Сүхбаатар аймгийн гурван ихэр залуу зэрэг хуримаа хийв. Энэ нь орон нутагт төдийгүй Монгол Улсын хэмжээнд ихрүүд хуримаа зэрэг хийсэн анхны тохиолдол болжээ. Тус аймагт хуримаа хийсэн гурван ихрээс өөр гурван ихэр дахин төрөөгүй юм байна.
Онгон сумын уугуул Цэвэгсүрэн, Энхбаяр нарын гэр бүлд Өлзийжаргал, Өлзийбаатар, Өлзиймөнх нар 1986 оны долдугаар сарын 30- нд отгон хүүхдүүд нь болон мэндэлжээ.