Би гэдэг хүн ээж болж нөхөртэй болоохоосоо өмнө …

12036708_1631389040446597_2604430621039477232_n
Эргээд бодоход 5 жилийн өмнө Би гэдэг хүн ээж болж нөхөртэй болоохоосоо өмнө яг юу хүсч мөрөөддөг байсан бэ гэж….
Ээж аавдаа байнга эрхлэх,тэдэнтэйгээ үргэлж цуг байх юм шиг санаж, гоёж гангалах, гоё сайхан хувцаслах,хүссэнээрээ амьдарч, мэргэжлээ сэтгэл хөдлөлөөрөө /уул уурхайн салбарт/ сонгож ирээдүйн 20 30 жилээ хүүхэд сэтгэлгээгээр л шийдэж төсөөлдөг,хийдэг байжээ.
Аавыгаа өнгөрөх үед амьдрал минь оронгоороо өөрчлөгдөж бүх юм нэг л дутуу санагдаж, төгсөх курсын оюутан надад нэг л хүнд…. ойлгомжгүй утгагүй санагдаж Аавтайгаа гэсэн хүсэл мөрөөдөлд байсан бүхэн минь үгүй болсон байсан. Намайг хараад л юу болсоныг минь мэдэж чаддаг намайг ганц уншдаг хүн бол Аав минь байлаа.
Хуримаа хийнэ гэж боддог байсан ч тэгж бодохоо больсон.Хүмүүст аавгүй болсноо зарламааргүй,хажууд минь байх ёстой хүн минь байхгүй болохоор л тэр байсан байх л даа тэр үед.
Гэсэн ч амьдарал үргэлжилсээр сургуулиа төгслөө хонхны баяр, ажилд орох, анхны цалин, нөхрөө танилцуулах, бэр гуйх, хүүхдээ түрүүлэх гээд тэр бүхэнд тэр л хүн байсангүй ээ.
Харин одоо ээж болоод юмыг нухацтай хардаг болжээ би. Ээж,эхнэр, сайн охин байх ямар их тэсвэр тэвчээр, ээж аавыгаа ойлгох сэтгэл хөдлөлд авталгүй дараа нь яах бол энэний үр дүн надад, миний ойр тойрныхонд үр хүүхдэд минь хэрхэн нөлөөлөх бол, надад хэрэгтэй юу хэрэггүй юу гээд их бодож тунгааж хийдэг болжээ. Цаг ашиглахын талаар яариад ч хэрэггүй цагтай уралдах гэж цаг хожих гэж их хичээж байна. /Ээж болохоосоо өмнө 7 хоногт 2 удаа баннанд 2 цагаар хэвтэж байсан бол 4 жилийн хугацаанд 10 ч хүрэхгүй байх жишээтэй /
Мэргэжлээрээ ажиллах боломж байсан ч би ажиллаагүй ээ.Нөхөр минь ажлын ачаалал ихтэй хотод ажилладаг ч би хөдөө орон нутгаар ажиллаад байвал юу болох вэ гэж бодсон. Нөхөр бид хоёр хол тусдаа байхгүй гадуур хонох гэдэг ойлголт байхгүй шүү гэж тохиролцсон.
Найз нөхөд минь заримдаа намайг бага бод гэж бишгүй л хэлдэг. хэхэхэ
Одоо харин Би гэдэг хүн хурмаа хийх талаар их бодож хүүдээ ээж аав хоёр хүний хайраас хүүхэд бий болдог гэж харуулж, үзүүлэх, үлгэр жишээ байх гэж, муу Ээждээ хуримаа хийх гэж байгаагаа дуулгах сайхан өдөр ирэх байх гэж найдаж байгаа шүү.

— feeling loved.


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Би гэдэг хүн ээж болж нөхөртэй болоохоосоо өмнө …
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.