Монголчууд загварын хандлагыг тодорхойлов
- Views653
- Likes0
Канадын Ванкувер хотноо энэ сарын 1-нээс 8-нд ирэх 2012 оны хавар, зуны хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох “Vancouver Fashion Week-2012″ болж манай улсын загвар өмсөгчид амжилттай оролцжээ.
Уг арга хэмжээнд Канадын нэртэй дизайнеруудаас гадна 25 улсаас дизайнерууд оролцсон байна.
Харин Монгол Улсаас олон жилийн туршлагатай мэргэжлийн байгууллага болох “Шилмэл загвар” ордныхон уригдан оролцож, шинж чанар стилиэрээ эрс тэс, сонирхолтой шийдэл бүхий өдөр тутмын гурван коллекцийг сонирхуулсан юм.
Тус ордны Азийн супер модель Наранмандах, модель Баярцацрал нар “Шилмэл загвар” ордны загваруудаас гадна бусад улсын дизайнеруудын загваруудыг өмсөж үзүүлэн үзэгчдийн нүдийг хужирласан байна.
Дашрамд сонирхуулахад, “Vancouver Fashion Week”-д Шилмэл загвар ордныхон нь хоёр дахь жилдээ ийнхүү урилгаар оролцож байгаа юм.
now
Монголчууд загварын хандлагыг тодорхойлов | ||
Tweet | Жиргэх | |
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү |