
Түүнийг “Гоёл” наадмын тайзнаа алхахад хэн ч хараад төрөөд таван сар болж байгаа гэж хэлэхээргүй, биеийн хэлбэрээ маш сайхнаар нь хадгалж чадсан харагдаж байсан билээ.
Тэгвэл О.Ариунзул энэхүү нууцаасаа бүсгүйчүүдтэй хуваалцжээ.
Тэрбээр “Миний хувьд дасгал хөдөлгөөн, хооллолтондоо анхаарсан. Жирэмсний үедээ аль болох жин нэмэхгүй, 10-15 кг буюу хэвийн хэмжээндээ жингээ барих юм бол төрсний дараа буцаад хэвэндээ ороход хялбар байдаг юм шиг санагдсан. Эмчийн зүгээс хөдөлгөөн хорих зөвлөмж өгөөгүй л бол аль болох хөдөлгөөнөө хорихгүй, мөн аль болох стрессгүй, хөгжилтэй байгаарай” хэмээн бүсгүйчүүддээ зөвлөсөн байна.