Гэр бүл салах үгүйг компьютер мэднэ

Хайрлахдаа тэнгэрт дэгдээд хагацан салахдаа хөрсөн дээрээ буудаг залуу гэр бүл жил ч бололгүй салах нь байдаг. Тэгвэл одоо гэр бүлийн хос салах магадлалтай эсэхийг тэдний хоорондын яриаг компьютероор оношлон тогтоох техникийн боломж нэгэнт  бий болжээ.гэр бүлӨмнөд Калифорнийн эрдэмтэд хүний ярианд дүн шинжилгээ хийх алгоритм бүтээж, мөнхийн хэрүүлтэй байдаг, бүр сэтгэлзүйчийн зөвлөгөө байнга авдаг, гэхдээ арваас дээш жил хамт амьдарч байгаа “асуудалтай” гэр бүлүүд дээр хангалттай олон удаа сорилт явуулж үзсэн байна.

Компьютер эхнэр нөхрийн ярианы өнгө, сэтгэл хөдлөлийн байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр нийгмийн анхдагч нэгж хэзээ бутарч болзошгүйг тогтоодог байна. Ингэхдээ хэрүүл болохын өмнөх, дараах үеэс эхлээд хоёр жилийн хугацааны уруул дордойсон нийт тохиолдлыг ч нэгтгэн дүгнэж чаддаг байна.

Энэхүү алгоритмын нууцыг задлахгүй байгаа ч 78 хувийн үнэн байх магадлалтай нь туршилт хийгдэх явцад батлагдсан байна. Ухаалаг компьютер дүн шинжилгээ хийснийхээ үр дүнд үйл явц муудах, нэг түвшиндээ байх, хэсэгчлэн сайжрах, эрс сайжрах гэсэн 4 хувилбарыг тооцоолон зурагладаг байна. Эрдэмтдийн энэхүү бүтээл сэтгэлзүйчид гэр бүлийн асуудалд илүү гүнзгий нэвтрэн орох, гэр бүл салалтыг багасгахад ирээдүйд тус болж мэдэх юм.


Гэр бүл салах үгүйг компьютер мэднэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.