Энгэрийн зүүлтээр эрхэмсэг, дэгжин харагдах нууц

Эмэгтэйчүүдийн төдийгүй эрчүүд ч гангардаг энгэрийн зүүлт цаг хугацааны явцад улам л дэгжин, эрхэмсэг болохын сацуу ажил хэрэгч хүмүүсийн чамин гоёл, өөрийгөө бусдад илэрхийлэх нэгэн “хүчирхэг зэвсэг” болсон гэлтэй.

Дундад зууны үед энгэрийн зүүлтийг нууц тэмдэг болгон ашигладаг байсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Анх XII зуунд Францын XIV Людовик хааны ордны нэгэн хатагтай мөрөн дээрээ үнэт эрдэнийн шигтгээгээр хийсэн зүүлт зүүсэн нь олны харааг булааж байв.

Энэ нь түүний хувьд зүгээр ч нэг гоёл биш харин өндөр тушаалын ноёнтонд нууц мэдээлэл өгөх тусгай хэрэгсэл болдог байж. Очир эрдэнийн шигтгээт энгэрийн зүүлт зүүвэл нууц ноёнтноо хүлээж авахад бэлэн, харин хонхон цэцэгтэй зүүлт цэцэрлэгт уулзах дохио гэх мэтээр зүүлт бүр нь өөр өөрийн утга агуулдаг байсан гэдэг.

Үүний сацуу зарим хадагтай энгэр задгай даашинзаа тогтоох гэж, нөгөө хэсэг нь донжтой дэгжин харагдах зорилгоор хэрэглэдэг байсан аж.

ЭНГЭРИЙН ЗҮҮЛТИЙГ ХЭРХЭН ЗҮҮХ ВЭ?

Английн хатан хаан шиг эсвэл бүр Холливудын од шиг итгэлтэй, ихэмсэг царай гарган энгэрийн зүүлт зүүх ёстой гэж загвар зохион бүтээгчид болон стилистүүд зөвлөдөг. Ер нь ч энгэрийн зүүлт аль ч насны, ямар ч загварын бүсгүйчүүдэд тохиромжтой. Та ямар дүр төрх илэрхийлмээр байна тэр бүгдийг энгэрийн зүүлт бүрдүүлж чадна. Энгэртээ эгдүүтэй хулгана, эсвэл муурны дүрстэй зүүлт хатгахад л энхрий охин шиг харагдах бол үс гэзгээ цэцгээр гоёход л романтик нэгэн болж харагдана.

Өмнө нь энгэрийн зүүлтийг зүүх хатуу тогтсон дүрэмтэй байжээ. Тодруулбал том зүүлтийг пиджакны захан дээр, харин жижгийг даашинз дээр зүүн мөрнөөс доош 10 см орчим зайд зүүнэ. Харин өнөөдөр загварын ертөнцөд энэхүү гоёлын үүрэг, байрлах газар нь ч өөрчлөгдөж, өмд, банзал, бүс, цүнх, ороолт,с хүрэм, гутал, дотуур хувцас гэх мэт хаана ч зүүх боломжтой болжээ. Гагцхүү донжийг олох нь чухал.

Даашинз

Уламжлалт аргаар бол энгэрийн зүүлтийг даашинзны мөрнөөс доод талд зүүдэг. Харин энгэр задгай үдшийн даашинз өмсөж байгаа бол ухлаадасны уулзвар хэсэг дээр энгэрийн зүүлт зүүвэл та цээжин биеэ илүүтэй тодотгож өгнө. Мөр ил гаргасан сарафан, даашинз өмсөж байгаа бол энгэрийн зүүлтийг цээжнийхээ гол хэсэгт зүүх хэрэгтэй. Түүнчлэн бэлхүүс хэсэгтээ, өөрөөр хэлбэл бүсээ зүүлтээр чимэглэвэл таны гуалиг биеийг илүүтэй тодотгож өгнө. Энгэрийн зүүлт зөвхөн чимэг болоод зогсохгүй даашинзны загварыг өөрчлөхөд ч тусална. Өмсөх бүрдээ өөр өөрөөр нугалаа үүсгэн зүүлт хатгаснаар энгийн нэгэн даашинзыг өвөрмөц загварлаг болгоно.

Цамц

Цамцныхаа энгэрийн хажуу талд зүүлт чимэглэх нь элдэв өөр чимэглэл шаардлагагүйгээр таныг дэгжин, загварлаг харагдуулна. Сүүлийн үед цамцныхаа бүх товчийг товчлоод, захныхаа дор зүүлт хатгах “моод” дэлгэрээд байна.

Хүрэм

Хүрэм эсвэл жакетны захан дээр хатгасан энгэрийн зүүлт үргэлж л эрхэмсэг, загварлаг төрхийг бий болгодог. Гэхдээ хүрмэндээ зүүлт сонгохдоо хоорондын харьцааг нь бодолцохоо мартаж болохгүй. Том захан дээр жижигхэн зүүлт зүүвэл мэдээж зохимжгүй. Гэхдээ хэт том зүүлт захыг дарж, үрчийлгэж харагдах тул хөнгөхөн зүүлт, эсвэл нэвт хатгаж, ар талд нь бэхэлж болохоор зүүлт сонгоорой. Нарийхан захтай хүрмэн дээр том зүүлт зохимжгүй. Эсвэл зах дээр биш хүрэмний захны харалдаа зүүхэд л болно. Жишээлбэл гүнгийн ахайтан Кэтрин яг ингэж гангардаг. Бяцхан заль хэлэхэд, та хөхөө том харагдуулахыг хүсэж байвал яг ижил хоёр зүүлтийг жакетны хоёр талын зах дээр зүүчих. Хүрэм, жакетан дээр ганцхан зүүлт зүүх ёстой гэсэн дүрэм хаа ч байхгүй. Нэг дор олон зүүлт хэрэглэх нь тун ч өвөрмөц харагддаг. Гэхдээ зохицол нь ямар байгааг заавал бодож үзээрэй, энгийн загвартай, даруу өнгөтэй хүрэмд олон зүүлт зүүх нь илүү тохиромжтой.

