Баярын үеэр нэмсэн жингээ ингэж хасаарай

8117Баяр болгоны үеэр бид амттай, шимтэй, чихэрлэг, давслаг, тостой бүхнийг хольж ямар ч баримжаагүй идэж орхидог шүү дээ. Идэхгүй байж болохгүй тийм л байдалд байдаг болохоор хүссэн хүсээгүй жин нэмчихдэг. Эдгээр өдрүүдийн дараагаар хэрхэн эргэн хэвэндээ орох талаар бодож байгаа бол үргэлжлүүлээд уншаарай.

 

Алхам 1. Ус сайн уу
Ус сайн гэдгийг мэдэж байгаа байх. Хоол идэж ходоодоо хямраасан үед хамгийн хэрэгтэй зүйл бол ус юм. Ус сайн ууснаар биенд чинь хуримтлагдсан давсыг гадагшлуулж биеийг чинь цэвэрлэх болно.

69bd886f91836197big

Алхам 2. Тарвас ид
Тарвас усны агууламж ихтэй учраас биеэс хорт бодисыг гадагшлуулахад хамгийн тустай жимс юм. Тийм болохоор өглөөний цайндаа зүсэм тарвас, дангаар нь идмээргүй байвал ваниллатай жимстэй тарагтай хольж смүүти хийгээд уусан ч болно шүү.

 

Алхам 3. Идэх хэмжээгээ багасгаарай
Мэдээж хэрэг баярын өдрүүдээр чиний идэх хоолны хэмжээ энгийн үеийнхээсээ хэд дахин их болсон байгаа. Тийм болохоор баярын дараагаар хоолны хэмжээгээ багасгах нь хамгийн чухал гэж хэлж болно. Мөн заавал цадталаа идэх гэж хичээлгүй бага зэрэг ходоодоо дүүрсэн мэдрэмж авахад л хангалттай шүү.

 

Алхам 4. Хүнсний зүйлдээ бага зэргийн холио, солио хийгээрэй
Халуун ногоотой хоол хүнс ихээр хэрэглэх нь бүсэлхий хэсгээрээ таргалах хамгийн том шалтгаан болж өгдөг. Хэрвээ чи халуун ногоотой хоол идэх дуртай бол шанцай, цагаан гаа нь гэдсэнд хий дүүрэхээс сэргийлнэ.

14063

Алхам 5. Гадил ид
Турахыг хүсч байгаа л бол калиар баялаг хоол хүнс ихээр идэх хэрэгтэй. Яагаад гэхээр кали нь хоол боловсруулах системд сайнаар нөлөөлж, ходоодыг цэвэрлэх чадалтай байдаг. Тиймээс хүнсэндээ калийг хамгийн их хэмжээгээр агуулдаг гадил жимсийг идэх нь тустай. Мөн дээрээс нь үзэм, сүү, тараг ч калиар баялаг шүү.

 

Алхам 6. Ургамлын гаралтай уургаар баялаг хүнс хэрэглээрэй
Хамгийн гол нь цагаан будаанаас татгалзах хэрэгтэй. Мөн дээрээс нь өөртөө уураг агуулдаг хэдий ч түүнийг нь чанаж болгох үед уураг нь багасгачихдаг бол тэрнийгээ ч бас анхаарах хэрэгтэй. Уураг ихээр агуулагддаг хоол гэхээр мэдээж тахианы цээж мах шарж идэх санаанд чинь орж байж магадгүй. Гэхдээ махнаас гадна шош, вандуй, брокколи гэх зэрэг ургамлын гаралтай уургийг сонгох нь бүр ч илүү үр дүнтэй шүү.

 

Алхам 7. Гоньдны үр зажил
Хоолныхоо араас хүмүүс ихэвчлэн бохь зажлаж амныхаа үнэрийг дарж, хоолоо шингээдэг. Гэтэл бохинд их хэмжээний элсэн чихэр агуулагддаг болохоор чамд тийм ч сайн зүйл биш. Харин бохиныхоо оронд гоньдны үр зажилснаар амны чинь үнэр арилж, гэдэс чинь хийгээр дүүрэхгүй.

 

Алхам 8. Ногоон өнгийн навчит ногоо идээрэй
Илчлэг бага амин дэм,эрдэс бодисоор баялаг ногоон өнгийн навчит ногоонуудыг сонгон тогтмол идээрэй. Хар ногоон өнгийн навчит ногоо нь чиний хүнсэндээ хэрэглэх хамгийн сайн сонголт байх болно шүү. Амин дэмээр хамгийн баялаг нь цэцэгт байцаа байдаг. Аль болох болголгүй түүхийгээр нь эсвэл бага зэрэг жигнэж идэхэд хангалттай шүү.

 

Алхам 9. Амтлагч хэрэглэхээ багасгаарай
Хэрвээ өглөө босоод ажилдаа гарахынхаа өмнө цайндаа элсэн чихэр нэмж уудаг бол түүнийхээ хэмжээг маш бага болгох хэрэгтэй. Чихэрлэг зүйл идмээр санагдаж байвал байгалиасаа чихэрлэг байдаг зүйлсийг сонгон хэрэглээрэй.

 

Алхам 10. Хийжүүлсэн уух зүйлсээс зайлсхий
Баярын дараагаар эргэн хэвийн хооллолтондоо шилжихийг хүсч байгаа бол хийжүүлсэн уух зүйлсээс татгалзах нь маш чухал. Яагаад гэхээр хийжүүлсэн ус, ундаа зэрэг уух зүйлсэд хий агуулагдаж байгаа. Тийм болохоор бие чинь яг л үлээсэн шаар шиг болчихсон мэт мэдрэгдэнэ. Харин цэвэр ус уух нь хамгийн сайн сонголт байх болно. Мөн усан дээрээ багахан цагаан гаа хийгээд уувал бодисын солилцоо сайжирна шүү.


Баярын үеэр нэмсэн жингээ ингэж хасаарай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.