Өнөөдрийн зурхайн өнгөө эндээс харна уу

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 03. Ангараг гараг.  Элдэв тэнгэртэн одтой, Таван шар мэнгэтэй, харагчин могой өдөр. Өдрийн барилдлагаҮхэх.Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана.

el-amor-para-el-signo-de-virgo-2015Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр дуган сүм сэргээх, равнай өргөх, тойн болох, ном номлох, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, мал адгуус муулах үйл, эм найруулах, шинжлэхүй, абшиг хүртэх, бэрийн үйл, дайсныг номхотгох, үс угаахад сайн. Газар хагалах, хурим найр хийх, нохой авах, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавихад муу. Замд гарвал эдийг олох, тахилыг олон хүртэнэ.  Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Тааламжгүй өдөр. Одод эрхсийн нөлөөгөөр таны ажил хэргийн болон санхүүгийн үйл ажиллагаа тааламжгүй байна. Аливаа алдаа эндэгдэл нь маш том таагүй зүйлсийг дагуулах тул санхүүтэй холбоотой ажиллагсад онцгой анхааралтай ажиллахыг анхааруулж байна. Эхлүүлсэн бүх ажил хэрэг маш амжилттайгаар дуусах болно. Нарийн арга ажиллагаатай байхаас гадна эелдэг зөөлөн, найрсаг байдлыг сахиж чадвал ажил хэргийн түнштэй хийх уулзалт маш их ашиг амжилтыг дагуулах байна.


Үхэр (4/20-5/20)

Баяр ёслолд уригдах магадлалтай. Бэлэг сонгох асуудалтай тулгарна. Гадаадаас ирсэн зүйл бүү ав. Гадаадын хүн, бусад гадны орны иргэдээс бэлэг авахдаа болгоомжтой бай. Ингэснээр та тэднээс хараат болж мэднэ. Багш, сурган хүмүүжүүлэгч, хүчний байгууллагад ажиллагсад ахмадуудын зөвлөгөөг сонс. Тэдний үнэтэй зөвлөгөөг чихний хажуугаар гаргаснаар таагүй зүйл тохионо. Та ямар ч их ажилтай байсан үр хүүхэддээ цаг зав гаргаарай.


Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр таны хүсэл биелэх магадлал маш өндөр байна. Болж буй үйл явдлуудын шалтгаан нь танд тодорхой болно. Хүч хүрэх зүйлээ л хий. Хүн бүр өөрийн гэсэн аз жаргалтай байдаг. Найз, нөхөд хамаатан садан эсвэл нөлөө бүхий хүмүүсийн тусламжийг авах зайлшгүй шаардлага гарч болзошгүй. Ямар нэг үйлдэл хийхээс өмнө танд шаардлагатай бүх мэдээлэл бүрэн байгаа эсэхийг сайтар нягталж шалгахыг зөвлөж байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Од эрхсийн байрлал шинэ ажил хэргээ цаашид өрнүүлэх шаардлагатай харилцаа холбоо тогтооход сөрөн нөлөө үзүүлнэ. Эдгээр нь ямар ч үр дүнгүй төгсөнө. Өнөөдөр та шинэ нөхцөл байдалд дасан зохицож, өгөөмөр уужим бас оргилуун сэтгэл гаргах шаардлага гарч ирнэ. Ажил хэрэгт бүтээлчээр хандах нь хамгаас чухал байна. Уран бүтээл бизнесийн талаар харицлагатай шийдвэр бүү гарга. Харин бэлтгэл ажлаа сайтар хангахад анхаар.


Арслан (7/23-8/22)   

Урьд өдрийн хандлагууд хэвээр үргэлжилнэ. Нийгмийн болон шилжилт хөдөлгөөн хариуцдаг албаны ажилчид, зочид буудлын бизнес эрхэлдэг хүмүүс ажилдаа алдаа эндэгдэл гаргаж болзошгүй байгаа тул өнөөдөр маш их хариуцлагатай байх хэрэгтэйг одод анхааруулж байна. Жаахан ч гэсэн хариуцлага алдвал асуудал хүндэрч хуулийн байгууллагад очиж магадгүй байна. Гэхдээ бас хий дэмий хүн хардах гэсний хэрэггүй шүү. Таныг ардуур чинь хийсэн ажлыг чинь үнэгүйдүүлдэг хэсэг бүлэг хүн байгааг анхаар.


