ТИЙМЭЭ БИ АЙЛ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙ…ТЭГЭЭД …

0245

RESPECT EACH OTHER…

Хоёр хуваагдаагүй хоосон хоцроогүй хувь тавиландаа талархаарай… Үзэж туулаагүй байж хүний амьдралыг ШҮҮХ эрх хэнд байхгүй шүү!!!…
Тэдний зовлонг мэдэхгүй байж Тэдний ертөнцрүү өнгийдөг хүмүүст…

by:Б.Болорцэрэн

ТИЙМЭЭ БИ АЙЛ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙ…ТЭГЭЭД …

-Хүүе ээ, чи хүнтэй суугаач ээ. Хүүхэд гаргаач ээ. Одоо болио. Наад нас чинь явсаар хүн тоохоо болино шүү. Дандаа ингээд ганхсаар гунхсаар явна гэж боддог юм уу. Хаашаа юм бэ. Нэг л их эрх чөлөөтэй хүн. Чи л болоод голж шилээд яваа биз гээд ӨМНӨӨС МИНЬ ШАНАЛСААР ӨӨРИЙГӨӨ МАРТАГЧ ХҮМҮҮС БАС БАЙХ.

Үгүй тэгээд одоо тэр тухай нь таг мартсан хийгээд тас эсэргүүцдэг гэж боддог юмуу даа.Бодоогүй биш бодоод л яваа юм уг нь…Гэлээ гээд одоо ийм үгийг сонсуутаа гэрээсээ гарч гүйгээд гэрлэчихдэг бол ч амар л даа.Гэвч үгүй.Эсвэл тэр нөхрийг дэлгүүрт зардаг бол халамжтай сайныг нь хамгийн үнэтэйгээс нь өөрт байгаагаа өгөөд,үлдсэнд нь зээл хийгээд авчихна.Бас л үгүй.Нээрээ л өмнөөс минь зовоо юмуу гэхээр бүр худлаа.Хүний хэрэгт үнэн дуртай.Бөөн баясал тодруулсаар

117148708
“-Чи ингэхэд яагаад салчихсан юм бэ.Нөхөр чинь…эсвэл чи юу…Яг яасан юм бэ?” гэж ирээд л гэнэтхэн ихээр өрөвдсөн болоод л “-Ингэж явахаар эргээд нийлчихээч дээ” гэнэ.Тийм, амархан… Болж бүтээгүй болоод л салдаг биз дээ.

Болгож бүтээх гэж яваагүй биш явсан биз дээ. Салалт бүхэн тэгээд ч сайхан байдаггүйн адил салсан тухайгаа хэн дурсах дуртай билээ дээ. Мөн л надаас хариулт аваагүйдээ шаралхсандаа ч тэр юмуу “-Чи нээрээ сэргэлэн хүүхэн шүү. Болгоод л байх юмаа. Гоё цүнх барьчихаж. Улам л залуужаад өнгө ороод л … Нэг учир байна тэ. ЯГ ЯАЖ АМЬДРААД БАЙНА АА” гэх зуураа өмссөн зүүснийг минь өлийтөл ширтэнэ.

Ингэж явахаар эргээд нөхөртэйгээ нийлээч гэхээр нь хэцүүхэн харагдсан юм болов уу даа гээд бодсон чинь бас үгүй юм шиг ээ.Тэгснээ гэнэт “–Нээрээ л муу юмтай нийлснээс баян эрийн нууц амраг байсан нь хамаагүй дээр тэ” гээд л пал хийтэл авна даа. ҮГҮЙ ТЭГЭЭД ОДОО НӨХӨРГҮЙ БОЛООД НУУЦ АМРАГГҮЙ БОЛ НҮЦГЭН ГҮЙЖ ОЧООД АВСАНД ОРОХ ЁСТОЙ ЮМУУ ДАА ХӨӨРХИЙ. Хүүхэн л юм чинь уг нь хөөрхөн сайхан харагдахыг хүсэх нь мэдээж. Гээд хүнээс илүү гоёоод давуу амьдраагүй л юмсан. Мөрөөрөө ганцаараа яваа минь мөн ч их гай удсан гэж бодохгүй л яваа шүү. Ийм л тэнэгүүдэд илүү харагдаж эрх чөлөөтэй санагдаж яваа нь ГАНЦ БИ БИШ,ГАНЦ БИЕ БОЛООД АЙЛ ТОЛГОЙСОН эмэгтэйчүүд. Ярьдаггүй л болохоос биш илүүхэн зовлонгоо хөнгөнд санасан нөгөө л бидний хүүхнүүд. Өчигдрийн хүндхэн асуудал өнөөдөр юу ч биш санагдахад өөртөө талархаж өөдөөс тосох бэрхшээл бүрийг даваад гарна даа гэх даанч их итгэлээсээ зүүгдэн ирээдүй өөд зүтгэж яваа бидний хэдэн бүсгүйчүүд.

1449024337565e5b5162b9b

 

Элэг хугас үрийнхээ энгэрийг тэврэхэд ямар хөнгөн байдаг гэдгийг эцгийн хайраар дутсан зүрхийг нь аргадахад ямар хөндүүр болохыг мэдрэх бүртээ аавыг нь буруутгаж амьдралд ялархаагүй Монгол ээжүүд. Эх хүн болсон хойно энэ тэрд зовниж элэг хугасхан үрсээ хойд эцгийн гар харуулчих дургүй яваа юм. Дуртай байлаа гээд дуудсанд нь наалдаж дуудаагүйд нь зүүгдээгүй юм. Өөртөө л итгэдэг бидний хэдэн ээжүүд үрээ хэндээ орхиод үдэш орой сэлгүүцнэ гэж. Үүрэг хариуцлагтай бидний хэдэн хүүхнүүд үүрсэн ачаагаа хэндээ тохоод өнжинө хононо наргина гэж. Бодоод үзээрэй. Тэгэх завгүй тэгээд ч хүсэлгүй. ХАТУУ ХОРВООГИЙН ААШИНД ХАШИР СУУСААР ЯВАА ЮМ.

14356274515591efbb4ad60

Тэгээд л ганцаараа тэсээд л мөрөөрөө тэрэнд энэнд дэмий хардуулавч үл тоосон хэвээрээ өөрийнхөө амьдралд дассанаа даанч их хайртайгаа ухаарсаар яваа юм. Илүү ихийг хүсчихвэл хайртай нэг зүйлээ алдчих юм шиг санагддаг юм. Хов базах завгүй хоол хүнсээ л цуглуулж яваа юм. Баргийн эрээс дээр барилгачин цахилгаанчин бариач түлээчин гээд байдаг бүхнийг амжуулж яваа юм. Нээрээ л хачин. Нийлээд суухаараа ганцхан хүүхдэд нилээн олон эцэг тохно. Тэрнийх энэнийх гээд л … Тэгээд мөн ханахгүй үрээс нь аавыг нь асуудаг өөрт нь амраг тулгадаг хүмүүс бас байх. Элэг барих гэж энгэрт дөхнө ивийлсэн болж худлаа муулна. Ээ мөн хэцүү. ҮР ХҮҮХЭДГҮЙ ГАНЦ БИЕ ХҮҮХНҮҮДИЙГ ӨӨЛӨХ МУУЛАХ НЬ БҮҮР ХЭТЭРСЭН.Хавийн хүнтэй хардах хар буруугаар санах бол энүүхэнд. “-Нөхөр сүүдрээ холхон байлгаарай.Нөгөөх чинь ирж явна” гээд л … ГАНЦ БИЕ ХҮҮХНҮҮДИЙН ГАНЦ АЙДСЫГ МЭДЭХ ҮҮ. Үдэш орой харихаас, өтлөхөд түших ханьгүйгээс, үхэхэд дуудах үргүйгээс гэж үү. Үгүй шүү. Амьдралд тэд хатуужсан зоригтой ч айл гэрийг бусниулчих вий алаг үрсийг нь өнчрүүлчих вий гэж айдаг юм. ХҮҮХЭД ХҮССЭН БҮСГҮЙ ХҮН Л ХҮНИЙ ҮРИЙГ ХАЙРЛАДАГ ЮМ.

14356274515591efbb4ad60

Өдий насалтлаа ганцаараа явчихаад өөдгүй нэгэн дээр бүдэрчих вий гэж хайртай хүмүүс нь түүний төлөө хавиар нэг зовох вий гэж эмээсээр ганцаараа яваа юм. Эвлэрч туулдаг хорвоо юм.БҮТЭЭГҮЙ БОЛООД Л САЛСАН,БОЛООГҮЙ БОЛООД Л ГАНЦААРАА ЯВАА ЮМ. Ойлгож байна уу. Эндээ л гэхэд бид чинь ханьгүй явахын дутууг хамаг бүхэнд ганцаардахын хэцүүг мэдрэх бүртээ ахиад алдах эрхгүйг,алив мууг сэдэхгүйг хичээдэг юм. Өрөөлийн амьдралд атаархаж өөрийгөө тэнд аваачих гэсэнгүй. Өрөвдөөд өгөөч гээд үг зүг нийлэх гэсэнгүй. Эрхэм таниас байтуйгай ээж аав,ах дүү нараасаа гуйх хүсэлгүй ч нуух нулимстай яваа юм.

Хайртай бүхэн минь өвдөхгүй л бол байгаа бүхэндээ сэтгэл ханасаар баяртай жаргалтай болоод л байгаа юм. АЛДАА БҮХЭН НЬ САНААТАЙ БАЙГААГҮЙ ЭЭ ГЭЭД АНХНЫ ХАЙРЫГ УУЧИЛСААР ЯВАА ЮМ. Гэхдээ мэдээж хүн л юм чинь гэрэл гэгээг хүсэж хувь тавиландаа итгэдэг юм. Ханьгүй ч үртэй яваадаа хайрлагдаагүй ч амьд яваадаа талархдаг юм. Нэг л өдөр хүний сайнтай учирна гэж… Нэг л өдөр хөөрхөн үр тээнэ гэж итгэдэг юм. Бусдынх биш чинийх шүү гээд илгээх бурханы сонсгол тэнгэрийн хараа хамгийн сайнд итгэдэг юм. Хүний зовлонгоор жаргаагүй цагт хүсэл аяндаа биелнэ гээд зүтгэж л яваа бидний хүүхнүүдийг зүгээр л мөрөөр нь орхиоч. Мэдэхгүй байж мэдэмхийрээд мэргэчин болж таагаад яана. Араас нь муулж замаас нь саатуулаад яана.

download

АМЬДРАЛЫН ЗАМД УДААН ТҮГЖИРСЭН АЗ ЖАРГАЛАА ТОСОХООР ЯВАА ЮМ БИД…

ttlife (14)


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

ТИЙМЭЭ БИ АЙЛ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙ…ТЭГЭЭД …
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.