Барууны хэвлэлүүд экс гэр бүлийн хоёр болох Шон Пенн, Мадонна нарыг эргэн нэгдэж магадгүй хэмээн бичиж байсан. Харин жүжигчин эр өөрөө толгой нь эргэж гүйцсэн бололтой. Нэг бол тэрбээр Шарлиз Теронд хайраа илчилж, эсвэл Мадоннатай уулзалдаж байгаа юм. Энэ удаа папарацци нар Шоныг нэгэн буяны үдэшлэгт Мадоннатай цуг ирсэн байхыг нь харжээ. Тэр хоёр үдшийн туршид гараасаа барилцаж, нэг нэгнээсээ ер холдоогүй гэнэ.
Энэ үйл ажиллагааны хүрээнд Мадонна зочдод зориулж нэгэн дуугаа өргөх ёстой байсан юм. Тайзан дээр гараад дуучин эмэгтэй экс нөхөр Шондоо хайртай гэдгээ зарлав. Мадонна “Сүүлийн зургаан жилийн дотор Гаити Улсыг Шон дэндүү өөрчилсөн. Би чамаар их бахархаж байна. Чамайг таньдаг гэдгээрээ бахархдаг. Шон, би чамд хайртай гэдгээ хэлмээр байна. Анх учирсан цагаасаа хойш л хайрлаж ирсэн” хэмээн хэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn