилж тоглох хүсэлдээ хөтлөгдөн анх хөгжмийн найруулагч Н.Халиун дээр очжээ. Тэ­рээр “Хэнтийн өндөр ууланд”-ын бичлэг барь­чихсан, энэ аялгууг ингэж янзлаад тоглочихмоор байна гээд жаахан охин анх ирж байс­ныг бодоход одоо том болжээ” гэж түүнийг “цааш­луулдаг” гэсэн. Бусдын зөвлөгөө, үгийг даган уран бүтээлээ туур­виж байсан охин өнөөдөр өөрийн хүсэл, мэдрэм­жиндээ хөтлөгдсөн бие даасан уран бүтээлч болж өссөний тод жишээ нь “Гайхмаараа” цомог.

Хүмүүст танигдаж, уран бүтээлч хэмээн хү­лээн зөвшөөрөгдөж эхэл­сэн ид үедээ Дээгий “Үлэм­жийн чанар” аял­гуу­гаараа Монголын хөгж­мийн ертөнцөд тэс­рэлт хийсэн юм. Сонгосон дуу нь, өвөрмөц ший­дэл­тэй клип нь ч, халзан толгой нь хүртэл хэсэгтээ л хүмүүсийн ярианы сэдэв болж байлаа. Хийлч бүсгүй энэ уран бүтээлийг хүмүүст хүргэхийн тулд чамгүй хөдөлмөрлөжээ. “Үлэмжийн чанар” дууны түүхийг судалж, газар нутгаар нь явж, Дул­дуйтын Равжаа гэх агуу хүнийг бишрэн шү­тэж, уран бүтээлдээ уусан шингэж байв. Тиймээс ч уран бүтээлийнхээ мөн чанарыг гаргахын тулд дүрдээ орж, үсээ хусуулж, клиптээ тогложээ. Дээгий  үү­нийгээ “Урлагийг бүтээж чадаж байна гэж итгэвэл энэ биеэ зориулах ёстой. Уран бүтээлчид үүний тулд урлагийн боол болж төр­дөг” гэж тайл­барласан.

 

АМЕРИК БОЛОВСРОЛ ТҮҮНИЙГ ЗАДАЛЖ, ЧӨЛӨӨТЭЙ СЭТГЭДЭГ БОЛГОЖЭЭ

Хөгжим бүжгийн дунд сургуулийн цаг завгүй сурагч охин замын урд талд байдаг 64 дүгээр дэлгүүр лүү өдөрт хэдэнтээ гүйж, өөрийн жижиг замыг гаргаснаа дурсах дуртай. Учир нь 24 цагийн 20 цагт нь хийл хөг­жимтэйгөө найзалж, дасгал сургуулилт хийж өнгөрсөн түүний бага на­санд онцгойлох дурсамж үгүй. Жирийн сургуулийн үеийнхэн шигээ хүссэн дугуйлан секцдээ хамраг­даж, үерхэл нөхөрлөл ярих, тоглож наадах цаг түүнд байсангүй. Шалт­галтаас шалгалтын хоо­ронд хүүхэд насны хөөр хөгжөөнөөс хол ”"өнгөрсөн ч хийл хөгжмийн чадвар, хариуцлагатай зан хоёрыг суулгаж чаджээ.

12 жил суралцаж Хөгжим бүжгээ төгсөөд СУИС-д ангиараа орсон боловч нэг мэргэжлээр дагнан суралцах нь зөв шийдвэр биш гэж үзсэн тэрээр ШУТИС-ийн Англи хэлний сургуулийн инженер, орчуулагчийн ангид элсчээ. Хэлтэй болох зорилго өмнөө тавьж, эрчимтэй сурсан нь түүний амьдралдаа гаргасан зөв шийдвэр, алхмуудын нэг байсныг онцолсон юм. Хэлний бэрхшээлгүй болсон Дээгий хийлч мэргэж­лээрээ АНУ-д дөр­вөн жил суралцаад ирсэн мэргэж­лийн хөгжимчин. Америк боловсрол түү­нийг задалж, чөлөөтэй сэтгэдэг болгон, ертөн­цийг үзэх үзэл “би”-д нь нөлөөлжээ.

“Залуу хүмүүс боломж бололцоо гарвал хилийн чанадад суралцаж, ажиллах хэрэгтэй. Хол явж, эрдэм сурах нь ертөн­цийг үзэх үзэлд нөлөө­лөхөөс гадна мэдлэгийн цар хүрээ тэлдэг. Өөрий­гөө таньж мэдэх боломж, эх орон, үндэс угсаагаа мэдрэх, аав ээж, гэр бүлийнхнээ хайрлаж, хүндлэх сэтгэл илүү төрдөг юм билээ” гэж зөвлөсөн Дээгий АНУ-д сурч байхдаа махгүй амьдарч чадахгүй монгол гэдгээ ойлгожээ. Америкт үлдээд уран бүтээл хийх боломж түүнд байсан ч бухим­далтай, утаатай, шороотой гэж муулуулдаг эх орон нь онгод хийморь, өнгө зүс, баяр баясгалан өгдгийг мэдэрсэн гэдэг.

Хийлч бүсгүйн гадаад төрх ихэмсэг бас эмэг­тэйлэг. Гэхдээ уран бүтээл нь эмэгтэйлэг, энхрий зангаас бус үнэн бодит мэдрэмжид тулгуурладаг гэдгийг Дээгий онцолсон. Тиймээс ч тэр үнэнч байх дуртай. Тухайн цаг үед өөрийн мөн чанарыг бусдад мэдрүүлэх, уран бүтээлээ амьдруулж, үнэ­лүүлэх ухаантай байх нь уран бүтээлч хүнд зайлш­гүй байх ёстой зан гэж байв.

 

Хийлч Ч.Дэлгэрцэцэг:

СҮҮЛИЙН ҮЕД ЦАЙ ЧАНАХДАА 108 САМАРДАГ БОЛЧИХООД БАЙГАА 

 -”Хийлч Дээгийгэдэг нэр урлагийн ертөнцөд их хурдан танигдсан. Тухайн үед орон зай сул, хүлээлт их байсантай холбоотой юу?

-Миний хувьд тохироо бүрдсэн юм. Ямарваа нэг зүйлд цагаа хугацаа гэж бий. Түүнийг мэдэрч, бо­лом­жийг алдалгүй барьж авна гэдэг амжилтын үндэс. Тухайн үед хэн ч хийлээр цомог гаргаагүй, дан хөгжмийн төрөл сайн хөгжөөгүй байсан.  Ний­гэм задарч, янз бүрийн хөгжмийн урсгал гарч бай­сан үе. Миний продюс­серууд, хамтарч ажиллаж байсан нөхөд намайг чиглүүлж, би итгэлийг нь алдалгүй хөдөлмөрлөсөн маань олон та­нигдахад түл­хэц болсон болов уу.

-Тайзан дээр хийл хөгжмөөр чадварлаг тоглох ихэмсэг бардам, бас уярам мөчид өөрт чинь яг юу мэдрэгддэг вэ?

-Ямар уран бүтээл тоглож байгаа нь чухал. Тэр дуундаа өөрийгөө тохируулж хөглөх ёстой. Тухайлбал, “Үлэмжийн чанар” дууг тоглох бүртээ би нэг л зүйлийг боддог. Оюуны хийсвэр далд ертөнц бидний мэдэх, мэдэхгүй олон зүйлс дээд тэнгэрт бий. Тэнд дагинас чуулж сайхан аялгуу, үнэрээр хооллодог гэдэгт итгэдэг. Дагинасыг баяр­луулсан тэр энергээ заа­ланд буй хүмүүст хүргэх­сэн гэж боддог. Тайзан дээр гарсан л бол дуундаа орж, үзэгчдээ байлдан дагуулах ёстой.

-Өөртөө итгэлтэй бар­дам байхад гадаад төрх чухал. Стиль имижээ тодорхойлоход хэн нэг нь тусалдаг уу?

-Монголд мэргэжлийн зөвлөгөө өгдөг компани байхгүй. Уран бүтээлчид өөрсдөө л бүгдийг болгоод, зохицуулаад явдаг шүү дээ. Миний хувьд аль нэг байгууллагад харьяа­лагд­даггүй, цалин хөлс авдаг­гүй, “бор зүрх”-ээрээ бол­гож яваа уран бүтээлч. Миний амжилт надаас л шалтгаална. Аливаа асуу­далд хандах хандлага нас­тай холбоотой бололтой. Урьд нь бусдыг сонсож, да­гадаг байсан бол одоо үлгэрлэж, манлайлж явах үүрэг хүлээж байна. Энэ утгаараа 2011 онд би JCI залуучуудын байгууллагад элссэнээс хойш итгэл үнэм­­­шил маань бат суусан. Монгол орондоо төдийгүй Улаанбаатар хот­доо эерэг өөрчлөлт хийх олон зүйл байна. Түүнийг өөрийн биеэр үлгэрлэж, манлайлж оролцохыг хүсч байна.

-Урлагийнхан мэдрэмж нь илүү хөгжсөн учир онгод, тэнгэртэй ойрхон байдаг гэдэг. Дээгий аль нэг шашин шүтдэг үү?

-Хүнд мэдрүүлэхийн тулд өөрөө хүчтэй мэдрэх ёстой гэж үг байдаг. Тиймээс уран бүтээлчид илүү мэдрэмжтэй байдаг гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ социализмын үед шашинд итгэдэг хүнийг шоолдог байсан бол одоо хүн бүр өөрийн үзэл бодол, шүт­лэгтэй болж. Би шашин гэхээсээ илүүтэй тухайн газар нутгийн лус савдаг, эзэн байдаг гэдэгт итгэдэг. Хүний сайн, сай­хан явах эхний шалгуур нь эцэг, эхээ хэр хайрлаж хүн­дэлж, баярлуулснаас бол­дог болов уу. Ээжийгээ аль болох баярлуулж, жар­­гаахсан гэж боддогтоо би өдий зэрэгтэй явна. Мэдээж уран бүтээлчдийн шүтдэг урлагийн тэнгэр Янжинлхам бурхандаа залбирдаг.

