Швед улсын бахархал Дольф Лундгрен

За энэ удаад Швед улсын тод бахархал болсон нэгэн хүчирхэг эрийг танилцуулахаар боллоо. Сонирхолтой байх болов уу. Тэр бол Дольф Лундгрен…

Жинхэнэ нэр: Ханс Лундгрен

Төрсөн өдөр: 1957.11.03

Төрсөн газар: Стокгольм, Швед

Иргэншил: Швед  Мэргэжил: жүжигчин, найруулагч, продюсер

Карьер: 1985 оноос… • Дольф бол Швед гаралтай америкийн жүжигчин, найруулагч, продюсер юм

• 1980-1990 онд тулааны урлагийн дэлгэцийн бүтээлээрээ дэлхийд нэрээ гаргасан нэгэн

• 1985 онд бүтээгдсэн “Рокки” киноны дүр болох оросын боксчин Ивана Драгодоо хамгийн “хайртай”.

• Тэрээр 50 орчим кинонд тоглосон бөгөөд хамгийн алдартай нь “Бяцхан Токио дахь үймээн”, “Рокки”, “Төгс цэрэг”, “Жошуа”, “Ялагдашгүй”.

•  2004 онд Лундгрен “Хамгаалагч” киног найруулсан бөгөөд “Механик”, “Аюултай айлчлал”, “Аллагын машин” зэрэг бүтээлд ч ажиллажээ

Тэр кино урлагаас гадна өөр олон салбарт хүчээ үзэх дуртай муугүй “гавал” нөхөр. 1982 онд Сиднейн технологийн их сургууль, Массачусетсийн технологийн институтийн Фулбрайтын тэтгэлэгт суралцагч,  1980, 1981 оны Их Британийн нээлттэй тэмцээний аварга, 1982 онд Австралийн Кёкусинкай каратегийн аварга болж байсан. Мөн АНУ-ын Олимпын шигшээ багийн ахлагч ч байсан

Түүний өндөр 195 см, жин 111 кг.  бодибилдингийн ертөнцийн хамгийн төгс өв тэгш булчинлаг залуугаар шалгарч байсан. Эхнэр Анетт Квибергтэй удаан жил амьдарсан хэдий ч 2011 онд гэрлэлтээ цуцлуулж Ида, Грета гэх хоёр охиноо “өнчөрүүлсэн”.  Стокгольмын Spеnga дүүрэгт Карл болон Бригитта Лундгрен нарын гэрт төрж өссөн. Айлын том нь бөгөөд дүү нарыг нь Анника, Катарина, Йохан гэдэг. 1977 онд Лундгрен тулааны урлагаар Шведийн аварга болж байв. 1979 онд анх удаа дэлхийн аваргад оролцжээ. 1980 онд Шведийн тэнгисийн явган цэргийн 1-р ротод алба хаасан. /Amfibieregementet/ Нью-Йоркт ирэнгүүтээ загварын салбарт хүчээ гэсэн хэдий ч хэт өндөр бас булчинлаг хэмээн “гологджээ” -Нью-Йорк бол олон ард түмнүүдийн амьдралыг харах швед хүний хүйтэн бодлыг өөрчилсөн. 1989  онд “Улаан хилэнц” кинонд мөн орос цэргийн дүр бүтээсэн. 1997-2008 он бол түүний хувьд уналтын жилүүд байв. Энэ хугацаанд нийт 17 кинонд тоглосон хэдий “хэн ч тоогоогүй” 2010 онд Эндрю Скотт-ын “Төгс цэрэг 3″ кино түүнийг эргүүлэн авчирсан. 2012 онд мөн дараагийн “Төгс цэрэг” болсон. Мөн үүний зэрэгцээ Сильвестр Сталлонегийн “Ялагдашгүй баг” кино түүнийг бүрэн сэргээсэн гэдэг. Шведийн наркоман Гуннар Йенсен гэх дүрийг бүтээсэн. Түүний IQ 160 • 2010 онд Melodifestivalen хөгжмийн наадмын хөтлөгчөөр ажилласан. Элвис Преслигийн A Little Less Conversation дуунд дуртай.  Тэрээр Грейс Жонс, фотомодель Пола Барбьери, Женис Дикинсон, Стефани Адамс, болон жүжигчин Саманта Филлипс, Лесли Энн Вудворд нартай амраглаж явжээ. 1994 онд эхнэр шведийн дизайнер Анетт Квибергтэй гэрлэсэн. 2011 оны Оскарын үеэр шинэхэн найз бүсгүйгээ дагуулан иржээ

R.Slava

www.bolod.mn

12499313_814887145282644_896382426_o 12506951_814887118615980_453384357_n 12506962_814887098615982_456039317_n 12507013_814887108615981_1951706564_n 12511987_814887055282653_1984976391_n 12516054_814887015282657_634455033_n 12539896_814887155282643_381024142_n 12540152_814887135282645_1678015551_n 12540513_814887048615987_500875218_n 12544067_814887041949321_1993950143_o 12544184_814886995282659_1755855486_o


Швед улсын бахархал Дольф Лундгрен
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.