Коктейль хэмээх алкогольний төрөл дотроосоо хамгийн амттай бөгөөд vзэмжтэй ундааг хэн анх зохиож, олны хvртээл болгосныг та мэдэх vv? Энэ талаар оновчтой баримт байдаггvй ч гэсэн хамгийн барьцтай нь хэмээн vзэж болохоор нэгэн тvvхийг танд толилуулахын ялдамд энэ ундааны төрөл зvйлvvд дотроос хамгийн шилдэг аравынх нь талаар мэдээлэл өгч, таны мэдлэгийн санд нэмэр болгож байна. Анх 1770 онд Нью-Йоркоос холгvйхэн байдаг нэгэн уушын газрын эзэн эрийн бvхнээс илvv хайртай азарган тахиа нь алга болчихжээ. Ингээд тvvнийг нь олж өгсөн хvнд хосгvй сайхан төрсөн, газар дээрхи ганц охиноо эхнэр болгон өгнө гэж тэр ам гарсан гэнэ. Удалгvй армийн нэгэн офицер алдагдсан амьтныг нь олж өгсөн бөгөөд, мэдээж тахианы “сvvл” болж өөрөө хvргэн болохоор дагалдан иржээ. Ам алдсан бол барьж болдоггvй хойно яая гэхэв, уушын газрын эзэн нь тэр даруйд нь тахиаг дагаж ирсэн хvргэн хvvгээ хvлээн авахаар болсон байна. Харин эцгийнхээ бааранд ажилладаг байсан охин нь энэ гэнэтийн явдлаас болоод сэтгэл нь ихэд хөдөлж, балмагдсан тул нэг хэсэгтээ л vйлчлvvлэгчдийнхээ захиалсан уух зvйлсийг хольж хутгаж, мунгинадаг болсон аж. vvнээс хойш л “холимог ундааг” коктейль (cock tail- тахианы “сvvл”) гэж нэрийдэх болсон гэлцдэг гэнэ. Сонирхолтой тvvх байгаа биз? За одоо харин хамгийн шилдэг, алдартай 10 коктейльтой танилцацгаая.
10-р байр: 1930 онд Куб улсад “Мохито” коктейлийг бvтээсэн нь өдгөө дэлхийн хамгийн амтлаг, чанарлаг ундаануудын нэг болжээ. vvнийг найруулахын тулд цагаан ром дарс, содтой ус, лайм жимс (цитрус, нимбэг хоёрын холимог; ногоон хальстай нимбэг шиг жимс), гаа, бор элсэн чихэр зэрэг материалууд хэрэг болдог байна. Эхлээд гаагаа элсэн чихэр, лайман хоёртойгоо нийлvvлж байгаад сайн нухаж өгөх хэрэгтэй ажээ. Дараагаар нь мөс, ром дарс, содтой ус гураваа нэмж өгөхөд л хангалттай. Ингээд л дэлхийн хамгийн хамгийний нэг нь бэлэн болчихдог байх нь шvv дээ. Амархан хирнээ, уруул саламгvй сайхан амттай байдаг байх даа.
9-байр: “Pina colada” – Пуэрто Рикогийн алдартай коктейль. vvнийг: цайвар ром дарс, наргил модны ликёр болон хан боргоцойн шvvсээр найруулдаг байна. vнэхээр солиормоор сайхан амттай эд гэнэ шvv. Ямар сайндаа л “Карибын тэнгисийн хөвөөн дээр коктейль (чухамдаа алдарт “Pina colada”-г л хэлж байгаа юм санаж) шимэх шиг диваажин vгvй”- гэлцдэг байх вэ дээ.
8-р байр: 1920 онд, Францын чамин тансаг зочид буудал, сувиллын газруудын бармен нарын зохиосон “Космополитен” нь 8-д жагсаж байна. Алтарт “Sex in the city” цувралын од Сара Жессика Паркер энэхvv коктейлийг олны дунд маш алдартай болгоход нь хамгийн их нөлөөлсөн хvн ажээ.
