БНХАУ- ын Таньюань хотод “Лондон 2012” зуны олимпын наадмын чєлєєт бєхийн сонгон шалгаруулах гуравдугаар тэмцээн болж єндєрлєсєн. Тус тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Энхжаргалын жинд буюу 48 кг-д зодоглосон олон улсын хэмжээний мастер, дэлхийн аваргын мєнгєн медальт тамирчин Д.Отгонцэцэг алтан медаль хүртэж Лондонгийн олимпыг зорих эрхтэй болсон. Түүний тоглолтыг эргэн сануулахад энэ жинд нийт 20 бєх єрсєлдсєнєєс нэгдүгээр тойрогт Узбекийн бєх Даулетбек Якшимуратоваг цэвэр ялж хоёрдугаар тойрогт Румыны бєх Эстера Добрег 6:0, 6:0 онооны харьцаагаар ялсан. Цаашлаад олимпын эрхийн тєлєєх барилдаанд Украйны бєх Олександра Когутыг 1:3, 1:1, 4:0, оноогоор ялж Беларусийн бєх Ванеса Холдинскаяг мєн 3:3, 4:0 онооны харьцаагаар илүүрхэн алтан медаль хүртсэн. Ингэснээр Лондонгийн олимпод ихээхэн найдлага тавьж байсан Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Энхжаргалын сүүлийн найдвар талаар єнгєрсєн юм. Тэрээр манай сонинд ярилцлага єгєхдєє “Лондонгийн олимпод медаль хүртчихээд зодог тайлна. Сүүлийн минь найдвар энэ олимп” хэмээж байсан нь санаанд буув.
Спорт ийм л хатуу хуультай. Д.Отгонцэцэгийн хувьд Туркийн Станбулд 51 кг-ын жинд єрсєлдєж, дэлхийн томчуудыг буулган мєнгєн медаль хүртэж байсан нэгэн. Уг нь, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн олимпын хамгийн анхны эрх олгох байсан ч, 51 кг-д эрх олгодоггїй. Чєлєєт бєхийн мэргэжилтнүүд “Отгонцэцэг маань дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 48 кг-д оролцсон бол хэдийнэ эрхээ хїртчих байсан. Энхжаргалын хувьд олимпын эрхийн олон тэмцээнд оролцсон. Нэг л болж єгсєнгүй дээ” хэмээн хэлж байлаа. Єдгєє 21 настай тамирчин маань Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн дєрєвдүгээр курсийн оюутан. Бүр тодруулбал, залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор бэлтгэлээ базаадаг. Єсвєр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож нийт 11 түрүү, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медаль гээд залуухан тамирчны амжилтын буухиа тасраагүй. Түүний багш нь “Отгоогийн амжилт сэтгэл зүйтэй нь маш их холбоотой гэж боддог. Ясны сайн бєх шүү. Сэтгэл зүйн бэлтгэл асар єндєртэй. Ямар ч тэмцээн уралдаанд оролцсон, дэлхийн шилдгүүдтэй таарсан ч айх, шантрах тохиолдол гаргадаггүй” гэж байсан удаатай. Энэ нь ч ортой байх. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож ирснийх нь дараа түүнээс ярилцлага авахад “Станбулын дэвжээнээс медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байсан. “Mongolia open” тэмцээнд оролцож, дэлхийн шилдгүүдтэй барилдсанаас хойш єєртєє бүр их итгэлтэй болоод байгаа. Тэр цагаас хойш миний үе ирчихсэн юм байна гэдгийг мэдэрсэн” гэж билээ. Түүнд 48 кг-д барилдах эрх тийм ч амархан олдоогүй.
Багштайгаа ярилцаж 48 кг-д барилдах шийдвэр гаргаж, үндэсний шигшээ багт хїсэлтээ гаргасан гэдэг. Тун удалгүй Буриадын Ерєнхийлєгчийн нэрэмжит цомын тэмцээнд оролцож түрүүлэхэд нь Үндэсний шигшээ багийн захирал Ц.Одонбаяр түүний бичсэн гэрээг нь унштал “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс заавал медаль хүртэнэ” хэмээн бичсэн байсан гэдэг. Түүний бичсэн зүйл ч ортой байж амлалтдаа хүрч чадсан нь энэ юм. Түүний энэхүү амжилт нь багшийнх нь хүч хєдєлмєр гэдэгтээ маргах хүн үгүй биз ээ. Түүний хүсэл мєрєєдєл нь олимп дэлхийн аварга болж тєрийн дууллаа эгшиглїїлэх гэсэн. Хүссэн болгоноо биелүүдэг, тууштай зан чанар нь Лондонгийн олимпод харагдах болов уу. “Монгол алт” тэмцээнээс түүнийг олж харан чєлєєт бєхийн дэлхийн хэмжээний тамирчин болгосон Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан багшид Монголын ард түмэн талархаж буй нь дамжиггүй.