Зул сарын баярын өмнө дуучин Мадоннагийн гэр бүлд шуугиан дэгджээ. Түүний хүү Рокко нь ээжтэйгээ хамт амьдрахыг хүсэхгүй байгаа гэдгээ ойлгуулсан аж.
Мань залуу галзуу юм шиг хэмнэлтэй ээжийнхээ амьдралаас, түүний ажлаас залхаж гүйцсэн бөгөөд 15 настай хүүд нь Лондон хот дахь аавынх нь нам гүм, амар тайван гэр илүүтэйгээр таалагдаж байгаа гэнэ. Харин Мадонна үүнтэй санал нэгдээгүй юм. Дуучин эмэгтэй хүүгээ Америкт авчрахын тулд шүүхэд хандсан билээ.
Зул сарын баярын өмнө Нью-Йорк хотын Дээд шүүх баярын үеэр хүү ээж дээрээ ирэх ёстой гэж шийдвэр гаргасан. Мадонна хүүтэйгээ харилцаагаа сэргээхийг хүсэж байгаа ч асуудал бүр илүүтэй хурцаджээ. Рокко нийгмийн сүлжээнд ээжтэйгээ найз байхаа больсон гэнэ.