Охин (8/23-9/22)    

Өнөөдөр олонх нь дээд боловсролтой болох, мөн орчлон ертөнцийн бүтцийн тухай мэдлэгээ өргөжүүлэх эрмэлзэлтэй байна. Олон янзын эх үүсвэрээс мэдээллүүдийг цуглуулан харьцуулж алтан дунджийг ол. Олон төрлийн онолд толгойгоо бүү эргүүл. Худалдан авалт мөн азын сугалаа аваарай. Ихэнхэд нь аз авчирч магадгүй. Залуучууд шинэ зүйл рүү үзээд алдахыг хүснэ. Таны сахилга баттай байдал удирдлагад тань таалагдах болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Энэ сард та илүү их бүтээлч ажил хийх гээд эрүүл мэндээ анхаарахгүй орхих бололтой. Гэвч таныг ийм зүйл хийхгүй байхыг одод онцгойлон сануулж байна. Энэ ордныхон хэдийгээр зөрүүд боловч аливаа юманд их няхуур ханддаг сайн талтай. Харин өөрийн гэсэн зүйлийг хэн нэгэн дураараа авахад туйлын дургүй хүмүүс. Амьдралын эрч хүч, сексийн чадавхи, бусдыг өөртөө татах чадвар, дур булаам байдал тань өндөр түвшинд байна. Нарийн, зөв зүйтэй тооцоолол, эрс шийдэмгий байдал нь ололт амжилтын эх үндэс байх болно.


Хилэнц (10/23-11/21)   

Бүх нийтийн эв найр, амар амгалан үйл явдал таатай өрнөх өдөр. Та идэвхтэй амьдралынхаа ээлжит үе шатанд хурц тунгалаг оюун ухаантай, амьдралын хүчээ зөв хуваарилах чадвартай байна. Дотны хүмүүсийн зүгээс хэт их энхрийлэл халамж тавивал гэр бүлийн бүрэн аз жаргалаар та өөрийгөө дутаж байгааг мэдэрнэ. Иймээс амьдралаа сайн тал руу нь өөрчлөх хэрэгтэй.


Нум (11/22-12/21)

Ажил хэргийн холбоо тогтоох, арилжааны гэрээ байгуулах, чухал шийдвэр гаргахад ээлтэй. Чухал шийдвэр гаргахдаа бүү яар, бодлоготой ханд. Санхүүгийн үйл ажиллагаагаа хөндлөнгийн хүнд бүү даатга. Таны дур булаам байдал эргэн тойрныхонд тань нэр хүндээ бэхжүүлэхэд тань тусална. Зөн совиндоо итгэж, инээмсэглэхээ мартав аа. Хайртай хүндээ санаа тавиарай.


Матар (12/22-1/19)   

Шаргуу зорилготой хүмүүст таатай өдөр. Гэрээ хэлэлцээр зохион байгуулах, шаардлагатай хууль эрхийн зөвлөгөө авахад энэ өдрийг ашиглахыг зөвлөе. Тавьсан зорилго руугаа идэвхтэй тэмүүлэх нь ирээдүйд ажил албандаа өндөр амжилт үзүүлэх үндэс болно. Чухал асуудал шийдвэрлэхдээ өөрийн зөн билигтээ найд. Шударга байх гэсэн хурц зан эргэн тойронд болж байгаа сөрөг үйл явцуудыг тайвнаар ажиглах боломжийг олгохгүй. Тиймээс өөрийнхөө тоосон дор үхсэн мэт чимээгүй байх хэрэгтэй.


Хумх (1/20-2/18)   

Ажил мэргэжилдээ өсөн дэвжих, төлөвлөснөө биелүүлэх явцыг од эрхэс өөгшүүлэн дэмжих өдөр. Сүүлийн үед шинэ технологийн талаар таны хийж буй ажил ихээхэн ашигтай болж та түүнийг магадгүй шинэ албан тушаал дээрээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Зорилгоо тодохойлсоноороо та өөрийгөө мятрашгүй хөдөлмөрч, бие даасан хүн болохоо харуулна. Сэтгэлээ ариун байлгаснаар санасан зорьсондоо саадгүй хүрэх бөгөөд таны энэхүү байдлыг ямарч далдын хүч дийлэхгүй гэдгийг сана.


Загас (2/19-3/20)

Өнөөдөр орлогын шинэ ер бусын эх үүсвэртэй болно. Эрсдэлтэй алхам бүү хий. Томоохон зээл бүү ав. Зээл бүү өг. Өрхийн төсөв ба бичиг баримтаа цэгцэл. Удирдан зохион байгуулах чадвартай байх ч улс төрөөс зайлсхийх хэрэгтэй. Гялалзсан амжилтаар бусдаас ялгарч, албан тушаал өсөх боломжтой байна. Зарим нь ажлаа зохицуулж амралт зугаалгад явах бололтой. Санхүүгийн бүтэлгүй байдал сарын дундуур засагдаж эрчүүд худалдааны ажлаас ашиг олно.


Өнөөдрийн зурхайн өнгөө эндээс харна уу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex