Адель яаж турав

Дуучин Адель шинэ цомог, шинэ уран бүтээлээрээ эрчтэйхэн эргэж ирэхдээ өмнөхөөс хамаагүй жин хаясныг шүтэн бишрэгчид нь анзаарсан биз ээ. Тэгвэл дуучин бүсгүй яаж турж байгаагаа Instagram хуудсаараа хуваалцжээ. Хошин шогийн өндөр мэдрэмжтэй дуучин бүсгүй биеийн тамирын зааланд хэр хөлсөө урсган зовсны эцэст хүссэн жин рүүгээ ойртож буйгаа фэнүүддээ хуваалцахаас татгалзсан.

Түүний жингээ хаясны гол нууц нь биеийн дасгал хөдөлгөөнөөс гадна муу зуршлуудаа ч алхам алхмаар гээж байгаатай ч холбоотой. Архи, тамхи, хурц хоол хүнс гээд эрүүл мэндэд хортой бүхнээс татгалзаж, өдөр бүр биеийн тамирын заалыг зүглэх болсон нь нэг талаас хоолойгоо гамнах зорилготой, нөгөө талаас удахгүй эхлэх аялан тоглолтын бэлтгэл ажээ. 10 сар үргэлжлэх аялан тоглолтдоо биеэ бэлтгэж, эрч хүчтэй байхын тулд тэрбээр ийн дасгал хийх шаардлагатай болсон байна.

Эх сурвалж: Dailymail

Б.Сэвжидмаа

newscom.mn


Адель яаж турав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.