Женнифер Лопес гэрлэх ёслол мөрөөдөв

53226_122258Өмнө нь гурван удаа амжилтгүй гэрлэсэн дуучин, жүжигчин Женнифер Лопес гандан бууралгүй дөрөв дэх удаагаа хуримаа хийхээр төлөвлөжээ. Ойрын ирээдүйд тэрбээр Каспер Смарттай гэрлэх бодолгүй байгаа ч хэзээ нэгэн цагт их л сүржин гэрлэх ёслол хийхийг мөрөөддөг аж. Каспер тэр хоёр 2011 оноос хойш үерхэж байгаа юм. Дунд нь хэдэн сарын хугацаанд завсарлага хийсэн нь тэдэнд ач тусаа өгсөн билээ.
17298210-R3L8T8D-650-tumblr_n88dvaCpK91qbqem3o1_1280
Өдгөө тэд Женниферын хүү, охин хоёртой нь хамт Шинэ жилийн амралтаа Флорида мужийн Майами орчимд өнгөрүүлж байгаа аж. Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа Лопес бүсгүй түүний амьдралд таарсан хамгийн шилдэг эрэгтэй нь Каспер гэдгийг хэлсэн ч одоогоор түүнтэй гэрлэх бодолгүй байгаа гэдгээ өгүүлсэн. Гэхдээ 46 настай дуучин бүсгүй хэдэн жилийн дараа хатагтай Каспер Смарт гэж дуудагдаж магадгүй гэдгээ үгүйсгээгүй байна.
22310195541b4eb0d7a351
Эх сурвалж www.wikimon.mn

Женнифер Лопес гэрлэх ёслол мөрөөдөв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.