УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хууль зүйн сайд байхдаа хэл аманд орооцолдож, ажлаа хүлээлгэн өгч байсан. Түүнийг Г.Сарангэрэл гэх эмэгтэйтэй амрагийн харилцаатай хэмээн хэвлэлээр бичиж байв. Улмаар Г.Сарангэрэл “Цензургүй Яриа” нэвтрүүлэгт оролцож байсан билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин твиттертээ “Хөөрхий энэ охины амьдралыг хэдий болтол хов хорд живүүлэх вэ? Женко одоо энэ охиноосоо уучлалт гуймаар” хэмээн бичсэн байна. Түүний энэ үг УИХ-ын гишүүн Х.Баттулгад хандсан аястай байв.