Сингапурын Үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд америкийн Дьюкийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж, хүүхдэд онцгой аюултай бүтээгдэхүүний жагсаалт гаргасан байна.
Хүүхдүүд болон тэдний эцэг, эхчүүд оролцсон урт хугацааны судалгааг өнгөрсөн зууны 90-ээд онд английн Бристолийн хүрээлэнгийн эрдэмтэд эхлүүлжээ. Туршилтын хугацаандэрдэмтэд барагцаалвал 4500 хүүхдийн хоол тэжээлийн тухай мэдээллийг бүртгэж байсан байна.Ингэхдээ тэдний жин өөрчлөгдөх хандлагыг ч тэмдэглэж байжээ.
Эрдэмтэдөргөн цараатай ажил хийж гүйцэтгэснээр төмсний чипс байнга идсэнээр туршилтад оролцогчдынжин илүүтэй нэмэгдэж байсныг тогтоож чадсан байна. Энэ бүтээгдэхүүн нь маш их илчлэгтэй, гэхдээтүүнийг идсэнээр цадах мэдрэмж маш удаан төрдөг нь бас тодорхой болсон байна.
Чипсээс гадна хүүхдэд аюултай бөгөөд таргалуулж мэдэх бүтээгдэхүүний жагсаалтад төмсний фри, шарсан загас, тахиа, тосонд суурилсан бүтээгдэхүүнүүд, чихэрлэг болон гурилан хоол, хийжүүлсэн ундаа оржээ.