Хэд хэдэн онол байдаг боловч бидний зөвлөх хэмжээ хамгийн багадаа дэлгэцийн диагоналийг 1.5-аар үржүүлэхэд гарах зай. Жишээ нь 40 инчийн дэлгэцнээс хамгийн ойрдоо 40*1,5=60 инч (1.5 метр) зайд сууж үзэх нь оновчтой. Үүнээс ойр байхад тохиромжгүй, хол байх нь таны харааны чадварт л хязгаарлагдана.
Дүрсний чанартай холбоотой санамжууд-Дүрсний чанар гэдэг TV-ийн тохируулгаар оролдож байгаад сайжруулчихдаг эд биш. Сайн дүрслэлтэй TV бол шууд л дүрсийг боломжит хамгийн сайн чанараар гаргадаг.
-Плазма нь LCD-г бодвол илүү сайн дүрслэлтэй. Ялангуяа яг урдаас нь биш өөр байрлалаас үзэж байгаа хүнд энэ нь илүү мэдрэгдэнэ.
-LCD нь илүү хурц гэрэлтэх боловч Плазма нь ердийн гэрэлтүүлэгтэй өрөөнд хангалттай тод гарна.
-Дэлгэцийн чанар стандарт үйлдвэрлэгч бүр дээр жигд биш байдаг нь LCD-ийн нэг дутагдал бол Плазма нь энэ тал дээр тогтворжсон.
-Гүн хар өнгө дүрслэх чадвар нь дүрс тод, хурц байх гол үзүүлэлт болдог.
-Зарим чухал үзүүлэлтүүд бол видео давтамж (200Hz, 400Hz гэх мэт), максимум гэрлийн гаралт (maximum light output), дэлгэцийн нягтрал (1080p, 1080i, 720p гэх мэт)