Гадаадад байгаа Монголчуудаа
Элэг нэгт Монгол ахан дүүсээ Эх орон Эрх чөлөө, амьсгалах агаар,идэх хоол,дассан соёлоо орхин хүний нутаг,харийн газарт амьдарч эх нутгаа санан санан ажиллаж хөдөлмөрлөн, сурч боловсрон эх орныхоо зүг амьсгал тавин сэтгэл зүрхээ чагнан зүтгэж яваа Миний монголын эс ширхэг та бүхэндээ хандаж сэтгэл чилээн захидал илгээж байна аа.
Харьд суугаа миний Монголчуудаа сайхан эх оронд чинь хүүхдүүд уйлж байна.Өдөр бүр арав арваараа түлэгдэж шарагдаж галд шатаж тогонд цохиулж Лаазтай усанд живж архичин аавдаа харгислуулж хойт ээждээ хэрчүүлж тахир дутуу болж байна Өдөр бүр хүүхдэд заавал ийм юм тохиолдож гэрэлт ирээдүй гэж нэрлэгдсэн нялх хүүхдүүд сэтгэлдээ шархтай тахир дутуугийн эгнээнд шилжиж эсвэл амь насаа алдсаар бна.Өдөр бүр 17 цагаас өмнө 10-12 хүүхэд гэмтэл согог судлалын төв болон түлэнхийн төвд тогтмол ирж тусламж авч байгаа гэсэн тоо баримт байна.Энэ нь ажлын цагаар харах хандах хүнгүй хараа хяналт сул гэртээ цоожлогдсон хүүхдүүд түлэгдэж бэртэж гэмтэж ирдэг гэсэн үг.
Улаанбаатар хотод энэ өвөл 55000 хүүхэд цэцэрлэггүй өвөлжиж байна гэсэн тоо баримт байгаа бөгөөд Өдөр бүр 10-12 хүүхэд тогтмол бэртэж гэмтэж амь насаа алдаж байгаа гэхээр бид өдөр бүр нэг микро автобус дүүрэн хүүхдүүдийг тахир дутуугийн эгнээнд шилжүүлж байна гэсэн үг.!!! Сард 30 микро автобус дүүрэн хүүхэд Жилд 360 микро автобус дүүрэн хүүхдийг тахир дутуугийн эгнээнд шилжүүлж амь насыг нь алдуулж байнаа.
Тиймээ Монголчуудаа ЭХ ОРОНД ЧИНЬ ХҮҮХДҮҮД УЙЛЖ БАЙНА.Хүүхдүүд цэцэрлэг байхгүй хүрэлцэхгүйн улмаас харах хандах хүнгүй гэртээ цоожлуулж,халуун савтай цай дээрээсээ татаж,тогоотой цайнд чанагдаж, ус буцалгагчид түлэгдэж, гал түймэрт өртөж, тогонд цохиулж, лаазтай усандаа живж,ээлж дараагаараа амь насаа алдаж,үзэшгүй муухай зүс царайтай болж тахир дутуугийн эгнээнд шилжсээр байна.Тэд бидний л нэг Монгол улсын иргэн Хүүхэд хайрлуулах халамжлуулах эрхтэй арчаагүй дорой бяцхан иргэд маань Бид өөрсдийн үр хүүхдээ хувцаслаж хооллож цэцэрлэгт өгчихсөн үү Амьдрал болж байгаа юу Жаргалтай байгаа юу Таны хүүхэд аюулгүй байгаа юу Тийм ээ тэгсэн Тэгээд л болоо юу Та л болж байвал бусад нь хамаагүй юу …Гэхдээ цэцэрлэгт орж чадаагүй хоол хүнсгүй аюултай бохир орчинд өсөж тахир дутуу болж байгаа хүүхдүүд том болоод бидний нэг болж бидэнтэй цуг нэг нийгэм болно Автобусанд нүүр ам нь шатчихсан хайлчихсан хүн орж ирэхэд дотор хичнээн эвгүй болдог билээ.Тэгвэл өдөр бүр хүүхдүүд арав арваараа тогтмол тийм л болж байгаа ЦЭЦЭРЛЭГТ ХҮҮХЭД ТҮЛЭГДЭЖ ШАТАЖ ТОГОНД ЦОХИУЛЖ ЛААЗТАЙ УСАНД ЖИВЖ ЗҮЙ БУС ХАРГИСЛАЛ ҮЗДЭГГҮЙ ЮМ Улаанбаатарт хэн цэцэрлэгт явж чаддаггүй юм бэ Дийлэнх буюу 90 хувь нь гэр хорооллын нэн ядуу иргэдийн хүүхдүүд бичиг баримтгүй ээж ааваас болж ,улсын цэцэрлэгийн тоонд багтаагүйгээс,хэт алслагдмал амьдардагаас,амьдарлын хэт дорой байдлаас,эцэг эхийн хайхрамжгүйгээс, зөөх хүнгүйгээс болж цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Тэдгээр хүүхдүүд ээлж дараагаараа амь насаа алдаж тахир дутуу болж уйлж шаналан байна Амьтаны алаг үрс ялгаа юу байх вээ Өвчиндөө шаналан уйлж байгаа нялх хүүхдийн уйлах хичнээн шаналгаатай хэцүү билээ…
Ядуу амьдрах тэр хүний өөрийн арчаагүйнх байж болно Ядуу гэр бүлд төрнө гэдэг тэр хүүхдийн там шийтгэл байж болохгүй .!!! Иймээс залуус бид тэдэнд туслахаар гар бие сэтгэл нийлэн зүтгэж эхэлсээн.Бид цэцэрлэг байгуулж байгаа Бид алийн болгон угжны хүүхэд шиг төр засгаас юм нэхэж гараа хумхин суух вэ Бидэнд бас бэлэн юм нэхэхээс илүү хувийн хариуцлага улс эх орон ард түмнээ гэх сэтгэл хичээл зүтгэл бий Байх ч ёстой юм.Солонгос улс эдийн засгийн хямралд өртөхөд энгийн иргэд нь дансан дахь мөнгөө хадгаламжаа бүр чихэн дэхь ээмэг,хуруун дахь бөгжөө хүртэл сугалан өгч эх орондоо тусалж байсан түүх байдаг юм билээ Залуус бид ч бас гар хумхин суухгүйгээр нэг ч гэсэн хүүхэд Монгол улсын жирийн иргэндээ туслахаар шийдэж ажиллаж эхэлсэн Энэ зовлон шаналалаас 30-50 хүүхдийг болов аврахаар хамгаалахаар цэцэрлэг байгуулж байна.Бидэнд Мөнгө байхгүй байсан Харин хичээл зүтгэл хайрлах энэрэх чин сэтгэл байсан.Бид Баянзүрх дүүргийн 2р хорооны нутаг дэвсгэрт байрлах дарь эх орчмын нэн ядуу өрхийн хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгохоор ажиллаж байна.
Бидэнд Баянзүрх Хоёрдугаар Хорооны хуучин байшинг нийслэл шийдэж өгсөн Засаг дарга нь ч дэмжсэн.Бид хандив цуглуулж, ажил хийж, 100 айл захаас барилгын материал гуйж, хаягдал материалыг засаж, сэлбэж,компаниудаар явж тусламж гуйн, Хүйтэнд хөлдөж үхтэлээ ажиллаж сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандив тусламжаар ажил маань тасралтгүй үргэлжилж байгаа.Залуус бид үнэхээр хичээж байгаа 30 хүүхдийг чадвал 40 хүүхдийг бүр 50 хүүхдийг аврахсан гэж хичээж байна
Бид судалгаа хийсээн гэр хорооллоор явж тэнд ажиллаж амьдрал байдалтай танилцсан.Хоёр хоног буцалсан уснаас өөр юм амандаа хийгээгүй хүү Шал ч үгүй гэрт гал хөсгүй сууж байгаа хүүхдүүд Цайгүй модны холтос чанаж ууж суугаа ээж охин хоёр өдөр бүр архичин эцэг нь миний хүүхэд биш гэж үүдээр гаргаж шидсээр байгаад хөл гар нь хугарч буруу эдгэсэн хүүхэд гээд дэндүү аймшигтай амьдрал биднийг угтсан Бид амьдралаас дэндүү хол байгаагаа ухаарч зүрх шаналж эхэлсэн.Иймэрхүү амьдралтай 55000 хүүхэд гэртээ сууж зовж шаналж байна Бид чадах чинээгээрээ туслах хэрэгтэй гэж бодсон Бидэнд туслах хэрэгтэй байна Бид нэгэнт эхэлсэн Та бүхэн биднийг дэмжээрэй Болдко Сэтгүүлч гэсэн фэйсбүүк хуудсанд мөн Болдкогийн Цэцэрлэг гэсэн пэйж хуудсанд бидний ажил харагдаж байгаа Холбогдох хүмүүс утас хаяг бүгд тэнд бий Бид та бүхнээс халуун сэтгэлээ нэгтгээч гэж тусламж хүсэж байгаамаа Та бүхнийг хүндэтгэсэн.