7-р байр: “Текила Санрайз” коктейль. Орцонд нь текила дарс, апельсины шvvс, анар жимсний шvvсээр хийсэн гренадин зэрэг бvтээгдэхvvнvvд ордог. Анар жимсний сироп нь коктейлийн ёроолд тунаж, нар мандах агшны тэнгэрийн өнгийг буюу vvрийн туяаг сануулахуйц болдог ажээ.
6-р байр: “Дайкири” хэмээх энэхvv тансаг ундаа нь Нобелийн шагналт зохиолч Эрнест Хэмингуэй –ийн ачаар алдартай болсон юм байна. Уг коктейлийг Женнигс Кокс гэгч америкийн нэгэн уулын инженер санамсаргvй байдлаар зохиосон гэдэг. Тэрээр куб-эд ажиллаж байхдаа тэндэхийн дэндvv халуун нэгэн өдөр бачуурахын эрхэнд ром дарсыг лаймон-ы шvvстэй холиод, дээрээс нь мөс нэмж, гайхалтай амттай ундааг гарган авсан тvvхтэй аж.
5-р байр: Айргийн тавд жагссан алдарт “Маргарита” коктейлийг анх зохиосон гэж маргалддаг хvмvvс олон байдаг. Хамгийн нотолгоотой баттай мэдээгээр лав гурван “зохион бvтээгч” бvртгэгдсэн байдаг ажээ. Арга ч vгvй биз ээ. Учир нь гайхалтай амттай энэ ундааны орц найрлага нь маш энгийн гэнэ. vvнд текила дарс, апельсины ликёр, нимбэгний шvvс гурав л ордог байна.
4-р байр: Жеймс Бонд дээр гардаг алдарт “Мартик Драй” котейлийг анх хэн, хэзээ, хаана зохиосон нь тодорхойгvй байдаг аж. Ямартай ч анх XX зууны эхээр, Нью-Йорк дахь «Никербокер» хэмээх нэртэй зочид буудалд бэлтгэн тvгээж эхэлсэн тvvхтэй аж. vvнийг 10 мл хуурай Wermut, 50 мл хуурай жин (dry gin) дарс зэргийг хув хуурай мөстэй хольж бэлтгэдэг байна. Энэхvv найрлаганд нь л уг коктейльны dry буюу хуурай гэсэн агуулга оршдог ажээ.
3-р байр: 1893 оны, Кубын тусгаар тогтнолын баярын өдөр америкийн армийн нэгэн офицер нь кубын эрх чөлөөт vзлийг бэлэгддэг “Бакарди” ром дарсыг шинэ америкийн шилдэг ундаа болох кока-колатай хольж, олонд барьсан нь өдгөө шилдэг бөгөөд алдартайд тооцогдох «Cuba Libre» коктейль болжээ. vvний «Cuba Libre» хэмээх энэ нэрэнд нь: “Эрх чөлөөт Куб улс манан бадрах болтугай!”- гэсэн урианы утга шингэсэн аж.
2-р байр: “Халхавч” буюу (Screwdriver) гэгдэх уг коктейльны эх орон нь архи спиртний төрлийн зvйл хэрэглэхийг хориглосон vеийн буюу “хуурай хууль” vйлчилж байх vеийн АНУ юм байна. Тэр vед архийг апельсины шvvстэй холих нь vнэр, өнгийг нь халхалах хамгийн найдвартай арга байсан тул гашуун ундаанд дурлагчид энэхvv коктейлийг зохион бvтээсэн байна.
1-р байр: Дэлхийн нэг номерийн, хамгийн алдартай коктейль бол “Цуст Мерри” буюу «Bloody Maria» юм байна. “Цуст Мэри”- г америкийн Пит Петуа гэгч нэгэн бармен анх зохиосон гэнэ. Энэ тансаг, амтлаг коктейлийн найрлаганд нимбэгний шvvс, “вустер” болон «Табаско»-гийн соус ордог байна. Харин архи спитрийн төрлийн найрлаганы хувьд текила дарсыг хэрэглэдэг ажээ. Ингээд бага зэрэг мөстэй холиод л алдарт «Bloody Maria» бэлэн болдог байна. Хамгийн энгийнээр, гэрийн аргаар бэлдэе гэвэл томатны шvvсийг цэвэр ахри, мөс хоёртой холиж, хэрэглэж болно.
nuuts.mn