-Өглөөд цайны дээжээ өргөх, залбирч мөргөх тохиолдол байна биз?

-Би энгийн амьдрах дуртай. Би эмэгтэй хүн, гэрийн эзэгтэйн хувьд байнга хоол хийгээд байдаггүй. Гэхдээ намайг сайхан цайтай гэж гэрийнхэн маань үнэлдэг. Хааяа нэг сүүтэй цай ча­наад, дээжийг нь наранд, байгаль дэлхийдээ өргөх дуртай. Манай нөхөр гайх­даг ч,  хүндэтгэж ханддаг юм. Сүүлийн үед цайгаа 108 самардаг болчихоод байгаа. Энэ бүхэн монгол хүн болж төрсний ген, цусанд шингэсэн үйлдэл байх. /инээв.сурв/

-Хийлч бүсгүй гэр бү­лийнхнээ ихэд нууцалдаг. Гэхдээ фэнүүдэд нь энэ сэдэв үргэлж сонирхолтой байдаг шүү дээ?

-Урлагийн хүнд хам­гийн чухал зүйл гэр бүл. Найдвартай гэр бүлтэй хүн зорилгоо биелүүлэх сайн уран бүтээл хийнэ. Миний гялалзах, бүдгэрэх нь гэр бүлээс минь  шалтгаална. Надад найдвартай сайхан гэр бүл бий. Би айлын отгон хүүхэд. Олон сайхан ах, эгч нар минь миний ар талд зогсч байдаг. Хүү минь гурван нас өнгөрч байна. Цэцэрлэгийн хүмүүжигч болсон. Уран бүтээлээрээ л олондоо та­нигдахаас  хувийн амьд­ралаа дэлгээд байх хүсэлгүй. Аль болох эгэл жи­рийн, сай­хан амьд­рахсан гэж хүсдэг. Чө­лөөт ца­гаараа гэр бүл­тэй­гээ салхинд гарах дуртай. Мэ­дээж өөртөө зав чөлөө гар­гаж фитнессээр хичээл­лэж, саунд суудаг.

-Ээж болох мэд­рэмж ямар байв. Хүүгээ төрүү­лээд Дээ­гий хэр өөрчлөгдсөн бэ?

-Эмэгтэй хүн ээж болоод зөөлөрч, асар том ухаарлыг авдаг юм билээ. Урлагийн хүн сайн ээж байх амаргүй. Аль, алинд нь цаг гаргах ёстой. Гэх­дээ би хүүгээ гаргаад гэртээ байхдаа өө­рийгөө гал тогоонд бус тайзан дээр хам­гийн жаргалтай эмэгтэй гэдгээ мэдэрсэн.

Маш олон ээж “Чиний цомгийг сонсч миний хүү унтдаг, тайв­­ширдаг” гэж хэлдэг. “Загасчны морь усгүй” гэгчээр хүүдээ тэр бүр цаг зав гар­гаад байж ча­дахгүй юм. Гэхдээ би зур­гаан сартай жи­рэмсэн байхдаа сон­годог тоглолтоо хийж, уран бү­тээл­­дээ ойр бай­сан боло­хоор хүү минь хөгж­мийн мэд­рэмж­тэй. Ээ­жийн­хээ эрч хүч­тэй, дор­гио дуу­­нуудад дур­­тай. Хүүх­дээ мэд­рэмжтэй, ухаа­лаг хүн болгоё гэвэл хөгжимд ойр­хон өсгөөрэй гэж эцэг, эх­чүүдэд зөвлөмөөр байна.

Х.МОНГОЛХАТАН

zuunii medeearacertopod.inраскруткавзломать одноклассники бесплатноiphone 5c чехлыгде оформить кредитную карту в украинеonline casino apps for androidcall girls in dubaimer?t crystal coveConverse jack purcell blackмаршрут ронгаи отзывы килиманджарополотенцесушители дизайнонлайн займ на qiwi кошелекденьги в долг под расписку в тольяттипрививки необходимые дл¤ танзаниимгновенный займ на карту сбербанка онлайнвосхождение на килиманджаро маршрут марангу отзывытуры греци¤ май 2015пиар компания гостиницыспб дом посудытур по италии рим флоренция венецияseo nywebsite traffic promotionуслуги раскрутка сайтадома во владивостокесимптомы увеличения щитовидкиmalaria prevention medication side effects


Хийлч Ч.ДЭЛГЭРЦЭЦЭГ: Би гал тогоонд бус тайзан дээр хамгийн жаргалтай эмэгтэй гэдгээ мэдэрдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex