Гэрийн нөхцөлд арьс чангалах шилдэг арга

Гадаад орчин болон насжилт нь бидний арьсанд цаг тутам нөлөөж байдаг ба үрчлээ болон арьсны сулралыг бий болгодог байна. Хэдий тийм боловч бид энгийн хоёрхон байгалийн бүтээгдэхүүнээр үүнтэй тэмцэж чадна. Энэхүү арьс чангалах арга нь таны арьсыг удаан хугацаанд чанга, залуу харагдуулах болно.

4u0fmpse0pbv88ji0ng1roc8u4_b

Найрлаганд орсон 2 бүтээгдэхүүн маань бидний арьсанд хэрхэн нөлөөлөлдөг талаар сонирхуулъя.

Өргөст хэмх

Өргөст хэмхэнд арьсны нөхөн төлжилтийг сайжруулдаг тэжээллэг бодис ихээр агуулагддаг. Витамин С, K нь чөлөөт радикалуудын эсрэг тэмцдэг байгалийн антиоксидантууд бөгөөд арьсны үрчлээ, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Өндөгний цагаан

Өндөгний цагаан нь байгалийн гаралтай арьс чанагалагч юм.

22hdu3gb0313oa8823nhtpocve_b

Ингээд дээрх хоёр бүтээгдэхүүнээр маск бэлдэнэ. Тал өргөст хэмхийг хальсалж хэрчээд, холигчоор хольж зутан болгоно. Дээр нь 1 ширхэг өндөгний цагаан хийж сайтар хутгана. Бэлэн болсон маскаа нүүрэндээ 15 минут тавиад хүйтэн усаар угаана. Энэ аргыг 7 хоногт 2 удаа тогтмол хэрэглэснээр гайхалтай үр дүнг мэдрэх болно.


Гэрийн нөхцөлд арьс чангалах шилдэг арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.