Энэ жил Холливудын жүжигчин Энн Хэтэуэй болон түүний нөхөр Адам Шульман нарын амьдралд таатай үйл явдлууд хангалттай олон байх болно. Өнгөрсөн жил тэрээр хүүхэд тээж байгаа гэдгээ мэдэгдсэнээр өдгөө папарацци нар түүний мөрийг мөшгиж байгаа юм. Шинэ оны босгон дээр Энн бүсгүй өөрийн найз нөхөд болон шүтэн бишрэгчдийг хөгжөөхөөр шийдэж, гэрэл зургаа Инстаграм дээр байршуулжээ. Зурган дээр бүсгүй далайн давалгааны наана мэдэгдэхүйц түхийсэн гэдэстэйгээр дүрслэгдсэн аж. Гэрэл зургийн дор жүжигчин бүсгүй бүгдэд Шинэ оны мэнд дэвшүүлж байгаагаа бичсэн байна.