Хайр гуйж ирдэг зүйл биш байж

couples-in-love-wallpapers-110Сайн байна уу? Би нэг залуутай танилцаад 8 сар болж байна. Гэвч одоо тэр гадаадад, би Монголдоо үлдсэн. Үлдсэн гэхээсээ илүүтэй тэр зүгээр л явчихсан.

Одоо бодоход би тэрний хаана нь ч байдаггүй байжээ. Анхнаасаа юу ч хэлээгүйд нь их гомдсон ч шалтгаан байсан байх гэж бодон өнгөрөөсөөр л байсан. Өөрийн хамаг үнэтэй бүхнийг өгсөн, явсных нь дараах 1 2 сард үнэхээр аймшигтай их санаж, хоол унднаас гарч, нэг анзааарахад нилээн турчихсан ч байх шиг. гэсэн ч тэрийгээ мартах гэж ууж идэж, баар саваар яваагүй, итгэл алдарч залуустай ч уулзаагүй, өөрийн чадахгүй бүхнээ сурах гэж л хичээж явна. Хальтхан эцэг эхтэй нь таарсан юм, гэтэл нэрийг минь хэлж ч танилцуулаагүй гээч, бүр хамт нэг хотод сурах гэж байгаа жоохон охины нэрийг сонссон доо. Бодох бүрт сэтгэлд тээртэй байсан болохоор гоморхлын үг хааяа хааяа хэлдэг л байсан. Би чинь эмэгтэй хүн шүү дээ. Гэвч тэр тэр бүхнийг зүгээр л далимдуулж, бурууг надруу чихэх аргаа олдог. “Надад байгаа хамгийн сайхан зүйл” ийм үгийг эрэгтэй хүн зүгээр хэлчихэж чаддаг юм байна гэж бодоход аймшигтай юм. Үнэндээ би эцгийн хайрыг мэдэрч өсөөгүй л дээ. Тиймдээ ч эр хүнтэй яаж харьцахыг, тэд ямар болохыг мэдэхгүй. Ээжийгээ зовоохгүй гэсэндээ тэр бүр асууж шалгаадагчгүй. Бүхий л сэтгэлийн өвдөлт, шаналал бүрээ дотроо хадгалсаар өдий хүрсэн. Эр хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж, хэзээ ч амсаагүй эцгийн хайрыг түүнээсээ мэдэрч амьдрахыг л хүссэн.

Тэр тийм ч төгс царайлаг залуу биш, гэхдээ ганцхан зүйл нь л намайг ухаангүй татсан. Тэр бол анхнаасаа л дэндүү дулаахан мэдрэмж төрүүлсэн.Үнэндээ тэр ч бас гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаар дутагдаж өссөн хүн шиг санагддаг. Ер нь хайр дутагдаж өснө гэдэг хүнд энэ насны сэтгэлийн эмтрэл, зовлон байдгийн байна. Би одоо л эцгийн хайрыг хэзээ ч мэдрэхгүй юм байна гэдгээ ухаарч байна даа. Дуугай, чимээгүй залуус илүү аймшигтай байдгийм шүү гэсэн танилын маань үг л оройруу орж байна. Тэр явснаасаа хойш өдий хүртэл холбоотой байсан ч санаж байна гэдэг үгийн цаана санаад хэрэггүй гэх санаа, хүсч байна гэдгийн ард зүгээр л зугаа цэнгэл, үнэн гэх үгнийх нь цаана худлаа хариултууд нуугдаж байдаг.

Миний амаар салж холдох, болих зэрэг үйлдэл, үгсийг хэлүүлэхийг хүссэн юм шиг нөхцөл байдлыг бий болгодог. жишээ нь, таны найз залуу өөрийнхөө найз нөхдын хажууд чамд туйлын халамжтай хайртай юм шиг 2уулаа байхдаа гаргаж байгаагүйгээрээ аяглаад байвал тэрийг жүжиг, өөрийнхөө арьсыг хамгаалах гэсэн үйлдэл гэж бодно биз дээ. Би бас л ойлгохгүй байж болох. Би түүн дээр очихын тулд гадагшаа сургууль хөөцөлдөж байгаа ч тэр холбогдож болох хаягуудаа нэг нэгээр нь ямар нэг шалтаг олон үгүй хийж байна. Намайг очиж чадахгүй гэж бодож, мэдэж байсан үедээ санаж бэтгэрч байгаа юм хэлээд яг очно, энээ тэрээдээ тулаад ирэхэд зугтаж, залхаах аргаа хайж байх шиг. Яваад өгсөн эр хүний араас ингэн байж гүйх хэрэг байхгүй гэж л хэлэх байх, гэхдээ хүний мөн чанар, эр хүний шулуун шударга зан гэж байдаггүй юм байх даа. Эр хүн ийм хөгийн байж болдог юм уу?

Чи зүгээр л арьсаа хамгаалахгүйгээр өөр хүнтэй болсон эсвэл болих бодолтой юм бол шулуухан хэлж болно шүү дээ. Илэрхийлж байгаа санаануудыг нь бодож үзээд ямар ч холбоогүй болоод, арай гэж нэг өөрийгөө тайвшруулж байхад минь утасдаад л, мэссэж бичээд л орхихгүй хэрнээ сэтгэлийг минь нар гийтэл дулаацуулахгүй байх нь утгагүй юм аа. Гэсэн ч тийм нэг сайхан хүн хаа нэгтэйгээс гарч ирнэ гэдэгт итгэж байна аа, итгэж амьдрахыг хүсч байна.

Эцэггүй ч гэсэн эр нөхөртөө хайрлуулж, өөрөө ч хайрлаж, инээж амьдрах өдөр ирнэ байлгүй дээ. Юм бүхэнд ээлж дараа байдаг шиг.


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Хайр гуйж ирдэг зүйл биш байж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex