АНУ-н ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөгч Бүгд Найрамдах намын Доналд Трампын эхнэр Меланиа Трамп төдийлөн нөхрийнхөө сонгуулийн компанит ажилд оролцоод байдаггүй нэгэн.
Магадгүй олны нүдэнд өртөхгүй, хол байх нь Трампынхны хувьд дээр гэж үздэгтэй холбоотой гэнэ.
Словени гаралтай хатагтай Мелани Трамп нөхрийнхөө сонгуулийн ажилд тусалж, дэмжлэг үзүүлэхээс илүүтэйгээр арын албыг нь тун “улстөрчөөр” хашахыг эрхэмлэдэг гэсэн.
Тэрбээр хүүгээ сургуульд нь сургаж, асарч, мөн аавынх нь ажлын тухай тайлбарлаж гэрийн сайн эзэгтэй байхыг өөрийн үүргээ гэж боддог.
Түүний энэхүү байдал ч Доналд Трампт таалагддаг тухай Меланиа ярьсан юм.
Магадгүй Трампын бодлоор эхнэр хүн гэрийн ажлаа зохицуулж, сайн эзэгтэй байснаар нөхрөө дэмжиж буй хамгийн том дэмжлэг тэр болно гэж үздэг байх нь.
И.АВГУСТА
PHOTONEWS.MN