Ц.Эрдэнэцэцэг: Нүдээ анихад ч ороолон харагдаад нэг хэсэгтээ айдастай байсан

e9b21c0eda45fb42cdea2573645d865f889f870e_0x360“Кино цамхаг” студийн дэлгэцийн ээлжит бүтээл “Ороолон” аймшгийн уран сайхны киноны нээлтийг энэ сарын 15-нд хийхээр болжээ. Киноны Анугийн дүрийг бүтээсэн жүжигчин Ц.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа. Түүнийг үзэгчид “Хөгжилтэй гэр бүл”, “Улаанбаатар би чамд хайртай”, “Сүүлчийн шөнө” зэрэг кинонд тоглосон дүрээр нь таних билээ.

      -Та “Ороолон” кинонд ямар дүр бүтээсэн бэ?

-Ану гэдэг охины дүрийг бүтээсэн. Даруухан, ухаалаг, бодло- гошронгуй дүр болохоор бүтээхэд ойр дөхөм байлаа. Энэ дүрийг бүтээхдээ найруулагчаасаа зөвлөгөө авсан. “Кино цамхаг” студийн найруулагч Б.Цогт-Эрдэнэ “Ороолон”-гийн зохиолыг бичсэн. Харин найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Ө.Мөнгөнтулга, зураглаачаар М.Цэндлодой, дууны найруулагчаар Н.Бямбацогт, Х.Түвшин нар ажилласан. Киноны дууг реппэр DESANT, дуучин SOLO нар хамтран дууллаа. Тус кинонд шинэ үеийн залуу уран бүтээлчдийн төлөөлөл болсон чадварлаг багийг бүрдүүлснээрээ онцлогтой.

     -Киноны нүүр хувиргалтын хувьд их онцлогтой болсон юм шиг харагдсан. Дүрүүдийн нүүр хувиргалт дээр хэн ажилласан юм бэ?

-Г.Хос-Эрдэнэ киноны нүүр хувиргагчаар ажилласан. Тэр ороолонгийн нүүрний хэвийг гаргахдаа тусгай маск ашигласан. Энэ нь хүний нүүрнээс хэв авсан Монголын анхны аймшгийн кино болж байна.

  -Монголчууд маш их сүсэг бишрэлтэй ард түмэн. Хэдийгээр та кинонд дүр бүтээсэн ч зураг авалтын явцад айж, эмээх зүйл тохиолдож байв уу?

-Киноныхоо зургийг авахын тулд бид сарын хугацаанд зусланд байрласан. Эхний зураг авалтууд ердийн байсан ч аймшгийн хэсгүүдийг авахад хэцүү болсон. Учир нь тэр хэсгийн зураг авалтыг голдуу шөнө хийдэг байлаа. Тиймээс хэдийгээр кинонд тоглож байгаа ч шөнө дунд ганцаараа явахад сэтгэлд нэг л эвгүй байсан шүү. Дээрээс нь бид дүрээ амилуулахын тулд хий, биегүй зүйлтэй харьцаж байгаа мэтээр жүжиглэх шаардлагатай болсон. Түүнээс болоод ч тэр үү зарим шөнө нойр хүрэхгүй, унтаж чаддаггүй байлаа. Нүдээ анихад ороолон бодогдоод нэг хэсэгтээ л айдастай байсан.

  -Киног бүтээх явцдаа юунд хамгийн их санаа зовж байв?

-Аймшгийн киноны нэг хэсгийг дутуу дулимаг авахад инээдмийн кино шиг хүмүүсийг инээлгэчих гээд байдаг. Тиймээс бид тийм хэсэг гаргахгүйн тулд дүртэйгээ маш их ажилласан.

         -Сүүлийн үед гарсан аймшгийн кинонуудаас “Ороолон” юугаараа ялгаатай болсон гэж бодож байна вэ?

-График болон бусад зүйлээрээ Монголд анхдагч гэж тодорхойлж болох аймшгийн кино болсон.

         -Киноныхоо нээлтийг хойшлуулсан. Уран бүтээлээ хэзээ үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн бэ?

-Бид киноныхоо нээлтийг нэгдүгээр сарын 15-нд хийхээр болсон. Тоглосон киногоо үзэхийг тэсэн ядан хүлээж байна. Мөн “Ороолон” киног бүтээхэд оролцсон хамт олондоо баярлалаа гэж хэлье.2a2a4963e4362f3boriginalunen.mn


Ц.Эрдэнэцэцэг: Нүдээ анихад ч ороолон харагдаад нэг хэсэгтээ айдастай байсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.