![c39e7859680bab45great](http://miss.mn/wp-content/uploads/2016/01/c39e7859680bab45great.jpg)
Холливудын хос болон Анжелина Жоли, Брэд Питт нар Сири Улсаас хүүхэд үрчилж авахыг хүсэж буйгаа ярьдаг байсан. Питт ярилцлага болгондоо хөлбөмбөгийн багтай болохыг мөрөөддөг тухайгаа хошигнодог байв. Түүний эхнэр хайртынхаа мөрөөдлийг биелүүлэхээр шийдэж, долоо дахь хүүхдээ үрчилж авах ажлыг нууцаар хийж байгаа аж. 40 настай Жоли Кампучи Улсаас нэгэн хүүг үрчилж авахад шаардлагатай бүх бичиг баримтыг Брэдээс нууцлан байж цуглуулжээ. Тэр хүү 13 хүүхэдтэй маш ядуу гэр бүлд амьдардаг гэнэ.
Түүнийг өөрийн болгох ажиллагаа маш нууц байдалд явагджээ. Жоли эр нөхөр нь ихэд уурлана гэдэгт итгэлтэй байсан тул энэ ажиллагааг дэндүү чандлан нууцалсан байна. Жоли, Питт нар зургаан хүүхэдтэй билээ. Гурвыг нь үрчилж авсан бол үлдсэн гурав нь төрсөн хүүхдүүд нь аж.