Өнгөрсөн 11 дүгээр сарын 21-нд “Өргөө” амаржих газар төрөхөөр очсон 27 настай эх хүүхдийн хамт эндсэн хэрэг гарсан.
Эмнэлгийн зүгээс “Шүүх шинжилгээний хариу 14-21 хоногт гарна” гэсэн мэдээллийг өгч байсан ч сар гаруйн хугацаа өнгөрсний дараа буюу өчигдөр шинжилгээний хариу гарсан байна.
Гэхдээ “Одоогоор шинжилгээний хариуны талаар мэдээлэл өгөх боломжгүй“ хэмээн Шүүх эмнэлгийн зүгээс тайлбар хийгээд байна.
Харин талийгаачийн ар гэрийнхэн “100 хувь эмч, эмнэлгийн буруу болохоор нууцалж байна” хэмээн хардаж байгаа юм.
Ц.Анх