“Шилдэг өнгө” продакшны жүжигчин Х.Баярмаа АНУ-ын Миссури мужийг зорьжээ. Тэрбээр дахин сурахаар явсан бөгөөд түүнийг гэр бүлийнхэн, найз нөхөд нь үдэж гаргасан байна. Дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан жүжигчин бүсгүй өнгөрсөн хугацаанд хэд хэдэн уран бүтээлд дүр бүтээсэн билээ. Урлагийн гэр бүлээс төрсөн жүжигчин бүсгүй Монгол Улсын гавьяат жүжигчин Ё.Цогийн ач охин билээ.