Жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нарыг долоо дахь хүүхдийнхээ эцэг эх болох гэж буй тухай яриа газар авлаа. Жүжигчин бүсгүйн хувьд өнгөрсөн жил өндгөвчөө авахуулсны улмаас өөрөө хүүхэд төрүүлэх боломжгүй болсон учраас хүүхэд өргөж авах гэж буй бололтой.
Өдгөө 16 настай камбож охин Лейда Шун “Анжелина, Брэд нар өнгөрсөн зун манай гэр бүлийнхэнтэй танилцсан. Тэдний охид болох Шайло, Захара нар ч миний ойр дотныхонтой найзалсан. АНУ-аас ирсэн эдгээр зочид манай эцэг эхэд материаллаг туслалцаа үзүүлдэг ч нэг удаа тэд миний эрэгтэй дүү болох, нэг ойтой Аллойг өргөж авах талаар ярилцаж байсан” хэмээн ярьжээ.
Түүнчлэн Шуны гэр бүлийг өрөвддөг Брэд, Жоли нар шивнэлдэж байснаа, Анжелина тэдний гэр бүлд сая доллар “бэлэглэнэ” гэсэн гэнэ.
Тэдний хүүхэд өргөж авах тухай яриа газар аваад байсан ч жүжигчид энэ талаар огт ам нээгээгүй. Харин энэ удаад охины хэлсэн үнэн байх магадлалтай. Учир нь Брэд Питт уржигдар “Алтан бөмбөрцөг” ёслолын ажиллагаанд ганцаараа ирсэн байна. Харин Анжелина Камбожид бяцхан хүү Аллой Шуныг өргөж авах бичиг баримтаа бүрдүүлж буй сурагтай.