Леди Гагагийн сүйт залуу Леонардо Ди Каприог уучлалт гуйхыг шаардаж байна

leonardo-dicaprio-and-lady-gagaСаяхан “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол болж, дуучин Леди Гага “Америкийн аймшгийн түүх” олон ангит кинонд бүтээсэн дүрээрээ тус наадмын шагналыг хүртсэн билээ. Түүний нэрийг зарлах үед жүжигчин Леонардо Ди Каприо гайхаж буйгаа нууц чадалгүй, ёжлон инээмсэглэж, харин дуучин бүсгүй түүний нурууг шүргээд өнгөрөх үед тэрбээр гайхширсан байдалтайгаар нүүрээ татвалзуулсан. Энэхүү бичлэг интернэтээр тархаж, олон хүнийг шуугиулсан юм.
leonardo-dicaprio-lady-gaga-feud-diss-golden-globes-pp
Үүний дараа Лео өөрийгөө зөвтгөхийн тулд “Би ардаас хэн ирж байгааг мэдээгүй” гэж мэдэгджээ.
Гэвч жүжигчин залуугийн хэлсэн үг Леди Гагагийн сүйт залуу Киннид хангалтгүй санагдсан аж. Тэрбээр Ди Каприог сүйт бүсгүйгээс нь биечлэн уучлалт гуйхыг шаардаж байна.
Эх сурвалжууд “Тейлор Леог сүйт бүсгүйтэй нь холбогдож, шагналаа авахаар гарах үед нь утгагүй инээснийхээ төлөө уучлалт гуйх ёстой гэж мэдэгдсэн. Ди Каприо гайхсан ч зөвшөөрсний тэмдэг болгож толгой дохисон” гэжээ.

Леди Гагагийн сүйт залуу Леонардо Ди Каприог уучлалт гуйхыг шаардаж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.