Би одоо 32 настай, жирийн л залуу. 10 жилд байхдаа ангийнхаа нэг охиныг нууцхан харж явдаг байсан ч тухайн үед сэтгэлээ нээж зүрхлээгүй, түүнээс хойш өдийг хүртэл түүнийгээ сэтгэлдээ тээсээр ирсэн. Он жил өнгөрөх тусам тэр охиныг улам их санаж, хаана юу хийж явдаг бол? Хир өөрчилөгдсөн бол? Хүнтэй гэрлэсэн болов уу гэсэн асуултууд үе үе толгойд эргэлдэнэ.Аз болж саяхан 3 сарын өмнө түүнтэйгээ уулзах завшаан тохиолоо. Тэр минь хүнтэй сууж, охинтой ч болсон байна. Царай төрх нь ч өөрчилөгдөн ухаалаг яриатай, хөгжилтэй найрсаг мэт боловч цаанаа л нэг намбалаг сайхан бүсгүй болж. Амьдрал нь ч боломжийн, намайг бодвол тогтчихсон. Гэхдээ л огт оор хүн шиг. Арга ч үгүй биз дээ 18 жил огт хараагүй болохоор.
Багийн даруухан, нүдэнд дулаахан ч ааштай хэрсүү тэр дүр зургаараа сэтгэлд минь хадгалагдсан болохоор. Энэ олон жил мартагдаагүй тэр минь яах аргагүй миний анхний хайр. Одоо нэгэнт бүх зүйл оройтсоныг ойлгож байгаа ч түүнийг бодох бодол улам л намайг эзэмдээд байх юм. Нөхөртэй болсныг нь сонсоод уур хүрч, үзэн ядмаар байвч түүний буруу гэж юу байхав дээ.
Ганц удаа ч болов түүнийг тэврээд зүгээр л үнсчихвэл надад хангалттай мэт санагдах юм. Өөр илүүг хүсэмгүй. Тэглээ гээд намайг үзэн ядвал ч ядаг. Тэртээ тэргүй минийх болохгүйгээс хойш гэж бодох үе хүртэл байх юм. Хорьж болохгүй энэ сэтгэлээ яамаар ч юм дээ…