Гэр орондоо цэвэр цэмцгэр байх нь эрүүл амьдрахын үндэс

1452221068568f228c1db87Гэр орондоо эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байх нь ариун цэвэр, эрүүл ахуйн хэм хэмжээг сахих амаргүй зүйл. Өнөө үед “моод” болоод байгаа эртний Хятадын фен-шуй сургаал гэр орон цэвэр цэмцгэр байх нь эрүүл, аз жаргалтай, урт наслахын үндэс гэж сургадаг. Өөрөө цэвэр цэмцгэр байхын сайн энергийн тухай өгүүлж байна. Фен-шуйд орон гэр бол үйл ажиллагааг нь заавал ч үгүй хянаж байх ёстой эд эрхтэн бүхий бүхэл бүтэн амьд бие. Усан хоолойг цусны судал, цахилгааны шугамуудыг мэдрэлийн системтэй адилтган үзэж болох юм. Гэр орон бол амьд бие. Орон гэр маань цонх салхивчаар амьсгалдаг тул энэ нь түүний уушиг, мөгөөрс. Гал тогооны өрөө бол ходоод, бохирын хоолой бол нарийн, бүдүүн гэдэс. Хэрвээ эд эрхтэнг нь тогтмол цэвэрлэж, хянаж байхгүй бол бүх үйл ажиллагаа нь хямарч гэр орон тань өвчилнө. Жишээ нь, бохирын хоолой халих, эсвэл бөглөрөх, цонхны шил хагарч цуурах, хонгилын өрөөнд хэсэгхэн шавар хэлтэрч унах, будаг нь хуурах, ханын цаас урагдах, таазанд цууралт үүсэх, аалзны шүлсэнд баригдах гэх мэт.

solferino_hqroom_ru_5

Гэтэл цэвэр бохир усны хоолой гэмтэх үед бид эхлээд хувин түмпэн тавьж хальж гоожих усыг нь тосож, болохгүй бол ямар нэг зүйлээр боож баглаад, бүр аргаа барах үедээ л сантехникч дууддаг. Ингээд түр зуур ч бол асуудал шийдэгдлээ гэж баярлаж хөөрдөг. Гэвч энэ нь их удаан тэсэхгүй нь мэдээж хэрэг. Усны хоолойн бөглөрөлтэй адил орон гэрт чинь зогсонги байдал үүсээд байна. Энэ бол энергийн зогсонги байдал бөгөөд учир шалтгаан нь гадна, дотны гээд янз бүр л байдаг. Хэрвээ та сайтар анзаарвал таныг гоожсон усны хоолойтойгоо ноцолдож байх тэр үед танайд мөнгө төгрөгний хомсдол эхэлж, хэн нэг нь өвдөж, янз бүрийн хэрүүл маргаан гарах болно. Энэ бол зүгээр нэг тохиолдол биш юм. Гоожих устай хамт танай гэрээс мөнгө, эрүүл мэнд, бас хайр хүндэтгэл урсан гарсаар байна. Ямар нэг бүхэл бүтэн юмны аливаа “алдагдал” нь түгшүүрийн дохио гэхээсээ илүү “сүйрлийн харанга”. Гэр орон тань эрүүл, хэвийн биш болжээ гэсэн үг.

XopoM.com-Бага-талбайтай-орон-сууцны-талбайг-ашиглах-20-гайхалтай-санаа-21

Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй болоод байна. Энэ бүх эвдэрч хэмхэрсэн, гоожсон, засвар шаардсан бүхэн үхэл хойшлуулж, амьдрал сунгах хэмжээний асуудал болжээ. Та нар унтаж, идэж, ярьж хөөрч байгаа хэдий ч зүгээр нэг энергийн цохилт биш, харин их бууны дайралтыг хүлээн авч байна. Ер нь хүмүүсийн байр байдал таахын аргагүй сонин. Зарим нь орой дахиад л засахаас хойш гээд ор дэрээ хураахаасаа ч залхуурна. Хэрэглэсэн сав суулгаа өглөө, эсвэл орой болтол угаалтуур дотор байгаа юм чинь гэсэн шиг угаахгүй орхино. Ажлын байр нь “уран бүтээлчийн замбараагүй дүр зураг” гэхээс илүү тоосонд дарагдаж, овоорсон “хогны цэг”. Тэгээд юу гэж? Энэ хэнд саад болоод байна гэж үү?!
Орон гэрийн чинь эмх цэгцгүй байдал таны болоод бусад хүмүүсийн бодол санааг ч замбараагүй болгон, хурж цугларсан тоос шорооны нэг адил бөөгнөрч, алдагдаж, мартагдана. Бохир заваан гэр оронд амьдардаг хүн өөрөө аяндаа л арчаагүй нүд халтирам болж хувирдаг. Учир холбогдол багатай юманд байнга уурлаж бухимдаад, үргэлж хоцорч, яарч сандран, үймэрч бачимдаад л хүмүүс ч түүнд итгэл алдарч эхэлдэг. Ул мөр үлдээхгүй өнгөрдөг юм гэж хорвоод байдаггүй тул бидний бүрдүүлсэн орчин ямар байгаагаас төрх байдал маань бий болно.


Гэр орондоо цэвэр цэмцгэр байх нь эрүүл амьдрахын үндэс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex