Оросын супер модель Ирина Шэйк 30 насны босгыг алхлаа. Дэлхийн хамгийн дур булаам, үзэсгэлэнтэй загвар өмсөгчдийн нэг Ирина Шэйкийн төрсөн өдөр өчигдөр тохиолоо. Загварын төдийгүй кино урлагт гялалзаж буй од бүсгүй 1986 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Оросын Еманжелинск хотноо уурхайчин Валерьевна Шайхлисламова, цэцэрлэгийн хөгжмийн багш Ольга нарын гэр бүлд төрсөн байна.
Түүний төрсөн өдрөөр дэлхийн өнцөг булан бүр дэх шүтэн бишрэгчид дэмжигчид нь цахим хуудас руу нь баяр хүргэсэн, сайн сайхан бүхнийг ерөөсөн үгстэй мессежүүдийг илгээсэн байх бөгөөд бүсгүй ч баярласнаа илэрхийлсэн юм. Хөлбөмбөгийн дэлхийн од Кристиану Роналдутай олон жилийн турш хамтран амьдарч байгаад өнгөрсөн жил салсан Ирина эдүгээ жүжигчин Брэдли Купертай дотно харилцаатай болсон билээ.

Эх сурвалж: www.mminfo.mn