Пальто

Сэрүү ормогц энгэрийн зүүлт чамин харагдах шилдэг арга болдог. Ноолууран захтай пальтон дээр чулуун чимэглэлтэй энгэрийн зүүлт зүүгээд явбал та бусдын харц булаасан чамин бүсгүй харагдана. Гагцхүү том зүүлт сонгоорой, гадуур хувцсан дээр жижиг зүүлт огт анзаарагдахгүй шүү.

Цүнх

Энгэрийн зүүлтийг заавал энгэртээ зүүх албагүй. Та цүнхээ ч гоёж болно. Том цүнх, ялангуяа үдэшлэгт барих цүнхэн гоёх нь үдшийн даашинзыг тань улам тодотгох болно.

Үс, хүзүүгээ энгэрийн зүүлтээр гоёх

Гоёл чимэглэлээ төгс харагдуулах нэг арга нь энгэрийн зүүлт нэмэх. Мөнгөн гинж дээр зохицохуйц энгэрийн зүүлт холбочихвол чамин зүүлттэй болчихлоо л гэсэн үг. Мэдээж энгэрийн зүүлтний овор хэмжээнээс хамаараад нэг болон түүнээс их зүүлт нэг дор хэлчхэж болно шүү дээ. Мөн үсээ ч гоёж болно. Энгэрийн зүүлтийн хэлбэрээс хамаараад гоёлын үс засалт, эсвэл өдөр тутмын хэв маягаа тодорхойлоход тун ч хялбар шийдэл болдог.

ЭНГЭРИЙН ЗҮҮЛТ ЗҮҮХ ЭНГИЙН ДҮРЭМ

1. Үндсэн дүрэм. Энгэрийн зүүлт таны гоёлын цор ганц шигтгээ байх ёстой. Хүзүүндээ хэт том, овор ихтэй зүүлт зүүчхээд энгэрийн зүүлт хэрэглэвэл тун ч бүдүүлэг харагдана.

2. Хатгамал, шүр сувдан шигтгээтэй хувцсан дээр зүүх шаардлагагүйг та хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ.

3. Энгийн, цулгуй, элдэв загваргүй хувцсан дээр энгэрийн зүүлт илүү зохимжтой. Хувцсыг дэгжин харагдуулж, таны бие даасан байдлыг тодотгоно.

4. Цүнх, гутал эсвэл бусад гоёл чимэглэлтэй энгэрийн зүүлтийг хослуулбал илүү зохимжтой.

5. Бусдын анхаарлыг татах гэж байгаа тэр хэсэгтээ энгэрийн зүүлт зүүгээрэй. Жишээлэхэд хүзүү орчим зүүсэн зүүлт таны нүүр царайг тодотгож өгөх бол энгэр цээж хэсгийнх хөхийг тодотгоно.

6. Хувцасныхаа өнгөтэй ижил өнгөтэй энгэрийн зүүлт сонговол мэдээж маш том алдаа болно. Энгэрийн зүүлт гоёлыг тодотгох үүрэгтэйгээс биш хувцасны өнгөнд “нуугдах” ёсгүй.

7. Таны хувцсан дээр олон төрлийн гялалзсан, хурц тод хэсгүүд байгаа бол энгэрийн зүүлт илүүц болно.

ЭНГЭРИЙН ЗҮҮЛТЭЭР ИХЭМСЭГ ДЭГЖИН ХАРАГДАХЫН ТУЛД…

- Хүзүүндээ ороолт зүүгээд, хоёр үзүүрийг нь энгэрийн зүүлтээр холбо. Ингэснээр маш эрхэмсэг төрхийг бүрдүүлдэг.

- Үргэлж ултай гутлыг ч энгэрийн зүүлтээр “гангалж” болно. Хоёр гутал дээрээ чамин зүүлт хатгаснаар энгийн нэг гутлыг загварлаг харагдуулдаг.

- Цулгуй өнгийн ноолуур, ноосон болон бүрх малгайн зүүлт хатгаж эрхэмсэг, дэгжин, загварлаг, залуу гээд төрөл бүрийн хэв маягийг бүрдүүлэх боломжтой.

- Та гоёл чимэглэлд ач холбогдол өгдөггүй, ажил хэрэгч энгийн хувцаслахыг эрхэмлэдэг ч хувцаслалтад чинь нэг л зүйл дутаад байгаа юм шиг санагддаг уу? Энэ үед та ил харагдах тэлээ, бүсэн дээрээ донжийг нь олоод зүүлт хатгачих.

- Энгэрийн зүүлт зүгээр ч нэг загварлаг гоёл биш. Цахилгаан задарсан, товч тасарсан үед жинхэнэ аврагч болно. Тиймээс цүнхэндээ дор хаяж нэг энгэрийн зүүлт авч явж байгаарай.


Энгэрийн зүүлтээр эрхэмсэг, дэгжин харагдах нууц
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex